2010/11/13

Нас бол зүгээр л тоо, тийм үү?

Image hosting by IMGBoot.com
Сайн байна уу? Mиний энэ захидлыг уншиж суугаа та бүхэндээ энэ өдрийн мэнд! Намайг О гэдэг 19 настай, 2-р курсын оюутан. Жирийн л монгол бүсгүй. Арван жилээ төгсөөд Солонгос руу сурахаар явлаа. Тэнд аав ээж маань байдаг байсан юм л даа. Нэг их гадаад дотоод явах сонихолтойдоо биш аав ээжтэйгээ л уулзах гэж явсан юм. Тэнд очоод хайртайгаа учирна гэж зүүдлээ ч үгүй шүү. 9 сард очоод хичээл гэж явж байгаад нэг өдөр цагийн ажил хийх болсноор миний амьдрал тэр чигтээ сонирхолтой болr хувирсан юм. Тэр газрын цалин нь бага байсан ч хичээлийнхээ хажуугаар тэнд байнга ажиллах болсон. Тэр хүнээс л болж шүү дээ. Харахад нэг л нүдэнд дулаахан сайхан монгол эр хүн. Анхны минь учрал ингэж л эхэлсэн юм. Урьд нь хэд гурван хүнтэй уулзаж учирч байсан ч энэ удаагийнх шиг ингэтлээ догдолж байсан удаа надад үнэхээр байгаагүй. Хоёр сарын дараа бид үерхэж эхэлсэн. Урьд нь хэнээс ч мэдэрч байгаагүй тэр амтыг надад амтлуулсан болохоор, хайр гэж ямар сайхан зүйл байдгийг надад ойлгуулсан болохоор би түүнийгээ дэндүү их хайрладаг. Гол асуудал нь тэр надаас арван насаар ах. Бид хоёр ч яахав, үүнийг огтхон ч асуудал гэж боддогүй. Харин аав ээжээс авахуулаад эргэн тойрныхон минь яах бол гэхээс л үнэхээр айх юм. Насны зөрүүний тал дээр эцэг эхчүүд ихэнхдээ ямархуу байр суурьтай байдаг талаар хэлж өгөөч? Одоо би монголдоо амьдарч байгаа. Харин тэр минь Солонгост. Удахгүй 3 сард ирнэ. Түүнийгээ л хүлээгээд сууж байна даа. Найзууддаа хэлэхээр чамаас өчнөөн ах хүн тэнд чамд үнэнч байна гэж байх уу? Чи буруу юм хийгээд, буруу хүнээ хүлээгээд байгаа юм биш үү? гээд зөндөө л юм хэлэх юм. Гэхдээ би бол тэгж боддоггүй ээ. Бид хоёр бие биедээ хайртай. Бие биедээ итгэдэг учраас надад янз бүрийн хар буруу бодол орж ирсэн удаа байдаггүй ч хүмүүс тэгж хэлээд байхаар хэцүү юм аа. Нээрээ эрэгтэй хүн яаж байгаа бол, өөр эмэгтэй хүнтэй янз бүрийн холбоо тогтоочих вий дээ гэж айх юм хааяа. Эмэгтэй хүн биеэрээ, эрэгтэй хүн сэтгэлээрээ үнэнч байдаг гэсэн үг бий. Бодоод байхад үнэн ч юм шиг. Хүн дурлахаараа сохоордог гэдэг болохоор би дэндүү сохорчихоод муу талыг нь, цадд талыг нь бодолгүйгээр надад хань болж чадахгүй хүнийг хүлээгээд байгаа юм биш байгаа? Надаас олон насаар ах эгч хүмүүс учраас хэрэгтэй зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Миний захидлыг уншиж зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино