2010/11/15

Янжуур зохиогүй уруулт

Т.Аззаяа
/Зугаа цэнгэлийн үнэрт алдагдсан ихэмсэг хэрнээ эмзэгэн тэр бүсгүйд/
Image hosting by IMGBoot.com
Янжуурын саарал утаа
Ягаахан уруулд нь зохиогүй
Ямбатай яриа, ихэрхэл
Ялдамхан царайнд нь бүр ч тохироогүй

Энгэрээ аль болох задгайлаад
Эрчүүдтэй сээтэгнэхдээ тэр юу ч боддоггүй
Элдэв шунхаар гоо сайхнаа далдлахдаа
Эмэгтэй хүнийхээ үнэ цэнийг мэдрээгүй

Тачаангуй гэдгээс өөр
Таатайхан үг бараг сонсоогүй
Тамхи гэгчээс өөр
Тайвшруулах зэмсэг түүнд олдоогүй

Юунаас ч буцахгүй гэж хэлүүлэхдээ
Юунаас ч ичээгүй-тэр бүсгүй
Юу хүссэнээ л хийж явахдаа
Юу "хүсдэг"-ээ үнэндээ ойлгоогүй

Өдөр болгон чиний төлөө залбирдаг
Өөрийгөө татаж аваасай л гэж тэр
Өөдөсхөн биенд чинь хүйтэн харц ахдахсан
Өнөөх урьдны дүр чинь алдаг оног үзэгдэнэ

2010.11.15
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино