2010/11/30

А витамин арьсанд тэжээл өгдөг

Гоо сайхны зорилгоор витаминуудыг "Витаминт крем" хэлбэрээр өргөн ашигладгийг бид мэднэ. A, B, BC, C, D, E, F зэрэг витаминуудыг гоо сайхны кремүүдийн найрлагад оруулж бэлтгэдэг.
Image hosting by IMGBoot.com
Арьсны ямар нэг төрлийн өвчний үед арьсан дахь витамины хэмжээ багасч, арьс хатуурах, үрчийх, юмуу толботож сэвхтэнэ.
Төрөл бүрийн витаминыг хэрэглэснээр арьсны цусан хангамж сайжирч, тэжээллэг болж ирнэ.

Витамин А

Арьсны хамгийн чухал хэрэгцээт витамин юм. Түүнийг гоо засалд тосон ба шингэн хэлбэрээр тосны найрлагад оруулж түрхэхээс гадна ууж хэрэглэдэг байна. Ингэснээр арьс хуурайших холцруутах нь багасч зөөлөн тэжээллэг болдог. А витаминыг уухдаа их тунгаар өдөрт 100 мянган нэгжээр 1 сарын турш ууна. Ихэнх тохиолдолд зарим витаминтай хавсарч уудаг. Жишээ нь: витамин E, B12, мөн гормонтой хослуулахад тэдгээрийн үйлчлэл нь идэвхждэг.

Витамин В1

Мэдрэлийн системийн үйл ажиллагааг жигдрүүлж өгнө. Витамины В төрлийн комлексууд элэг, тараг, пивоны хөрөнгөнд баялаг байдаг бөгөөд арьсан дахь бодисын солилцоог идэвхжүүлнэ, үс уналтыг багасгана.

Витамин В12

Витамин А-гийн тархалтыг сайжруулж, түүний суурь нь болж өгдөг.

Витамин С

Дотуур удаан хугацаагаар ууж хэрэглэхэд судас хатуурлын эсрэг үйлчилгээ үзүүлж организмын хөгшрөлтийг удаашруулна. Мөн сэвх болон пигментийн өөрчлөлтөөс үүссэн толбо, арьс хрлах зэргийг зас цайруулах үйлчилгээтэй. Дээрх тохиолдлуудад өдөрт 1 грамм С витаминыг 20-30 хоног ууж хэрэглэнэ.

Витамин D

Маш бага тунг витамин А-тай хольж хэрэглэснээр арьсанд үйлчлэх үйлчлэл нь сайжирдаг.

Витамин E
Арьсны эд эсийн боловсролтыг сайжруулж арьсыг шинэчлэгдэхэд гол үүрэнг гүйцэтгэнэ.

Bитамин F
F витамин дутагдсан үед арьс хуурайшиж, амархан гуужиж унадаг. Үсний ширхэг нарийсч хугарамтгай, өнгөгүй болж унаж эхэлнэ. Толгой хагтана.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино