2010/11/08

Нэгхэн шөнийн секс: Есөн шалтгаан

Яагаад эрчvvд анхны сексийн дараа сонирхолгvй болж єєр эмэгтэйг эрэлхийлдэг вэ? Ямар шалтгаанаар хvмvvс нэг шєнийн сексийг сонгодог юм бол? Мэргэжилтнvvд эдгээр асуултад ийн хариулжээ.


Баталгаагvй, ямар ч vvрэг хариуцлагагvй нэг удаагийн секс орчин vед нэлээд тvгээмэл болсон vзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хvн хайдаг. Шалтгаан нь ерєнхийдєє ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хvсэл тачаалдаа хєтлєгдєхийн сацуу vvрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.

Нэг удаагийн секс тохиолдох магадлалтай vеvvд:
-Анхны болзоон дээр. Хэн хэндээ илт таалагдан, хvслээ барьж дийлээгvй vед юмуу цаашид тэдний харилцаа нэг их ирээдvйгvй юм, гэхдээ хэн хэн нь бэлгийн харилцааг хvсч буйгаа ойлголцсон vед,
-Хосын нэг нь секс тэдний харилцааг илvv ойртуулж, vргэлжлvvлнэ гэж найдсан vед тохиолдож болох аж.
Гэхдээ анхны сексийн харилцааны зарим нь яагаад маргааш єглєєгєєр дуусгавар болдог юм бол?

Секс таалагдсангvй
Ийм тохиолдол бишгvй тулгардаг. Танилцлаа, уулзлаа, харилцлаа. Бvх зvйл гайхалтай. Тvvний биеэ авч яваа байдал, ухаалаг яриа, хувцаслалт ер нь бvх зvйл дур татам. Гэвч бэлгийн харилцааны дараа бvх зvйл эсрэгээрээ мэт. Та тэр vед танд тохирох хvн яавч биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Гэхдээ хамтрагчдаа надад таалагдсангvй гээд шууд хэлэхэд нэг л эвгvй. Тиймээс за "Утасдья" хэмээгээд хурдхан зугатахын тvvс болно.

Гэхдээ эл шийдвэрийг ерєнхийдєє зєвтгєж болно. Таны нэг удаагийн хамтрагч хэзээ нэгэн цагт єєртєє тохирох хvнийг олж л таараа. Тиймээс тvvнийг зєнд нь орхисон нь дээр. Бараг л эхлээгvй харилцааг хялбархан дуусгах нь аймшигтай зvйл бус. Хамгийн гол нь худлаа дvр эсгэснээс зайгаа барин, мєрєє хєєсєн нь шударга зан.

Эрэгтэй хvний амжилтгvй байдал
Та болзсон залуутайгаа vдшийг гайхамшигтай єнгєрvvллээ. Бараг л тvvнд анхны харцаар дурласан мэт сэтгэгдэл тєрнє. "Секс" гэдэг десертээр эл сайхан vдшийг дуусгачихмаар. Гэвч хамтрагчид тань бие махбодийн асуудал тулгарчээ. Энэ бол жинхэнэ сvйрэл. Иймэрхvv асуудал сэтгэл зvйтэй холбоотой агаад єєрийгєє хэт энхрийлэхээс vvдэлтэй гэгддэг. Эрэгтэй хvн єєрийнхєє хэр чадвартайг vзvvлж чадахгvй байх нь хамтрагч эмэгтэйгээ алдах шалтгаан мєн. "Иймэрхvv зvйл хvн бvрт тохиолддог, дараагийн удаа туршаад vзье" гэх тайлбар тус болохгvй л болов уу. Мєн эрэгтэй хvн ийм vед хэт хурдан тавьдаг бол мєн л ирээдvйгvй гэсэн vг.

Хамтрагч харилцаанд бэлэн бус
Нэг удаагийн сексийг тухайн эмэгтэйтэй цаашид харилцаагаа vргэлжлvvлэхийг хvсээгvй, vvрэг хариуцлагаас зайлсхийгч юмуу ердєє л урт хугацааны харилцаа хараахан тєлєвлєєгvй байгаа эрчvvд илvvд vздэг. Иймэрхvv бодолтой байгаа эрчvvд одоохондоо ямар нэг нухацтай алхам хийхэд бэлэн бус гэх юмуу "хєл дээрээ" зогсох хэрэгтэй байна, эхлээд карьераа єсгєчихєєд дараа нь...гэх мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь худал цэцэрхэл байж болзошгvй гэдгийг бодолцох нь зvйтэй. Яагаад гэвэл эрvvл, зєв сэтгэлгээтэй хэн боловч амьдралын саад бэрхшээл, сайн сайхны тєлєє ганцаараа тэмцсэнээс хамтдаа зvтгэсэн нь дээр гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралынхаа ямар нэгэн vед урт хугацааны харилцаа хvсэхгvй байх нь хэвийн vзэгдэл. Эмэгтэйчvvдийн хувьд энэ нь єєр тєлєвлєгєєтэй холбоотой байж болно. Тvvнээс гадна vvрэг, хариуцлагагvй секст татагдаж буйд орчин vеийн кино, шоу-бизнесийнхний нєлєє асар их бий.

Хамтрагч-найзууд
Сайн найзуудын хоорондох сексийн тухай ойлголт эртнийх. Сайн найзууд байснаа бэлгийн харилцаанд орох нь ерєнхийдєє тvгээмэл байдаг. Сайн найзтайгаа нэг удаагийн бэлгийн харилцаанд орох vзэгдэл нэг бол эртнээс тєлєвлєсєн, эсвэл санамсаргvй тохиолддог.
Ийм тєрлийн сексийн vндсэн шалтгаан аажмаар дасаж бий болсон хvсэл эсвэл нєхрєє дэмжиж, сэтгэл санааг нь тайтгаруулах оролдлого, согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн зэргээс vvдэлтэй байдаг.

Градустай секс
Орчин vеийн бvсгvйчvvд залуучуудыг соёлгvй, мэдрэмжгvйгээр нь голж чамлах нь их болсон. Эмэгтэй хvнийг хvндэтгэх харилцааны талаар ямар ч ойлголтгvй, ямар ч романтикгvй...гэх мэтээр тоочоод байвал олон шvvмж сонсч болно. Гэхдээ романтик, хvндлэл "ханхалдаггvй" залуусыг хаанаас олдогоо гэнэхэн охид маань заримдаа эргэцvvлдэггvй. Хvмvvс номын сан, нийтийн тээвэр, vзвэрийн газар зэрэг газруудад танилцдаг vе нэгэнтээ єнгєрч. Баар, шєнийн цэнгээний газар, шєнийн клуб зэрэг хар энерги шингэсэн "нvгэлт газруудад" залуус маань чєлєєт цагаа єнгєрvvлэн хvмvvжиж байгаа болохоор юун соёл, хvндлэл? Иймэрхvv газраас танилцсан хvмvvс ирээдvйтэй, удаан харилцаа vvсгэнэ гэдэг юу л бол доо?

Иймэрхvv газар танилцсан залуугаа та соёлгvй энэ тэр гэж буруутгах ч аргагvй. Ердєє л ийм газар хvмvvс яах гэж цуглардгийг бодоод vз дээ? Хар бараан бvхнээс ангижирч, гомдол гунигаа тайлан тайтгарч, бvхнийг мартахын тулд хорвоогоос тасартлаа мансуурах гэж голдуу ийм газрыг зоридог. Хvнийг мансууруулах бодисны хvч удирдаж буй vед хvмvvс хvссэнээрээ тэнэгтэж чаддаг. Ийм vед юун романтик манатай...

Иймэрхvv газар, халамцуу байдалд танилцан, vйлдэгдсэн секс ердєє л таатай vдшийн логик тєгсгєл. Хvсвэл десерт ч гэж болно. Vvнийг хамтрагчид хоёулаа ойлгох бєгєєд цаашдын сайхан ирээдvйд найдлага тавихын хэрэггvй л болов уу.

Хамтрагч их ууж, их ярьдаг
Би л лав уудаг хvнд дургvй гэж хvн бvр ярьдаг. Тэр тусмаа эрчvvд уудаг эмэгтэйчvvдийн тухай ямар ч сайхан зvйл бодохгvй нь ойлгомжтой. Тэгсэн мєртлєє эмэгтэйчvvдийг уу хэмээн шахаж, дайлах нь хачирхалтай. Vнэндээ ийм тєрлийн сексийн дараахь харилцаа удаан vргэлжилдэггvй. Бодоход ч бараг ойлгомжтой. Амьдралынхаа тvшиг, тулгуур болсон хань гашуун ундаанд дурлан толгойгоо мэдvvлээд байгаасай гэж хэн ч хvсэхэв дээ. Ер нь хэтэрхий их ярьдаг эмэгтэй эрчvvдийг амархан залхаадаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эрчvvд эмэгтэйчvvдийг бодвол харьцангуй бага ярьдаг тул хэтэрхий олон vгийг тэсвэрлэж чаддаггvй. Тиймээс эмэгтэй хvн хэчнээн дур татам, сайхан байлаа ч хэтэрхий чалчаа бас уух дуртай бол нэг удаагийн сексэд л тохирно.

Хамгаалах хэрэгсэлд санал нийлэхгvй байх
Эрчvvдийн дийлэнх нь бэлгэвчгvй харилцаанд орохыг хvсдэг. Гэвч танихгvй эртэй ийм харилцаанд орсноор vлдсэн амьдралдаа харамсаад барахгvй алдаа хийж болох. Хамгаалалт хэрэглэхийг хvсэхгvй байгаагийн шалтгаан юу вэ? Амиа хичээсэн, хариуцлагагvй vзэгдэл vv? Мэдээж аль аль нь. Хэрвээ та хоёр биесээ ямар нэг халдварт євчингvй гэдгийг тодорхой мэддэг бєгєєд эмэгтэйн хvслээр хамгаалалтгvй харилцаанд орвол тухайн эмэгтэй тань танаас жирэмслэхэд бэлэн байна гэсэн vг.

Таарамжгvй байдал
Ийм байдал шууд анзаарагдахгvй байж болох ч ямар нэг зvйл дээр илэрч болох юм. Танд хагас цаг, тvvнд гурван минут хэрэгтэй байдаг. Эсвэл эсрэгээрээ ч юмуу. Тэр таны тэвчиж чадамгvй байрлалыг санал болгох юмуу танд таалагдахгvй зvйлд дуртай байж болно. Иймэрхvv зvйлсийг та олон удаа тэвчиж чадна гэж vv? Сексийн дараахь биеэ авч явах байдал ч эргэн уулзахааргvй шалтаг болж болдог. Тухайлбал, та хоёр шєнийг гайхалтай єнгєрvvлчихээд байтал найз бvсгvй тань єєр рvv тань утасдана. Гэтэл та ямар гайхалтай шєнийг єнгєрvvлсэн тухайгаа юмуу тvvний тухай цагаахнаар нэгд нэгэнгvй ярина. Иймэрхvv илvv vг эрчvvдийн эгдvvцлийг жинхэнэ тєрvvлдэг гэнэ.

Амиа хичээсэн секс
Хамтрагчийнхаа хvсэл, сонирхлыг vл ойшоон зєвхєн єєрийгєє боддог хvн хэнд ч таалагдахгvй нь ойлгомжтой. Сексийн харилцаанд ийм байдал маш тод илэрдэг. Хамгийн гол нь хэтэрхий их шаардлагатай, ихийг хvсэгч хамтрагч хэнд ч хэрэггvй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хvн сексийн харилцаанаас энхрийлэл, хайр сэтгэл, халамж анхаарал л хvсдэг. Нэг нь байнга "хvсч байна" гээд байвал сvvлдээ нєгєєхєд нь залхмаар санагддаг. Хvнийг шаардлагынхаа дагуу байнга ашиглах нь буруу.

/Үнэн сонин/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино