-Баар юмуу кофе шопод шар айраг, кофе ухдаа хөөсийг нь хэлнийхээ үзүүрээр долоогоод амандаа хий.
-Түүнийг толгойноос нь хөл хүртэл удаахан шиг хараад харцаа буцаагаад түүний нүдэн дээр аваач. Эелдгээр инээмсэглэн түүнийг өөртөө таалагдсан гэдгийг илэрхийл.
-Үсээ боосон үедээ түүний хажууд задгайл. Таны намирсан үс хацрыг чинь даган унахыг тэр харах болно.
-Хөлөө ачиж суугаад, давуулсан хөлийнхөө шагайг аажмаар тойрог хэлбэрээр эргүүл.
-Түүн лүү шүдээ гаргаж инээгээд нүд рүү нь секунд орчим ширт. Тэгмэгцээ доод уруулаа үл мэдэг хазаад доошоо хар.
-Түүний хажуугаар өнгөрч яваад толгойгоо хагас эргүүлэн түүн лүү хар. Ингэхдээ эрүүгээ доошлуулахаа мартав аа.
-Кафед сууж байхдаа хуруугаа дессертендээ үл ялиг дүрж амандаа хийгээд, "онилсон" залуу руугаа харангаа хуруугаа амнаасаа гарга.
-Түүнтэй ярилцаж байхдаа өвдөг юмуу гарт нь санамсаргүй мэтээр шүргэ.
-Супермаркетед түүнийг дээд талын тавцанд байгаа жимсний шүүсийг авч өгөхийг хүс.
-Түүнээс цаг асуухын оронд биед нь зөөлөн хүрэнгээ бугуйн цагийг нь хар.
-Юм ярьж байхдаа түүний нүүр лүү дөөхж оч. Та хоёрын дунд 5-10 см л байх хэрэгтэй. Дотроо 3 хүртэл тоолоод байрандаа суу.
-Яриан дундаа түүний нэрийг оруул. Тэд өөрсдийн нэрийг сонсох дуртай байдаг.
-Өрөөнд өлмийгөө өргөж эргэн тойрноо хар. Тэгмэгцээ өөрт таалагдсан залуу руугаа хараад найзуудыгаа хайж байгаагаа ойлгуул.
-Түүний эсрэг талд сууж байхдаа бугуйгаа харуулсан маягаар суу.