2010/11/12

Би түүнтэй ярилцдаг болмоор байна

Image hosting by IMGBoot.com
Сайн байна уу? Надад танай сайт их таалагдлаа. Тэгээд өөрийн сэтгэлийг хуваалцахаар шийдлээ. Туслана гэж найдаж байна. Надад манай сургуулийн доод курсийн маань нэг банди таалагдах болсон. Хичээлээ сонгож үздэг болохоор нэг хичээл дээр хамт суудаг юм. Бид хоёр нэг их харилцаж юм ярьдаггүй л дээ. Хоёр удаа л ярилцаж үзсэн. Гэхдээ их сүртэй юм яриагүй. Тэгээд би өөрөө жаахан дуугай бас жаахан ичимхий болохоор яаж яриа өдөж ярилцахаа мэдэхгүй л байна. Ярилцъя гэхээр яг юу ярихаа мэдэхгүй юм. Түүнд би бас таалагддаг гэж боддог. Тэр над руу арай л өөр харцаар харахийг би мэдэрдэг. Хамгийн гол нь тэр бид 2-ийн нүд маш ижилхэн. Би түүний харцийг мартаж чадахгүй юм. Магадгүй бид харьцаж юм ярихгүй бол түүнээс холдчих юм шиг санагдаад байх юм. Хичээл орохыг догдлон хүлээдэг болсон шүү. Гэвч тэр энэ 7 хоногт хичээлдээ ирсэнгүй. Надад зөвлөгөө өгөөч.
эх сурвалж:zayaznet@yahoo.com-оор ирсэн захидал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино