2010/11/13

Хорин настай бүсгүйн мөрдөх дурлалын томъёо

"Гучин насны босгон дээрээс эргээд харахад, амьдрал намайг олон зүйлд сургасан байдаг. "Хорин настайдаа мэддэг байх минь яав даа" гэж бодохоор юмс ч цөөнгүй байдаг юм билээ" хэмээн манай сайтын нэгэн уншигч өгүүлж байсан юм. Дэлхийд алдартай Glamour сэтгүүлийн 31 настай сэтгүүлч бүсгүй өөрийн болон эргэн тойрныхныхоо туршлага дээр үндэслэн хорин настангуудын мэдвэл зохих дурлалын дүрмүүдийг жагсаажээ.


1. Хайр дурлалын асуудалд эргэлзээ шиг хэрэггүй зүйл үгүй. Кинон дээрх үйл явдлаар амьдралыг төсөөлөх хэрэггүй. Учир нь кинон дээр хосуудыг "хоёрын хооронд" байдалд оруулснаар үйл явдал нь сонирхолтой болдог юм. Бодит амьдралд энэ нь тэнэг хэрэг. Цаг хугацаа аяндаа зөв буруу эсэхийг нь харуулаад өгнө.

2. Зарим тохиолдолд эрчүүд зүгээр л өөрсдөд нь таатай санагддаг учраас эмэгтэйчүүдэд "ханд хаядаг".

3. Эрэгтэй хүнээр болзоонд уриулахын тулд мессежээр, эсвэл утсаар сайхан үг хэлж, хичээл зүтгэл гаргах хэрэггүй. Чамайг илүү санаачлагатай, мэдрэмжтэй, ухаантай байгаад чинь би баярлаж байна л даа. Гэвч түүнд тийм ухаан дутаж л байгаагийн шинж.

4. Харилцааны эхэн үед түрүүлж "хуруугаа хөдөлгөхгүй" байсан нь дээр.

5. Мөн харилцааны эхэн үед түүн рүү бэлэг бариад гүйгээд байж болохгүй. Чи хүнд бэлэг өгч баярлуулах дуртай байж болох юм. Чиний гаргаж байгаа сэтгэл сайхан ч цаадуул чинь чамайг өөртөө ухаангүй дурлачихаж гэж бодох болно.

6. Эрчүүд эмэгтэйчүүдээс огт өөр сэтгэлгээтэй. Бас жинхэнэ амьдрал дээрх эрчүүд кинон дээрх эрчүүдээс эрч ялгаатай байдаг нь харамсалтай.

7. Тэднийг хүмүүжүүлэхэд 10 жил ч орж магадгүй. 6 сарын дараа гэхэд түүнийг өөрчлөгдөнө гэж дэндүү найдаад хэрэггүй.

8. Хоол хийж сур. Зүгээр ч нэг сурах биш, бүр хоол хийхдээ "гарамгай" бол. Эртхэн сурсан бол надад их "оноо" авчрах байж дээ гэж бодогддог юм.

9. Чи бусдаас онцгой, сайхан эмэгтэй. Гэхдээ чи гүнж биш.

10. Хааяа үгүй гэж хэлэхэд зүгээр. Хааяа ч биш, татгалзах нь хэзээд хэвийн үзэгдэл байсаар ирсэн.

11. "Эрүүл тоглоом" чамд ажил, хичээлийнхээ талаар бодох цаг илүү их гаргана. Амьдрал чинь кино шиг байх тусам үүргээсээ хөндийрөх гээд байдаг талтай юм шүү.

12. Түүний ашиг сонирхол чухал байдаг шиг чинийх ч бас чухал. Түүнийг үргээхээс айж өөрийнхөө хүслийг нууж явна гэдэг нь өөрийгөө түүнтэй харьцуулахад үнэ цэнэгүй гэж хэлж байгаатай адил.

13. Гаднаа ганган хослол өмсөж, дөрвөлжин цүнх барьсан эрчүүд ч бүдүүлэг загнаж, хүнээс гарахааргүй авир гаргаж болдог.

14. Өөрийнхөө сэтгэлийг хүчилж болохгүй. Чи түүнийг зөвхөн найзын үүднээс хардаг бол эртхэн үүнийгээ ойлгуул. Түүний цагийг ч бас дэмий үрэх хэрэггүй.

15. Ямар ч "эрүүл үерхэл" оронд уриалан дуудсан мессеж, үгсээр эхэлдэггүйг сана.

16. "Сонирхолтой амьдрал" гэдэг зүйлийг дутуу үнэлж болохгүй. Эрчүүд сонирхолтой амьдрах дуртай улс. Бүр бүгд гээч.

17. Чи хэзээ ч эр хүнийг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй. Учир нь чи эмэгтэй хүн. Эхлээд өөрийгөө л сайн ойлгох гээд үз.

18. Болзоо бүр дээр хэт ихийг хүсэн хүлээх хэрэггүй. Тэгвэл юунд ч урам хугарахгүй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино