2010/11/08

Цэцэг тасрав /өгүүллэг/

(Эрхэмсэг оршихуйн ємнє ихэмсэгхэн очсон тэр нэгэн бvсгvй vрд зориулав)

Гал тогооны бачимхан єрєєний хулдаасан шалан дээгvvр нэлий далай болсон цусан дунд vс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бvсгvй ар нуруугаараа шvvгээ налан сууна.Хоёр хєл нь сєєлжиж солбисон нь амьгvй мэт харагдана. Бvсгvйн турьхан биеийг хvйтэн мэсээр хайр найргvй сийчсэн байлаа. Тэр шvvгээн дээрх утсанд хvрэх гэж байдаг чадлаараа тэмvvлсэн боловч эцсийн мєчид тvvнийгээ авч чадалгvйгээр унагаасан бололтой єрєєний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хєндий дуугаран хэвтэнэ. Єєрийгєє л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Єрєєнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд тvйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нvд халтирам зураглал тодорч, халуун цусны эхvvн vнэр єрєєгєєр нэг тархана. Бvсгvй vе vе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь vе vе ангалзавч цустай шvлс савирч, мєгєєрсєн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн єргєж эргэн тойрноо улангассан улаан нvдээр хааяа нэг сvрхий харснаа тєдєлгvй зовхио буулгах ажээ. Харин бvсгvйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой vл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.

“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нvдэнд харагдаж байна. Бvлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шvv дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бvсгvй” гэдэг байж билээ. Би тэр vедээ халуухан ч байсан юм билvv хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм vедээ шvv. Тэр намайг хайрлаагvй ш дээ. Vгvй ээ, vгvй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогvй л болохоос. Ямар л хайрлаагvй дээ бидний дундаас тийм хєєрхєн охин тєрєв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бvлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгvй яахав. Яг энд”

Тэр хэвлийн тус газраа аажуухан нvд гvйлгэн харлаа

“Хvvе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгvй. Гараа буцааж авах vед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”

Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бvсгvй рvv улангасан дайрч єрєєсєн гараараа vсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн тамруугаа арилж єг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгvй балбаж байсан. Тvvнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нvд нь улаанаараа эргэлдэн, цагаан шvлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хєєрхий бvсгvй зогсоож дийлэхээ нэгэнт єнгєрсєн байлаа.

“Яг л халуун тємрєєр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж тєрсєн. Гэхдээ євдєхєєс арай ондоо ч юм шиг. Тиймээ, євдєхєєс арай єєр байсан. Євдєлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггvй. Бvр нvvрэн дундуур шvv. Цохиулж vзээгvй хvн бултахаа мэддэггvй л юм билээ. Аргагvй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж vзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зvрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр vед би євдєж байсан юм байна. Байхгvй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хєндvvр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Єнгє нь л єєр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгvй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бvр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг vзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зєєлєн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хєдєлгєєд л бургилж байсансан”

Гэрт саяхан юу ч болоогvй мэт нам гvм болжээ. Гагцхvv бvсгvйн хvнд амьсгаа, хаа нэг эхэр татан хvржигнэх дуун сонсогдоно. Бvх юм болоод єнгєрсєн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бvсгvйд ч гэсэн саяхан болоод єнгєрсєн аймшиг одоо єєрт нь огт хамаагvй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бvсгvй яаж ч чадахаасаа єнгєрсєн. Хvн vхэл гээчтэй нvvр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.

“Тэр нvхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хєдлєхгvй юм. Хєдлєхгvй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нvднээс минь єєр юм хєдлєхгvй нь ээ. Уг нь гал тогооныхоо шvvгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн єєдгvй зан даа. Аргагvй л харь хvнээс гарах зан байх.
За, за мэдэхгvй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэждээ аав ээж хоёрын минь цус гэсэн vг. Vнэндээ бол євєє эмээгийнх гээд бvvр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хvний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм.
Хєлєє ямар эвгvй эргvvлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хєл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагvй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй аягvй адилхан шvv. Эмээгийнхээ мєємийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ vр минь гэж . . .”

Бvсгvй нэг хэсэг амьсгаагvй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол тvvнийг єнгєрчихлєє л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нvдээ алгуурхан нээж, харсан чигтээ гєлєрлєє. Бvсгvй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцсонд огт хамааралгvйгээр оршино.

“Сая энд яг юу болсныг сайн санахгvй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зvггvй улаанаар эргэлдээд л єнгєрсєн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос єєр юм хєдлєхгvй болохоор би яах билээ. Хєл ямар их даарч байнаа. Аав маань охин хvvхэд доороосоо даарч хєрч болохгvй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа vгэнд ордоггvй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо vгийг авсан билvv. Анх энэ хvнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургvй л байсан. Тэр тусмаа бvр гадаад хvнтэй шvv. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггvй. Ямарч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мєн тэнэг шvv. Сvvлдээ зогсоож байгаагаар зvvдэлдэг, эцэстээ зvгээр л мєрєєддєг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хvртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Vлгэр шиг. Гарч ирээгvй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгvй хvн дагаад, огт танихгvй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бvх зvйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагvй. Харин єєр мэдрэмж тєрдєг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр vед мэддэггvй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж тєрдєг байсан юм байна. Би гэдэг хvн дуусаж байгаа юм болов уу”

Тvvний нvvрэнд шаналгаа улам бvр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвvvцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хєдлєл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хvч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.

“Миний євєрт орж ирсэн анхны шєнє гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бvр хамаагvй мэт тийм л сэтгэгдэл тєрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хvртэл хvйтэн байсан. Бээрчихсэн хvн шиг. Солонгос хvмvvс тийм хvйтэн байдаг юм уу бvv мэд. Ногоо vнэртvvлсэн амаараа миний хvзvv, хєх гээд хаа тааралдсан газраасаа vнсэж, vнхэлж байхад надад сэрэл тєрєх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагvй. Би хурдхан шиг л усанд орохыг хvсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”

Бvсгvйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ vл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд тvvний амнаас улаан хєєс сахарна.

“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хvртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шєнийг би энэ насандаа мартахгvй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгvй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их євдсєн юм байна шvv дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны євдєлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё євдєлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагvй жаргалтай євдєлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нvдэн дээр минь vнсэж байсан. Би санаж байнаа. Хvн гэдэг яагаад ингэж vргэлж єнгєрсєн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”

Тэр хvчлэн байж хvзvvгээ vл ялиг хєдєлгєв. Тvvний бие єєрт захирагдахаасаа нэгэнт єнгєрсєн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, vе, vеэрээ салж байх шиг санагдана.

“Усны цорго нvдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгvй юм даа. Нєгєє цус бургилахаа больчихож. Ашгvй тогтож байгаа юм болов уу, эсвэл бvр юvлчихэв vv”

Тvvний амьсгаа улам бvр хvндэрч, улам бvр ойртож байлаа. Бvсгvйг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос улаан хєєс ээлжлэн бємбийлдєнє.

“Улаан хєєс гарч байна надаас. Яг хvvхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”

Бvсгvй дагжин чичирч эхлэв.

“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж vv. Итгэмээргvй юм. Тэр хараа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бvдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сvvмэлзэх шиг”

Тvvний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .

“Бороотой єдєр борцтой цай уучихаад дээл нємрєєд хэвтэхээр халуу дvvгээд нойр хvрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нvдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хvрээд байгаа юм биш vv. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”

Бvсгvйн бие суларч уналаа. Одоо хэн ч тvvний биеийг амьтай гэж харж чадахааргvй болжээ.

“Би дийлэхгvй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гvн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгvvр халуу оргиж байна”

Бvсгvй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас єнгєрч, хэдэн мєч нь чичирхийлэхэд шvvгээ тvшсэн бие vл ялиг гулгав. Бvсгvйн турьхан хvзvv толгойгоо даахгvй мєрєн дээр сул унахад хагас аньсан нvднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган маш удаан гэгч нь урсана. Гомдолд дарагдсан нулимс ийм удаан урсдаг байж болох л юм.

“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггvй ш дээ . . .”


Тvмэнбаярын Бум-Эрдэнийн "Сэмэрч vл барагдана" ном дахин хэвлэлтээс гарав
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино