2010/11/09

Охидын зурхай


Хонь
Чи бол гал махбодьтой төрөлхийн удирдагч охин. Чи хэзээд тэмцэлд бэлэн байдаг бөгөөд нэгэнт сонирхлыг чинь татсан зүйлийн төлөө бүх хүч хөдөлмөрөө барахаас буцахгүй нэгэн. Чи үргэлж ялахын төлөө тэмүүлж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг. Ихэвчлэн ганц "амьны" сайн найзтай байдаг боловч бусад найзуудыгаа ч бас хайрлаж нандигнадаг. Чи сонирхол татсан зүйлдээ уйгагүй сонсогч нь байж чаддаг. Чи бусдад захирагдах туйлын дургүй. Ялангуяа чамаас дээр гарах гэсэн хүмүүсийн үгийг бүр ч хүлээж авдаггүйгээсээ болоод асуудалд орох нь элбэг. Тэгсэн хэрнээ чи өөрөө заримдаа хэтэрхий захирангуй ааштай болчихдог.

Дуртай зүйл:
-Мөнгөө үрэх
-Шинэ хувцас
-Чамин боодолтой бэлэг
-Гялалздаг нүдний тень, хумсны будаг

Дургүй зүйлс:
-Дугаарлаж зогсох
-Бууж өгөх
-Бусдад үл тоогдох
-Амтгүй хоол

Үхэр:
Төрөлхийн дэгжин охин. Чи хамгийн сайхнаараа хувцаслаж, хамгийн сайхнаараа биеэ авч явах дуртай. Чи "нарийн нандин" зүйлсд их анхаарлаа хандуулдаг. Нэг юманд шамдвал түүндээ заавал амжилт гаргадаг. Чи бусдын хайрыг үргэлж татдаг ба найзууддаа их үнэнч. Чи тэдний зовлонг хуваалцаж чаддаг. Гэм нь хэт ичимхий, нэрэлхүү талтай. Шийдвэр гаргахдаа дэндүү удаан учраас үүнээсээ болж цаг алдах нь хэвийн үзэгдэл. Мөн заримдаа аймшигтай зөрүүд болчихдог.

Дуртай зүйлс:
-Мөнгөө хадгалах, цуглуулах
-Үслэг, торгомсог эдлэл
-Амттай хоол
-Тааваараа байх

Дургүй зүйлс:
-Анхаарлыг нь сарниулахад
-Биед эвгүй хувцас
-Тогтсон дэглэмээ өөрчлөх
-Түүнийг яаруулахад

Ихэр:
Чи их нийтэч, бусадтай хэл амаа ололцохдоо сайн. Чи үг яриагаараа хүмүүсийг ятгаж, өөрийнхөө үзэл бодолд итгүүлж чаддаг. Их сониуч ба жижиг сажиг зүйлд их анхаардаг. Шинэ содон зүйлд дурлаж, адал явдлыг нууцхан эрэлхийлдэг. Болсон явдлыг түүнээс өөр өнгөтэй ярих хүн үгүй. Гэвч тэгж ярихдаа хааяа дэгсдүүлчихдэг талтай. Чи өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай учир ярьж байгаа зүйлээ бусдад сонирхолтой байгаасай гэж хүсдэг. Мөн Ихэрийн ордныхон хов живэнд дуртай охид.

Дуртай зүйлс:
-Утсаар "чалчих"
-Хийсэн зүйлийнхээ үр дүнг амсах
-Найзуудтайгаа байх
-Хүнд хоч өгөх

Дургүй зүйлс:
-Бусдын гомдол, шүүмжлэлийг сонсох
-Юмнаас хоцрох
-Ганцаараа удаан байх
-Цаг алдах

Мэлхий:
Чи маш сайхан сэтгэлтэй. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг хайрладаг. Бусдад өр зөөлн, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг. Хэн нэгэн дотны хүнд чинь муу юм тохиолдвол хамгийн түрүүнд гүйж очоод тэврэхэд бэлэн. Айлын том Мэлхийнүүд дүү нараа амьнаасаа илүү хайрлаж халамжилдаг. Чи маш ичимхий. Олны өмнө гарч үг хэлэхээс өгсүүлээд нүүрээ улайлгах зүйл хийхээс эмээдэг.

Дуртай зүйлс:
-Төрсөн өдрийг нь найзууд нь мартаагүй байхад
-Зургийн цомог
-Дотно тэврэлт
-Юм цуглуулах

Дургүй зүйлс:
-Нэр, тэмдэглэлт өдрийг нь мартвал
-Шүүмжлэлтэй нүүр тулах
-Орилоонд
-Юмаа гээхэд

Арслан:
Чиний сэтгэл санаа үргэлж цэлмэж байдаг. Чи их хөгжилтэй, тоглоом шоглоомтой мөн өөртэйгөө адилхан ийм хүмүүсийн дэргэд байх дуртай нэгэн. Арслангийнхан хамгийн сайн урам зориг хайрлагчид. Амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хичээх ёстойгоо мэддэг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай ба чиний хийсэн ямар нэг сайн үйлийг бусад чинь анзаарахгүй өнгөрвөл гомдоллодог. Чи бусдад маш их магтаал хэлдэг шигээ, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Хэт их юм хүсэн хүлээдгээсээ болоод урмаа хугалдаг гэмтэй.

Дуртай зүйлс:
-Идэвхтэй байх
-Чин үнэн магтаал
-Загварлаг хувцас
-Гэрээсээ гадуур байх

Дургүй зүйлс:
-Уйдах
-Шоолуулах
-Хуучирсан загварууд
-Хоцрох

Охин:

Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг төрөлхийн шургуу зантай. Чи бусдын сэтгэлийг үргэлж боддог үнэнч сайн найз. Чи юмыг төлөвлөж, тооцоолохдоо сайн. Загварын сэтгүүл, ном унших ухаангүй дуртай. Эрүүл, цэвэрхэн амьдрал чиний хувьд чухал байр эзэлдэг. Гэвч үргэлж төгс байхыг хүсдгээсээ болоод өөртөө хэтэрхий өндөр шаарлага тавин биеэ зовоодог. Энэ нь чамайг хааяа ууртай уцаартай хямсгар болгодог.

Дуртай зүйлс:
-Цагаа барих
-Гоё үнэртэй саван шампунь хэрэглэх
-Жагсаалт гаргах
-Амьтдын зулзага

Дургүй зүйлс:
-Олон хүнтэй, шуугиантай газар
-Тос, ооны таглааг тавилгүй орхих
-Юманд нь дураараа хүрэхэд
-Хэтэрхий удаан нэг газартаа суух

Үргэлжлэл бий.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино