2010/10/24

Гоёл зvvсгэлийн учир начир

Аливаа улс vндэстний ард тvмэн эрдэнэс, vнэт чулуугаар ээмэг, бєгж, зvvлт мэт гоёл чимэглэлийн зvvсгэл хийж хэрэглэж ирсэн эртний уламжлалтай билээ.
Image hosting by IMGBoot.com
Эл зvvсгэл сэлт нь зєвхєн чимэглэлийн зvйл тєдий бус, амьдралын жаягийг илэрхийлсэн, эрvvл мэндийн нууцыг агуулсан, нарийн учир начиртай ажээ. Чулууны тєрєл бvр нь єєрийн энергийн орчинтой, тэр нь эрvvл мэндийн эерэг хийгээд сєрєг нєлєєллийг vзvvлдэг увдистай. Эдгээрээс хvний биеийн эерэг энергийг ахиулж, дархлааг сайжруулдаг, тэр тусмаа эмэгтэйчvvдийн бие физиологи, сэтгэл зvйн эерэг таатай орчныг бvрэлдvvлдэг зарим гоёл зvvсгэлийг сонирхуулъя.

1.Болортунгалаг алмаз баяр баясгалан, цог хийморийг авчирдаг
Алмаз хэмээх эрдэнийн дээд vнэт чулуунд магни, ховор элемент цайр, селен, мангани, зэс зэрэг микро элементvvд агуулагдан, хvний биед эерэг энергийг бvрэлдvvлэхээс гадна, микро элементийн дутагдлыг нєхєж хангадаг. Тvvний цацраг нь хvний сэтгэлийн дарамтыг бууруулж, хайр энэрэл, баяр баясгаланг авчирдаг.
Санамж: Харин удаан хугацаагаар зvvвэл хурууны цусны эргэлтийг удаашруулдаг. Мєн алмаз нь єєх тосонд нєлєєлєлтэй тул гал тогооны єрєєнд ажиллахдаа зvvхгvй байвал зохино.

2.Герман, титан гоёл дал, мєр, хvзvvгээр шархирч євдєхийг намдаадаг
Герман нь эсийн уян хатан чанарыг нэмэгдvvлж, цусны бєглєрлийг арилгаж, сэтгэхvйг мэдрэмтгий сэргэлэн болгодог. Титан нь хvний биеийн арга билэг ион, хvчил, шvлтийн тэнцвэрийг зохицуулдаг. Герман, титанан гоёл нь зvvсэн хэсгийн цусны эргэлтийг сайжруулан, дал, гар мєр, хvзvvгээр шархирч євдєхийг намдаан, биеийг уян хатан болгодог.
Санамж: Эл зvvлтийг арьсанд хvрэлцэж байхаар зvvвэл vр нєлєєтэй. Vр дvн нь урт удаан хугацаагаар зvvж байж мэдрэгдэнэ.

З.Хаш чулуу эмчилгээний увдистай
Хаш чулуун зvvсгэл нь хvний биед ашигтай микро элементийг шингээж, цус, хийн тэнцвэрийг зохицуулж, бvх тєрлийн элементийн тэнцвэрийг хадгалж, тархины vйл ажиллагааг сайжруулж нvдийг цог жавхаатай болгодог.
Цэнхэр хаш чулуун зvvсгэл нь амьсгалын замын євчин эмгэгийг намдаан, шар хаш чулуу нь бvх биеийн vйл ажиллагааны зохицлыг нэмэгдvvлдэг.
Санамж: Хаш чулуу нь єдєр нь энергийг шингээж, орой нь гэрэл гаргадаг. Иймд нойр муу, тавгvйтэн зvvдэлдэг бол хаш эдлэл дэрлэн унтвал амар тайван, бєх нойрсож амарна.

4. Ээмэг чихний судлыг сэдрээн таван цул эрхтний хий, цусыг зохицуулан харааг сайжруулдаг
Ээмэг зvvх нь нvдний хараа муудахаас сэргийлдэг байна. Учир нь чих таван цул эрхтэнтэй нягт холбоотой, тvvний мэдрэлийн цэг судлууд чихэнд байдаг тул уураг тархинаас дотор эрхтэнд сэдэлт єгч, хий, цусыг зохицуулж, оюун ухаанд нєлєєлєн, нvдний євчнєєс урьдчилан сэргийлэх нєлєєтэй.
Санамж: Бариу ээмэг зvvхээс зайлсхий. Цусны эргэлтийг сааруулснаас чихний хэсгийн мэдрэмж муудах эрсдэлтэй. Чих vрэвссэн vед ээмэг зvvхгvй байвал зохилтой. Чихээ дааруулахгvй хайрлахын учир vvнд оршино.

5. Бєгжийг ядам хуруунд зvvх нь дааврын ялгаралтыг нэмэгдvvлдэг
Ядам хуруунд мэдрэлийн гурван судал оршдог, тэр нь гормоны ялгаралтыг зохицуулах, таван цулын эрvvл мэндийг оношлох судас юм. Иймд ядам хуруунд бєгж зvvвэл гурван судалд зэрэг иллэг хийж, гормоны шvvрлийг нэмэгдvvлж буй хэрэг юм.
Санамж: Єдєр бvр ядам хуруунд зvvсэн бєгжєєрєє зєєлєн иллэг хийвэл гурван судлыг єдєєн, улмаар зvрхэнд иллэг хийсэнтэй адил тустай. Таван хурууны єндгийг илэхийн учир дотор эрхтний vйл ажиллагааг єдєєхтэй холбоотой. Дунд хуруунд бєгж зvvх хэрэггvй, цусны эргэлтийг сааруулан, хавагнуулж болзошгvй. Бєгжийг аль хуруундаа зvvх нь зан vйлийн ч уламжлалтай.
Ийнхvv гоёл зvvсгэлийг сонгох, хэрхэн зvvх нь дур зоргын хэрэг бус, эрvvл мэндэд ч онцгой учир холбогдолтой болно.

Эх сурвалж:Үнэн сонин
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино