2010/11/10

Охидын зурхай /2-р хэсэг/


Жинлүүр
Чи их нөхөрсөг, хамт олонч, багаар ажиллах чадвар сайтай. Чиний төрөлхийн эвсэг зан чанар найзуудын дундах маргааныг зөөлрүүлж, эвлэрүүлж өгдөг сайн талтай. Чи их үнэнч учраас найзууд чинь чамд хамгийн нандин нууцаа ч хэлдэг. Мөн чи урлагт сонирхолтой. Зураг зурах, дуу дуулах зэрэг бүтээлч хөдөлмөр чамд таалагддаг. Гэвч нөгөөтэйгүүр чи шийдвэр гаргахдаа муу. Заримдаа чи буруу сонголт хийх вий гэхээс хэт их эмээсэндээ, тойруулж бөөрөнхийлж явсаар асуудлыг хүндрүүлж орхидог. Чамайг тэвдүүлэх яаруулахад бухимддаг.

Дуртай зүйлс:
-Мэссэж, захиа авах
-Хумсаа янзлуулах
-Жижиг сажиг чимэглэлүүд
-Магтуулах

Дургүй зүйлс:
-Орилоон
-Харамч зан
-Бохир газар
-Шүүмжлэл

Хилэнц:
Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.

Дуртай зүйлс:
-Нууцлагдмал зүйлс, оньсого
-Өөрийн зөв гэдгээ мэдрэх
-Ялах
-Догь загнах

Дургүй зүйлс:
-Өөрийг нь шалгаахад
-Өөрөөс нь илүү хүмүүст
-Эвгүй байдалд орох
-Ялагдах

Нум:
Чи бусдын сайн сайхныг олж харах төрөлхийн мэдрэхүйтэй. Сэтгэл сайтай. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд, аль болох түүнийн ойлгохыг, сэтгэлзүйг нь мэдрэхийг хичээдэг. Чиний өөдрөг чанар найзуудад чинь халдварладаг ба тэд ч чамд нээлттэй байж чаддаг. Мөн чи шинэ содон санаа олж түүнийгээ хэрэгжүүлэх хоббитой.
Гэвч чи гал махбодьтой учраас тэвчээргүй. Хэтэрхий түргэн учраас заримдаа юмыг яаруу хийх гээд алддаг талтай. Юманд чиний өнцгөөс хандахгүй байвал найзууддаа гомддог.

Дуртай зүйлс:
-Анхилам үнэртэн
-Хаа нэг газар уригдах
-Магтуулах
-Бусдад туслах

Дургүй зүйлс:
-Болхи хувцас
-Амлалт өгөх
-Нэг газраа удаан байх
-Өөрт нь итгэхгүй байхад

Матар:
Бодит амьдралдтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Гэвч чамаас нэг л удаа урвасан хүнийг дараа нь дахин дахин хардаж сэрдэх гээд байдаг. Мөн заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.

Дуртай зүйлс:
-Алдартай брендүүд
-Хувийн өмчтэй байх
-Компьютерийн тоглоом тоглох
-Тохь тухтай байх

Дургүй зүйлс:
-Гэнэтийн зүйл
-Ганцаардал
-Дэмий юманд мөнгө үрэх

Хумх:
Гадаад байдал чамд огт чухал биш. Өндөр нам өргөн бүдүүн нь бус хүний дотор орших гэрэл гэгээ нь чамд илүү үнэ цэнэтэй. Амар амгалан тайван байдалд дуртай. Бүх хүмүүсийг эвтэй байгаасай гэж хүсдэг, хэрүүл маргаанд оролцох дургүй. Чи амьдралдаа бүтээлч хандаж, аливааг аль болох өвөрмөцөөр хийхийг эрмэлздэг. Гэвч чи заримдаа өөрт тулгарсан асуудлыг хэт хүндээр тусгаж авдаг. Хүнд байдалд орсон үедээ их ганцаардаж хамгийн эмзэг болдог. Тэр үед ойр дотныхон нь дэргэд нь байхгүй бол асар их эмзэглэнэ.

Дуртай зүйлс:
-Шинэ юм олж нээх
-Гэнэтийн бэлэг
-Мөрөөдөх
-Хуучны маягийн хувцаслалт

Дургүй зүйлс:
-Хэтэрхий эрээ цээргүй хүн
-Дүрмийг яс баримтлах
-Бодол санаа нь илт хүмүүс
-Hүнээс юм зээлэх

Загас:

Чиний бусдын талаар гүн гүнзгий бодолтой охин. Чи найзуудын тал дээр их мэдрэмтгий эмзэг ханддаг ба тэдэнд маш их энэрэл, хайр үзүүлдэг. Хөгжим, уран зурагт сонирхолтой, кинонд нугасгүй. Чи гаднаа ичимхий, дуугүй харагдавч дотроо дурсамжаар дүүрсэн сонирхолтой амьдралыг мөрөөддөг. Байдал буруугаар эргэх тоолонд чи өөртөө бурууг тохохыг оролддог буруу зуршилтай.

Дуртай зүйлс:
-Нар жаргахыг, усан ориглуур харах
-Анхилам үнэртэй лаа
-Зөөлөн намуухан аялгуу
-Бусдаар хайрлуулах

Дургүй зүйлс:
-Хурц гэрэлтэй, чимээтэй газар
-Бохир муухай зүйлс
-Хард рок хөгжим
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино