2010/11/04

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

7-р хэсэг

Ананд Золтуяатай утсаар яльгvй сээтгэнэчихээд их л хєгжилтэй амьтан гэртээ орж ирлээ. Тэднийд Хулангийн дvv охин Бєртэ ирчихсэн бєєн дуу шуу болчихсон байв. Тvvнийг ороход дvvтэйгээ инээлдчихсэн сууж байсан Хулан Анандын бараанаар царай нь хувьсхийгээд угаалгын єрєє рvv орчихов. Харин Бєртэ охин хvvг нь тэвэрчихсэн ирж:
-За миний дvv аав нь ирлээ. Ананд ах аа Очироо танд очих гээд байна гээд тэврvvлчихэв. “Найз хvvхэд авсаар байгаад гар нь чилчихээд л салахын тvvс болоо биз “ гэж бодоод Анандын инээд хvрэв. Тэр Цэндээг дуудан хvvгээ єгєєд гараа угаах гэтэл угаалгын єрєєнд байсан Хулан бас л vгийн солиогvй хажуугаар нь зєрєн гарчээ. “За ямар тахил нь буруу єрєгдчихєє вэ? Єдєр ярихад л зvгээр байсан ш дээ” гэж бодсоор Ананд хvvгээ авлаа. Хулан єрєєндєє ороод дvvтэйгээ юуг ч юм их л аминчлан ярьж байгаа дуулдана.
Ананд аль багын л дvvтэй болохыг хачин их мєрєєддєг сєн. Нэг эцэг эхээс зулай зулайгаа гишгэн тєрсєн ах дvvс гэж ямархан амь нэгтэй улс байдгийг хараад атаархан “Ээж ээ, та надад хэзээ эрэгтэй, эмэгтэй хоёр дvv гаргаж єгєх юм бэ? ” хэмээн ээжийгээ мєн их шалдаг сан. Даанч ээжид нь дахиад хvvхэд гаргах зав болоогvй .
Тэр Хулантай анх vерхэж эхлэхдээ тvvний дvv Бєртэг хараад багын мєрєєдлєє эрхгvй эргэн санаж билээ.
Аав нь хормогч зvvчихсэн гал тогооноос шагайж :
-Миний хvv ирээ юу?Цайгаа уу. Удахгvй хол болно гэж халамжлав. Тvvнийг хvvгээ тэврэн гал тогоондоо ороход :
-Энэ Хулан дvvтэйгээ нялуураад л нєхєртєє аяга цай хийгээд єгєхгvй хvн юм аа гэж vглэсээр угтжээ. Ананд єєрєє Хулантай хичнээн ч муудсан бусдаас ємєєрєх сэтгэл нь арилдаггvй нь хайртайнх л байх даа.
-Хулан завгvй байх шиг байнаа. Ер нь ээж ч танд цай хийж єгдєггvй биз дээ гээд инээв.
-За, за. Ээж чинь дандаа завгvй байдаг хvн. Чи єнєєдєр ээж дээрээ очсон уу? Би єдєр тахианы шєл аваачиж єгєєд ирсэн . Нээрээ маргааш эмнэлгээс гарна гэсэн гэх зуураа аав нь бяслаг, талх, гахайн утсан мах нимгэн нимгэн хэрчин таваглаж ємнє нь тавилаа.Ананд талхан дээр утсан мах бяслаг тавингаа зурагтаа асааж:
-Би сая эмнэлгээр ороод ирлээ. Ээж бvр дажгvй болчихсон байна лээ. Аав энэ хараач SARS-тай хvнийг эмчилж байсан канадын эмч нас барчихаж. Аймаар юм. Нєгє тракточдын жагсаалыг бас SARS-аас болоод тараачихсан биз дээ. Энэ Ху намынхан ёстой далимдуулах юм аа хэмээн ярьж суутал Хулан хvvхдийн аяга авчран ширээн дээр тавиад бас л хар цагаан дуугvй шуртхийн гарлаа. “Арай Золоо Хуланд элдэв юм ярьчихаагvй байгаа даа” гэж Ананд тvгшvvртэйеэ бодлоо. Аавынхаа євєр дээр шvлсээ гоожуулан дэгэж дэрвэх нялх хvv л баясгалантай гэгч нь ганганан маасайх аж.
Харин Хулангийн хувьд тvрvvний хvvхний хэлэх гээд байгаа юм vнэний хувьтай гэдгийг мэдрээд байсан болохоор єєртєє , Анандад дургvй нь хvрсэндээ тийнхvv уурлаад байжээ..
* * * * * *
Цэрэнханд гар утсаараа дєнгєж Москва руу ярьчихаад сэтгэл уужран дэрээ наллаа. Мэс заслын дараахь бvх аюул ард хоцорч Родриго буюу Оргил хvvгийнх нь амь нас баттаай аврагдсаныг сонсоод тэр ганцаараа инээмсэглэв. Ой гаруйхантай дєнгєж хєл дээрээ унага шиг тэнцэж ядан байхаас нь хойш гар дээрээ энхрийлэн єсгєж чадаагvй амьдралын эрхээр хоёр газар холдчихсон алдрайхан vр минь. Ээж нь гуравхан жил болоод очно хэмээн бодсоор зvрхэндээ амласаар очиж чадаагvй.
Анандыг тєрvvлчихээд тэвэрч суухдаа ч тэр таван ой хvрч байсан Оргилыгоо бодон бодон сэтгэлдээ “Ээжийгээ уучлаарай” хэмээн шивнэн суусан сан.
Гэтэл хvv нь дєнгєж саяхан утсаар “Ээж ээ, баярлалаа” гэж монголоор цэвэрхэн гэгч нь хэлсэн билээ. Энэ vг хорин жил гэмшиж явсан эхийн сэтгэлийг бага ч гэсэн тайвшруулжээ. Хэдий єєрєє буруугvй ч гэсэн бусдын vvрэнд єндгєє орхидог хєхєє шиг алаг vрээ тєрсєн эхийн хайр амсалгvй алсад єссєнд тvvний сэтгэдл хэзээ ч тайван байж чадаагvй билээ.
-Чи хагалгааны тєлбєрийг нь єгєєгvй бол бид хэцvvдэх байлаа. Чамд маш их баярлалаа гэж Хосе хэлсэн.
Цэрэнханд дэвтрээсээ Оргилын таван настайдаа авахуулсан зургийг гарган “Ээж нь ямар ч байсан хvvгийнхээ аминд орж чадлаа. Одоо миний хvv алзахгvй ээ “ хэмээн шивнэв.
“Одоо харин Ганхуяг, Ананд хоёрт хэлэх цаг нь боллоо. Маргааш эмнэлгээс гараад л шууд хэлчихье “ гэж тэр сэтгэл шулуудан бодлоо. Одоо ингээд бодоход яаж ийм юмыг сэтгэлдээ єдий олон жил хадгалж чадаа вэ гэж гайхмаар. “Анх суухдаа л Ганхуягт энэ тухай хэлчихдэг байж” гэж Цэрэнханд хожим их харамсч билээ. Уг нь тэд бараг гуч шахчихсан хойноо хайр дурлал гэхээсээ илvv хоёр биенээ ойлголцоод суусан хоёр. Тэр нэгэн єдрийг хvртэл хэн хэнд нь нэгээр тогтохгvй учрал байсан нь тодорхой. Тэгээд юунд ханилсан ханиасаа тєрсєн vрээ нуусан юм бол? Єнєєдєр энэ асуултад шууд хариулчих vг Цэрэнхандад олдохгvй л байлаа.
Єєрийгєє газар дээр ганцаараа хэмээн их л гунигладаг Ананд эх нэгтэй ахтай гэдгээ мэдээд баярлах л байх. Харин нєхєр нь? Жаахан vглээ, олон зантайгаас биш Ганхуяг эмэгтэй хvнийг хvндэлдэг, халамжтай сайн хань билээ. Єєрєє ээжгvй єссєндєє бvсгvй хvнийг дээдэлдэг хvмvvжилтэй, бас тvvний мэргэжил, чадварыг нь vнэлдэг ийм хvнтэй учраагvй сэн бол Цэрэнханд єдий зэрэгт хvрээ ч vv, vгvй ч vv.
Хvний урманд хиртэй цамц , оймсоо угаалгаж vзээгvй ханиасаа ингэж єнгєрсєн амьдралаа нууж явах ч гэж дээ.”Эргэлзэх цаг алга. Айвал бvv хий, Хийвэл бvv ай “ гэж тэр бат шийджээ.
Yргэлжлэл дараагийн дугаарт
Цонхны цаана болжмор жиргэн , модны мєчирт нялх ногоон нахиа соёолсон хаврын єглєє. Хvvгийнхээ часхийн уйлах дуугаар Ананд сэрлээ. Хулан тэр хоёр нэгэн зэрэг сэрж дэргэдэх сараалжин ор руу зэрэг ухасхийхдээ мєргєлдчихєв. Тэгээд тэсэлгvй инээлдчихлээ. Нойрмог нvдлэн vс гэзэг нь єрвийж, арзайсан хоёр хэн хэндээ инээдтэй харагдсан биз. Хаврын тунгалаг энэ єглєє хайр сэтгэл нь дахин цэцэглэв vv гэлтэй. Ананд:
-Уучлаарай хайрт минь.Дух чинь их євдєж байна уу? гэхэд инээмсэглэсэн Хулан:


-Зvгээр ээ. Чиний дух харин зvгээр vv? гэхэд Ананд тvvний мєрєє даван намирсан зєєлєн vсийг нь илж нvдэн дээр нь vнслээ. Эр хvн хайртай бvсгvйнхээ нvдэн дээр нь л vнсдэг гэж Хулан хэзээ ч юм уншиж байснаа энэхэн мєчид санажээ. Хvv нvд нь тас аниатай, нэг мээмээ хєхєн, нєгєєг нь булцгар гараараа барьжээ. Тэр бяцхан амьтан хоёр хацар нь бувар бувар хийн сvvгээ залгилан нvцгэн хєлєє тарвалзуулах нь дэндvv эгдvvтэй.
-Хулаан, чи єчигдєр яагаад тийм ууртай байсан бэ?
-Харин чи юундаа тэгж баясчихсан байсан юм бэ? гэхэд нь Ананд тvvний дуунд илэрч буй гоморхсон єнгийг анзаарахдаа сэтгэл нь сэмрээд явчих шиг л болжээ. Залуу тvvний ємнє явган суун нvvр рvv нь асгаран орж ирээд нvдийг нь хаачихаад байгаа vсийг нь энхрийлэн илж нvд рvv нь эгцлэн ширтээд :
-Миний буруу их бий. Хоёулаа яагаад ийм хєндий харилцаатай болчихов оо. Би уг нь чамд ямар их хайртайг чи мэднэ ш дээ. Тэр нэг … Тvвшингийн захиа гарч ирснээс хойш л бид хоёр …/ санаа алдсанаа / Yгvй ээ , Хулаан, одоо хоёулаа урьдынх шигээ , яг л vерхэж эхэлж байсан тэр vе шигээ гоё байя л даа. Тэгэх vv? гээд гарнаас нь барилаа.
Хулан хэдийгээр тvvнд хайргvй ч жил гаруй vерхэж, нандин бvхнээ зориулсан болохоор энэ залууд хачин их дассанаа тэрхэн мєчид ойлгожээ. Хvvгийнхээ нvцгэн хєєрхєн хєлийг илэн доошоо харж суусан Хулангийн нvднээс ганц том нулимс тасран Анандын гар дээр бvв бvлээнээрээ буужээ. Тэгэхэд нь сэтгэл уярсан Ананд тvvнийг хvvтэйгээ хаман тэвэрч :
Би дахиад чамайг гомдоохгvй. Дахиад гэрээсээ гадуур хонохгvй. Хулаан, би чамд хайртай. Чи ч гэсэн намайг хайрлаач дээ. Бас шєнє намайг битгий хажиглаж бай л даа. Тэгэх vv ? гэж аргаж гуйсан, хязгааргvй их хайр шингэсэн дуугаар хэллээ.
Хулан ч тvvний цээжинд наалдан нvдээ аниад сэтгэл зvрхний гvнд нь жаазтай зураг мэт тодхон байдаг Тvвшинг энэ л агшинд ор тас мартаад амьдралаа бvр шинээр эхлэх сэн. Дэргэд нь байгаа , хvvгий нь эцэг , єєрт нь сэтгэл зvрхээ бvхлээр нь єгєхєд бэлэн энэ Анандад хамаг хайр дурлалаа шавхан бэлэглэх сэн гэж бурхнаас гуймаар байлаа. Зєн совин гэж байдаг бол хэдэн мянган бээрийн алсад Тvвшин бас л хайрынхаа гvнж , хэзээ ч єєрийнх нь болохоосоо єнгєрсєн Хуланг мартах гэж шаналахдаа Лхагвамаа бvсгvйг тас тэврэн унтаж буйг Хулан мэдэрсэн ч юм болов уу.
Хvv мээмээ хєхєж цадаад таатай гэгч нь суниагаад нvдээ нээж мишээв.
-Хараач, хvvгээ суниахыг. Эрvvл хvvхэд заавал суниадаг юм гэсэн. Хоёулаа маргааш хамт эмнэлэг орж хvvгийнхээ вакциныг хийлгэнэ шvv гэж Хулан хэлээд Анандын нvд рvv харлаа. Золтуяатай хонож тvvнийгээ хуурсандаа энэхэн мєчид тvмэнтээ гэмшиж суусан Ананд хvvгээ авч:
-Тэгэлгvй яахав. Ээж нь эмэгтэй хvн юм чинь нvvр амаа янзал гээд босч Цэндээг дуудав. Хєдєєний хvний эртэч зангаар аль эрт босчихсон байсан Цэндээ охин хаалгаар шагайн манай хоёрыг дуу шуутай “Нуур нугас шиг” л байхыг хараад инээсээр орж ирээд хvvг нь авчээ.Энэ vеэр Ганхуяг орж ирэн:
-Алив ач хvvгээ vнэрлээдэхье гэснээ залгуулан:
-За хvvхдvvд минь, єнєє орой ээж чинь эмнэлгээс гарна. Эртхэн ирцгээгээрэй. Хоёрын vед Ананд очоод гаргаад авчихна биз. Єнєєдєр гадаа 14 градус гэсэн шvv. Нимгэн хувцсаа ємсєєрэй хэмээн баахан заавар єгєєд гарч одов. Тvvнийг гармагц Ананд , Хулан хоёр нvд ирмэлцэн инээлдэв.
Тэр хоёрыг хичээлдээ явсны дараа Цэндээ бяцхан Очирыг тэврэн цонх тvшин зогссоор хоцорчээ. Арван зургаатай жаахан охин хотын ахуйд дасах гэсээр нэг л мэдэхэд хоёр сар єнгєрчихжээ.
-Одоо мал ид тєллєєд муу ижий минь ядарч байгаа даа. Бєндєєлэйгээ нэг євєртєлж унтах юм сан. Миний халзан хонь энэ жил бас ихэрлэнэ дээ. Одоо манайхан юу хийж байгаа бол? Бодвол ижий уураг буцалгаад л Доржоо , Хандаа , Бєндєєлэй гурав маань тогоо руу єндєлзєєд ижийд загнуулж суугаа даа. Гочоо хацар нь сайртчихаад хонио хариулж яваа биз. Мэнд эгч хаахнуур хаваржиж байгаа бол доо .Хоёр муу жаалаа харах, малаа эргvvлэх гээд хаврын хавсарганаар хэцvv л байгаа даа . Болдог сон бол гэртээ ганц харьчихаад ирэхсэн хэмээн санааширч зогслоо.
Охин дєнгєж хотод ирээд авга ах Батболдынд буухдаа энэ хотын харь орчин, тэр гял цал амьдралаас сvрдэн тээврийн товчооноос нэг унаанд суугаад гэрээдээ гvйчихмээр санагддаг сан. Тэр цагаан сарын дараахан аавыгаа даган аймаг орж , тэндээсээ микро автобусанд суун хотод иржээ. Цэцэгтэй ягаан торгон єнгє татсан хурган дотортой дээл, vнэгэн лоовууз ємсч, ээжийнхээ алтан ээмгийг зvvн хэрдээ л гангалсан охин Батболдынд хєл тавиад цэвэр цэмцгэр, тохилог сайханд нь балмагдан хамаг хєлс нь цувж билээ. Харин аз болоход авгай нь хачин сайхан ааштай, хачин гоё эгч байв. Цэцэгмаа арваад жилийн ємнє Цэндээг бvр жаахан, сургуульд ороогvй байхад нэг зун нєхєртэйгээ тэднийд очиж байснаасаа огтхон ч єєрчлєгдєєгvй, харин ч улам залуу болчихсон мэт харагдахуйд нь єнгєрсєн арван жилд бvр эмгэн шиг болчихсон ээжтэйгээ харьцуулан бодож ихэд єрєвдсєн сєн. Аав нь тvvнийг хvргэж ирээд захаар нэг єдєр дагуулан явж ээжийнх нь захисан элдэв юмсыг цуглуулаад єглєє нь:
-За , миний охин, ах эгч нарынхаа vгэнд орж ажил сайн сурдаг юм шvv гэж захин духан дээр нь ганц vнэрлэчихээд л явчихсан.
Тvvнийг эрхбиш авга ахындаа овоо дасах гэж байтал Хулангийн хадмынд очих ёстой болов. Ганхуягийнх гэж бас л ахынх шиг нь олон єрєє байртай , хачин гоё айл.
Энэ насандаа аймгийн тєвийг ч тоотойхон vзсэн охинд Хулан , Ананд хоёр дуучин Минжээгийн тоглолтыг vзvvлсэн нь ёстой л бишрvvлжээ. Дараа нь Хулан тvvнд євлийн хувцас, солонгос косметик авч єгєн улаан хацрыг нь гоё цагаан болгов.
Тэднийх хvхэддээ долоо хоног бvр зургаан мянгаар живх, єдєртєє мянгаар жимстэй тараг, нухаш авч, Хулан дєчин мянгаар “Jador” vнэртэй ус, зуун мянгаар “Lac vert “ аваад ганцхан сар хэрэглээд дуусгадаг нь охинд дэндvv vрэлгэн юм шиг санагдана.
Эд нар тэр их мєнгийг хаанаас олдог байнаа. Манайх хамаг ноос, ноолуур, мал махны мєнгєє авахад л дєнгєж хоёр гурван сая тєгрєг болдог шvv дээ. Ижий тэрнийг нь хvргэх гэж хуруу хумсаа хуйхлах шахдаг. Муу ижий минь.
Тэр жил ээж нь гучин мянгаар ганц нарийхан алтан гархи авчихаад гурван шуудай гурилын мєнгєє дэмий ч юманд vрчихэв vv дээ гээд гар руугаа харан харан суусан сан. Гэтэл Батболдын авгай сая тєгрєгийн vнэтэй vнэг, булган дээл єнгє єнгєєр нь сольж, ганц гутлыг гурван зуун мянгаар авч ємсдєг байх гэж.
-Хотын хvмvvс ийм их мєнгийг хаанаас олдог юм бэ? гэж тvvнийг Хулангаас асуухад тэр инээмсэглээд:
-Миний дvv Очироогоо сайн хараад гурван нас хvргэчихвэл сургуульд орно. Тєгсєєд зєндєє их цалинтай ажилд орно. Хотынхон чинь хєдєєгийнхнєєс их баялаг бvтээдэг байхгvй юу гэснээ:
-Харин ч монголчууд дэндvv ядуу байна. Энэ дуучин хvvхэн л гэхэд надтай vеийн мєртєє хєрєнгєєрєє манай Монголыг бvтэн жил тэжээчихэж чадна гээд л бодчих гээд нєгєє Бритни Спийрсийн зургийг зааж билээ.
Єдийд манай нутагт хонин зэрэглээ мяралзаад яргуй нvдэлж байгаа даа. Сугаа гуайн Мандах намайг хот явчихсан гэж дуулаад санаж байгаа болов уу гэж бодохдоо охины хацар улайжээ.
Аавынхаа vгэнд орж хот руу авга ахынхаа зээг харах гэж ирсэндээ Цэндээ одоо их л баярладаг юм. Тэгээгvй бол хєгжлєєс хоцорч хєдєє газар хамаг залуу насаа єнгєрєєх байж . Аягvй бол энэ зун єнєєх Сугаа євгєнийх хадаг тавьж гуйгаад Мандахын авгай болчихсон ээж шигээ галын захад хєлсєє урсган тогоо нэрж , боорцог хайрч суух байсан биз.
Мандах гэж тэдний саахалт айлын сагсуу шар банди. Сумын сургуульд Цэндээгийн дээд ангид байснаа зургадугаар ангиасаа гарчихсан юм. Дотуур байранд хvvхэд дээрэлхэх юм бол Мандах тvvнийг их ємєєрдєг сєн.
Уг нь Цэндээ тоондоо л муу болохоос хэлний хичээлvvддээ хачин сайн байсан. Алсдаа англи хэлний багш болохыг мєрєєддєг байв. Гэтэл єнгєрсєн жилийн их зуднаар тэднийх гурван зуугаад малаа vхvvлэн модоо барих шахсан эцэгт нь охиноо аймгийн тєвд есдvгээр ангид суулгах бэл байсангvй. Тэднийх тэгэхэд дєчєєд хонь, чєдрийн гурван морьтой л vлдэж билээ. Хєєрхий ээж нь гурил хууран :
Муу охиноо сургууль бараадуулж чадсангvй. Над шиг олон хvvхэдтэй навсгар авгай болох нь дээ гээд шуг шуг хийн уйлж суухад нь аав нь гаансаа нэрэн гал ширтэн суусан сан. Гэтэл тэднийхийг малгvй болсныг дуулсан Батболд аавыг нь хот ороход сая тєгрєг гарган єгч, тvvгээр нь хэдэн мал авч билээ.
Сураг дуулах нээ авга ахынх нь охин хvv тєрvvлж гэнэ. Хуримаа зун хийх гэнэ гэж байснаа аав нь нэг л єдєр сумаас ирэхдээ:
-За Дэжид минь .Дvv маань зээгээ харуулах хvнгvй хэцvvдэж байгаа гэнэ. Цэндээг хот явуулчихъя гэж тvс тас хэлжээ. Цай самарч суусан авгай нь :
-Пээ энэ нялх амьтныг тэр хол айлд… Єнєє кинонд гардаг Ошин шиг… гэхэд :
-Ча гэх малгvй болохдоо єгсєн мєнгийг нь гар тосч авчихаад одоо хvvхэд хараач гэхэд нь чадахгvй гэх нь vv . Битгтй хуншгvй загна. Манай бэр хєєрхєн ааштай. Охин алзахгvй ээ гэснээр Цэндээ хот руу явахаар болжээ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино