2010/11/30

10 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ гэдэг нь үг нь намайг цохиод авах шиг болсон.

Би танай site-н байнгын уншигч, "Сэтгэлээ нээе" буланг унших бүр их дуртай. Надад одоо үүсээд байгаа асуудалд минь зөвлөгөө өгөөч. Би одоо 22настай, найз залуутайгаа 4жил болсон. Би үнэн сэтгэлээсээ хүнийг хайрдаж үзээгүй, анхны харцаар хайртай болдог гэдэгт бүүр ч итгэдээггүй нэгэн.
Image hosting by IMGBoot.com
Найз залуу маань надад маш их хайртай, хүндэлж намайг маш сайн ойлгодог болохоор өдийг хүртэл хайргүй ч гэсэн хамт байна. Эгчийнхээ төрсөн өдөрт очсоноор энэ бүхэн эхэлсэн... Эгчдээ мэнд хүргэчихээд сууж байтал эгчийн маань оюутан ангийн найз гээд нэг ах орж ирсэн, би тэрнийг хараад хөдөлж ч чадахгүй хөшиж орхисон. Анх удаа тийм гэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан, хамаг бие минь хөнгөрөөд нисээд явах гээд ч байгаа юм шиг.... Ёстой анхны харцаар гэдэг нь энэ юм байхдаа гэж бодсон.
Гэтэл тэр ах надтай "Сайн уу?" гэж мэндэлсэн, би хариуд нь юу ч дуугарч чадаагүй. Эгч манай найзыг таниж байгаа биздээ, хэдүүлээ хэд хэдэн удаа гарч байсан гэж хэлсэн. Би тэгээд аан тийм л дээ "Сайн сайн уу?" гэж хариу мэндлэхэд тэр инээмсэглсэн.
/Эгчийн 3, 4н найзтай хэд хэдэн удаа шоудаж, салхинд гарч байсан юм. /түүнийг А гэж нэрлэе А одоо 29настай/ / А эгчийн найзтай суух гэж байгаа гээл ихэвчлэн тэр 2 хамт явж харагддаг байсан тийм болохоор би тэр 2-г тоож ч хардаггүй байлаа. Гэвч хайрын минь эзэн анзаарч нэг удаа ч харж байгаагүй тэр хүн байлаа. / Төрсөн өдөрт А-тай сууна гэж байсан эгч ч ирсэн байсан бүр найз залуутайгаа. Миний толгой эргэж байлаа, би эгчээс "тэр 2 хосууд биш юмуу гэсэн худлаа тоглоол тэгдэг байсан шүүдээ А эхнэр битгий хэл найз бүсгүй ч байхгүй. Нээрээ А чиний дугаарыг надаас асуугаад байдаг юм чи таалагдсан гэсэн, эгч нь өгөөгүй шүү. Сая чамайг 00 орсон хойгуур надад А " өнөөдөр дүүтэй чинь сайн танилцахыг хичээнэ, найз нь дүүг чинь гомдоохгүй ээ надад үнэхээр таалагдаж байгааг миний найз мэдэж байгаа" гэж хэлсэн гэв. Би баярлах гайхах зэрэгцэж байлаа. Төрсөн өдөр ч ид эхэлж бүх хүмүүс ууж идэж эхлэв. А яг миний урьд сууж үйлдэл бүрийг минь ажиглаж байлаа. Давалгаалж ууна гээд би ч тэр бүгдэд нь ах эгч нарын доор орохгүй гэж уусан болохоор нэлээн согтсон. А-тай ч нэлээн юм ярьж инээж хөөрч суув. Цагаа харсан шөнийн 4 өнгөрч байв тэгээд би эгчдээ явлаа гэхэд эгч шууд А-г цааш нь дагуулан явж хэсэг байж байгаал ирэв. Ирээд А ах нь хүргээд өгөе гэв. Эгч маань "А чамайг хүргээд өгнө, сайн хүн шүү маргааш яринаа" гэж шивнэж амьжсан. Тэгээд А бид 2 гараад такси барив. Урьд нь тэд нар намайг ирж авдаг болохоор А манай гэрийг мэдэж байлаа. Таксинд ороод А намайг тэвэрч "гайгүй юу, ороод шууд сайхан унтчих" гэв. Гэнэт тэр намайг үнссэн, би эсэргүүцэж чадаагүй ээ. Тэгээд гэрийн гадаа ирж бид 2 орлоо. /би гэртээ ганцаараа байдаг./ түлхүүрээ олохгүй гадаа жаал зогсон арай гэж олж гэртээ оров. А орыг маань засч өгөөд "ах нь явлаа" гэхэд нь би " надтай хамт хоно л доо" гэв, тэр ч зөвшөөрсөн. Тэр шөнө үнэхээр жаргалтай сайхан өнгөрсөн. Маргааш нь бид 2 өдөржин орондоо тэврэлдэн өнгөрүүлсэн. Бид 2 босоод хоол хийж идэн яг л жаргалтай хосууд шиг байсан. Тэр явах цаг нь болсон. Гарсных нь дараа тэр манайд ороолтоо үлдээсэн байсан, би утасдаад хэлэхэд инээгээд " би чамтай дахиж уулзахын тулд албаар үлдээсэн юмаа " гэв. Тэр өдрөөс хойш жаргалтай өдрүүд минь үргэлжилсээр байна. А маргааш нь уулзаад "миний найз бүсгүй болооч" гэхэд нь би зөвшөөрсөн. Би чинь уг нь найз залуутай хүн шүү дээ. Хэсэг хугацааны дараа би найз залуутай гэдгээ хэлсэн тэр ч надад " ах нь хүүхэдтэй одоо хүү маань 10настай, хүүгийн маань ээж нь төрөхийн хүндэрлээр нас барсан юм, тэрнээс хойш ах нь ганцаараа явж байна, гэтэл чи гарч ирсэн гээд л... баахан юм ярьсан. 10 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ гэдэг нь үг нь намайг цохиод авах шиг болсон. Би урьдны найз залуугаасаа салсан, би А-г сонгосон. Өдөр ирэх тусам би тэр хүнээс салж чадахгүйгээ мэдэрч байна, энэ байдал удаан үргэлжилвэл би 10 настай хүүхэдтэй хүн болох байх. Энэ л надад хэцүү байна. Надад зөвлөөч.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино