1. Давслаагүй газрын самар, түүндэ тохирох хэмжээний үзэм, эсвэл хатаасан жимсийг хольж идээрэй. Самранд агуулагдах ашигтай тос, уураг нь жимсний комплекс карбонтой нэгдэж таныг сэргээнэ.
2. Нялх хүүхдэд зориулсан жижиг шилтэй алимны нухаш ч бас танд эрч хүч бэлэглэдэг. ямар нэг холестрол, тос агуулаагүй, маш бага хэмжээний нүүрстөрөгч, содны найрлагатай байдаг. Алимны нухашийг өглөөний болон өдрийн хоолны завсарт идвэл тохиромжтой.
3. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ. Хүн орхоодойн эсвэл гаатай цай ууж болно. Энэ нь таны мэдрэлийн эсийг сэргээж, тархинд тань дохио өгдгөөрөө онцлогтой.
4. Оюун санаагаа элдэв муу зүйлсээс чөлөөл. 5 мин юу ч бодолгүй нүдээ аниад, анхаарлаа зөвхөн амар амгалан байдалд төвлөрүүлээд үз.
5. Өөдрөг байж, юмыг сайн талаас нь харах гээд үз. Тал аяга усыг гутранги үзэлтэй хүн "Талаас илүү ус алга" гэж хэлдэг бол өөдрөг үзэлтнүүд "Бараг л дүүрэн ус байна" хэмээдэг. Тэд үргэлж амьдралаас сайн сайхныг хүлээж байдаг учир амьдрал ч тэдэнд сайн сайхныг өгөхдөө дуртай байдаг юм шүү.
6. Өөрөө өөрийгөө уучил. Ямар нэг зүйл буруудвал "Үүнээс би юуг нь сургамж болгож аваад, дараагийн удаад анхаарах хэрэгтэй вэ?" хэмээн бод. "Орчлон хорвоо намайг үзэн яддаг юм шиг байна" гэсэн бодлоо хая. Хорвоод тэгэх зав байдаггүй юм.