
Гэтэл тэр нэгэн хар дарсан зүүд шиг өдөр төрсөн эх минь хойд эцэгтэй нийлэн намайг шөнөжингөө зодсон. Би бараг бүтэн долоо хоног орноосоо ч босч чадаагүй. Намайг зодсон шалтгаан нь ердөө л 10 гээд гэртээ ирснээс болсон. Уг нь би чинь 16 хүрсэн тэгээд ч тэр өдөр урлагийн үзлэгтэй оройтно гэж хэлсэн байсан ш дээ! Тэгээд би эмээ дээрээ амьдрах болсон.
Тэр явдлаас хойш би байнга хар дарж үргэлж ямар нэгэн юмнаас айн хэнд ч итгэж чадахаа болисон. Ээжтэйгээ хүртэл би дахиж ганц ч үг солиогүй. Амиа хорлох гэж хүртэл оролдсон. Найз ч гэж надад байхгүй болсон. Найз залуугаасаа хүртэл салсан. Намайг хэн нэгэн ахиад зодох вий гэхээс би маш их айдаг.
Би одоо энэ бүхнийг мартаад хуучин шигээ л амьдармаар байна. Гэвч яаж гэдгээ огт ойлгохгүй юм. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч тус болооч гэж энийг уншиж байгаа хүмүүсээс гуйж байна.