2010/11/03

Гоо сайхнаа сэргээх 7 энгийн арга

Үзэсгэлэнтэй харагдах бүхий л аргыг туршмаар байна уу? Гоо сайхныг сэргээх энгийн хэрнээ бидний тэр болгон мэддэггүй аргуудыг хүргэе.


1.Гар утсаа цэвэрлэ

Таны баруун шанаа зүүнээсээ арай илүү биржгэр, муухай харагдаад байгаа юм биш биз? Энэ нь гар утасны тань гадаргуун дээрх микробуудтай холбоотой байж болзошгүй. Хэрэв таы утас touch screen буюу хуруу мэдэрдэг дэлгэцтэй бол зориулалтын цэвэрлэгч бодисоор цэвэрлэссэн нь дээр. Харин бусад гар утасны хувьд бага зэргийн алкоголь-ны төрлийн бодисыг хөвөнд шингээж байгаад арчаарай.

2.Сайн унтаж амар

Нойр таны бие болоод оюун санааг тайвшруулдаг учир хоногт наад зах нь 6-8 цаг унтаж байгаарай. Мөн хааяа өдрийн цагаар дуг хийгээд авахад гэмгүй. Ажлынхаа хаалгыг цоожилж байгаад цайны цагаар 10-15 минут дугжирч ч болно. Энэ нь таны гоо сайхан төдийгүй сэтгэл санаанд ямар гайхалтай үр дагавар авчрахыг та лав төсөөлөхгүй дээ.

3.Муу зуршлыг таягдан хая
Архи уух, тамхи татах зэрэг муу зуршлууд нь таны амьдралын хэв маягт тэр чигт нь нөлөөлж байгаа. Хэрэв та сайхан харагдаж, сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд ч сайхан байхыг хүсч л байвал энэ муу зуршлуудаасаа бага багаар гараарай. Тамхи татдаг эмэгтэй хүний арьс гэрэлтдэггүй, цаанаа л зэвхий саарал харагддаг.

4.Алхаж яв

Та байнга машин, таксигаар явдаг уу? Тэгвэл хааяа ч гэсэн алхаж харих зуршлыг өөртөө бий болго. Ялангуяа нийтийн унаанд зорчигсдын үнэр, олон хүний амьсгалж байгаа давчуу агаар таны арьсыг их бага хэмжээгээр бохирдуулдаг. Түүнээс гадна замын түгжрэл, бензиний үнэрээс хол алхаж явах нь эрүүл мэнд, гоо сайханд тустай.

5.Усыг уу бас дахин уу

Усны үр нөлөө үнэхээрг айхалтай. Ус таны биеийг дотроос нь цэвэрлэж, жингээ хасахад тсуалж, арьсыг тань өнгөлөг болгодог. Өнөө үед хүнийн бие организм их хэмжээний усаар дутагах болсон. Өдөрт наад зах нь 2 литр ус ууж байгаарай. Ингэхдээ нэг дор цэрийтэл нь биш, бага багаар шимж уу. Ажлаа хийж байхдаа, компьютерийн урд суухдаа, алхаж явахдаа гээд та хаана л бол хаана аяга ус дэргэдээ байлгаж, ууж болно.

6.Натуралаараа байхыг илүүд үз

Химийн найрлагатай бүтээгдэхүүнээс байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ дээгүүр тавь. Гадагш гарах шаардлагагүй, эсвэл ойр зуурын юманд л гарах үедээ аль болох нүүрэндээ будаг бага хүргэ. Гоо сайхны бүтээгдэхүүн болгон өөр өөрийн гэсэн сөрөг үр дагавартай. Арьсаа чөлөөтэй амьсгалах боломж олгогтун.
Энэ нь үсэнд ч мөн хамааралтай. 7 хоногт 2 удаа л индүүдээрэй.

7.Хэв маягаа эвд
Та 16 наснаасаа хойш нэг л тос түрхэж, нэг л шампунь хэрэглэсээр ирсэн үү? Үнэнч байна гэдэг сайхан л даа. Гэвч хэрэглэдэг бүтээгдэхүүнээ хагас жил тутамд солиод үзээрэй. Энэ нь гоо сайхандаа хийж буй бас л нэг шинэчлэлт өөрчлөлт байх болно.
Мөн үүнтэй адилаар хагас жилд нэг уддаа үснийхээ засалтыг, өмсдөг хувцасныхаа стиль-ийг шинэчил. Байнгын өөрчлөлт байнгын сэргээлттэй адил.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино