2010/10/24

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

2-Р ХЭСЭГ

Цаг оройн долоо єнгєрч байв. Анандын гар руу залгалаа. Дуугаа зєєлрvvлж тун энхрийхэн єнгєєр: -Сайн уу? Золоо байнаа. Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илvv уриалгахан дуугарч байнаа: -Хvvе, ямар сонин хvн бэ? Юу байна? Золтуяа эхлээд бяцхан Очироо хvvг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар: -Аагий чи завтай бол тус хvргээч. Манай нэг найзын тєрсєн єдєр "Драгон"-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хvрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мєнгєгvй болчихлоо. Намайг "Драгон" хvргээд єгч чадахгvй биз? Нялх хvvхэдтэй хvн амжихгvй бол яахав ээ. Эр хvн гэдэг ийм vедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хvнийг цаашаа гэдэггvйг Золтуяа мэдэлгvй дээ. Хориод минутын дараа "Цэцэг" тєвийн vvдэнд Анандын хар "Benz-200" ирж зогслоо. Золтуяа энэ уулзалтанд сайн бэлтгэжээ. Будаг шунхаа багасгаж, тамхи vнэртэхээс сэргийлж, амаа угаан "Dirol" бохь хvртэл зажлав. Ананд будмал охидод дургvйг тэр сайн мэднэ. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар "Драгон" дээр ирэв. Ананд бvсгvйг найзуудад нь хvргэж єгєхєєр хамт орлоо. Золтуяа найзуудаа эрсэн хvн болж жаахан явснаа ийш тийш хэдэн мессеж бичиж vзээд: -Єє, яасан єєдгvй амьтад вэ. "Жулиана" дээр хvрээд ир гэнээ. Ёо, ёо толгой євдчихлєє. Ер нь больдог ч юм уу. Уучлаарай найз аа. Чамайг дэмий баахан явуулчихлаа. Би автобусаар харьчихъя. Тэр найздаа бие муудсан гэж хэлээд бэлгийг нь маргааш єгчихєєс хэмээн хоромхон зуур шалтгаан зохиочихлоо. Ананд мэдээж Золтуяаг гэрт нь хvргэж єгєхєєр боллоо. Тэгснээ нэг л мэдэхэд тэр хоёр хvн цєєтэй аятайхан зоогийн газар ирчихэв. Золтуяа юу ч мэдээгvй царайлан "Хулан уурлах байх. Чи харь харь" гэж байсан ч vдшийн 11 цаг єнгєрч байхад тэр хоёр тэндээс гарлаа. Хуланд гомдож "Би ер нь яасан ч яадаг юм" гэж бодсон Анандын уусан пиво толгойд нь гарчээ. Золтуяа "ОО"-ийн єрєєнд очиж Урнаа найзтайгаа яриад, хєлсєлдєг байрных нь тvлхvvрийг авчруулжээ. -Чи манайхаар ороод гарахгvй юм уу гэж нvд нь тормолзон эрхлэнгvй хэлсэн Золтуяад Ананд татгалзаж чадсангvй. Гэрт нь орох юм байх гэтэл хvнгvй ганц єрєє байр байх ажээ. Золтуяа vнэхээр хєгжилтэй яриа єрнvvлж чаддаг бvсгvй байлаа. Тэр єрєєний ганц єєдтэй хогшил болсон том зєєлєн диван дээр нэг л мэдэхэд тэр хоёр vнсэлцээд хэвтэж байлаа. Золтуяагаас нэлээд нялуун vнэртэй духи анхилж зузаан уруулаараа туйлын шуналтайгаар озно. Ананд Хулангаас ийм халуун янаглал хvртэж байсан эсэхээ мэдэхгvй юм. Бvсгvй зvгээр л vнсэлцээд тvvнийг хvлээж тэнгэр харан хэвтсэнгvй. Yс толгойг нь нэг гараараа энхрийлэн илж, нєгєє гар нь хувцаснуудыг нь шалмаг тайчсаар залууг нvцгэлчихлээ
Харин Анандыг хаалга саван гарсны дараа толинд харан vсээ сэнсдэж суусан Хулан босч цонхоор сэмхэн харжээ. Зориуд хойноос нь дуудахгvй юм шvv гэж гvрийсээр гараад явсан хойно нь болохоор тэссэнгvй харсан нь тэр. Мань эр гараашны хаалгаа хvртэл саван их л бухимдуу байгаа харагдах аж. Бvсгvй санаа алдаад цонхноос холдов. Анандын аав, ээж хоёрыг тэднийд очиж бэр гуйсан орой “Энэ тоглоомыг дуусгаад vзье” гэж шийдсэн нь зєвдсєн vv, буруудсан уу гэдэгт тэр эргэлзсээр байлаа. Эмэгтэй хvн єєрийнхєє хайртай хvнтэй биш єєртєє хайртай хvнтэй суувал жаргадаг гэж олон хvнээс сонссон нь худлаа юм гэж vv? Ананд тvvнд vнэхээр хайртай. Харин єєрєє тvvнд тэр их харйынх нь хариуд єгєх юм бийсэн бил vv? Хэзээ ч олны дунд урсгалаараа аялдан дагаж явах дургvй єєрийн гэсэн бодолтой єссєн атал амьдралаа шийдэхдээ дэндvv тэнэг болчимгvй алдаа гаргасныгаа яах вэ? Уг нь Хулан Анандтай сууна гэж анхандаа огт бодож яваагvй. Сэтгэлдээ эртнээс хайрлаж , хvлээж явсан хєвгvvн нь гэнэт холын холд яваад єгєхєд нь ганцаардсандаа л Анандыг цаашаа гээгvй. Тэгээд ч эмэгтэй хvний сэтгэл хаврын хайлмаг цас шиг уяхан байдаг болохоор олон жил хойноос нь гvйсэн тvvнийг бас єрєвдсєн ч биз. Тэгээд дэндvv халуунаар єєрт нь тэмvvлсэн Анандыг хорьж дийлэлгvй євєртєє оруулчихсан. Уг нь Хулан анхнаасаа халгаахгvй цааш нь тvлхээд байсан бол ч Ананд хvлээгээд л тэвчээд л явах байсан. Гэтэл тэр єєрєє л нэгэнт анхны хайр минь бvтээгvй юм чинь яадаг юм гэсэн хэнэггvй зангаар, бас сониучхан хvсэлдээ хєтлєгдєєд ч юм уу, охин биеэ тvvнд єгчихсєн. Анхандаа ч “Trust” энэ тэр хэрэглээд жирэмсэн болчих вий гэж сvрхий хамгаалдаг байснаа нэг удаа тооцоо алдаад гэнэдчихсэн юм. Хvvхэдтэй болсон нь Анандад “Одоо л Хулан минийх боллоо” гэсэн бєєн баяр хєєр авчирсан бол бvсгvй харин яахаа мэдэхгvй ацан шалаанд орсоор єдий хvрсэн нь энэ. Уг нь Монголд Их сургуулиа тєгсчихєєд бусад залуусын л адил Америкт ч юм уу европт очиж сурах далдын бодолтой, аав нь ч Англид байдаг андтайгаа ярилцаад охиноо тийш нь явуулахаар тохирчихсон байсан юм. Гэтэл єєрєє нялхаараа шахуу байж хvvхэдтэй болж гэрийнхэн нь бєєн сандралд ороход Должин эмээ нь “За яадаг юм, эцэггvй хvvхэдтэй болчихсон биш. Та нар єєрсдєє бас л 20 хvрээд шахуу л Хуланг гаргаад надад орхиод хойшоо явцгаасан биз дээ” гэж ач охиноо ёстой л Матросов шиг цээжээрээ хамгаалж билээ. Харин хvvхэдтэй болсноо сонсоод цаглашгvй их баярласан Ананд тvvнийг япон ресторанд урин шарсан хавчаар дайлж “Одоо хоёулаа тусдаа гаръя. Манай євєєгийн байр миний нэр дээр хоосон байдаг юм” гэж шалахад нь Хулан “Гэрээсээ ийм хурдан явмааргvй байна. Тусдаа гаръя гэвэл надад ч байр бий .Хvvхдээ гарсан хойно болъё” гэж аргалаад єнгєрєєсєн билээ. Шуудхан хэлэхэд тvvнд Анандтай хоёулхнаа байх хvсэл огтхон ч тєрєхгvй байсан юм. Гэтэл хvv тєрєнгvvт Анандын аав нь ачийгаа гэртээ гаргаж асарна гээд Хуланг бас сандаргасан. Анандад vнэндээ бол ямар ч сэтгэлгvй байж яаж гэрт нь очоод яаж айлд амьдрах юм бэ гэж дотроо нэлээд тvгшиж байснаа бодоход их инээдтэй. Гэтэл єєр хvний хvvхдийг гаргачихаад тєрєхєд байхад нь хожимох гэхэд дэндvv хожимдсон хойно Тvвшин гэнэт Америкаас утасдсан нь, хайртай гэдгээ хэлж чадаагvй явснаа ярьсан нь тvvний зvрх сэтгэлийнх луужинг Анандын зvг эгнэгт эргэх аргагvй болгочихсон билээ. Тэгсэн мєртєє одоо л Анандаас больчихъё гэхээр нэгэнт алсад явчихсан, т эгээд ч тvvнийг хvнтэй суучихсан гэж бодож байгаа Тvвшинд єєрийгєє юу гэж ойлгуулах юм бэ. Хvний хvvхэд гаргачихсан Хуланг тэр хvлээж авах ч юм уу, vгvй ч юм уу. Аав, ээждээ юу гэж ч хэлэх юм бэ? Би Анандад хайргvй юм аа , тэгэхээр одоо тэрэнтэй суухаа болилоо , жинхэнэ хайртай залуу маань Америкт байгаа юм, тэр надад хайртай гэдгийг нь сая л мэдлээ гэх vv? Солиотой юм. Хулангийн хувьд бодоод бодоод ямар ч єєдтэй гарц олж чадалгvй, “галт тэрэг” vнэхээр хєдєлчихсєн байсан болохоор Анандынд ирж суусан. Хоёр талаас эцэг эх нь ярилцаад зун хуримыг нь хийж тусад нь гаргахаар болсон. Гэтэл нєгєє захиа гараад ирдэг. Анандын гомддог нь ч аргагvй. Тэглээ гээд Хулан яах билээ. Хvний гомдсон сэтгэлийн шархыг худал vнэн vгээр хуураад єргєс авчихсан юм шиг эдгээчхэж болохгvйгээс хойш .Хулан ийнхvv бодолд автан зогссоноо компьютер асаан оюутны илтгэлийн уралдаанд оролцох гэж эхэлсэн юмаа бичихээр шийдлээ. 1991 оны шинэ Yндсэн хуулийг хуучинтай нь харьцуулсан сэдэв сонгоод гарчигнаас хэтэрч чадалгvй орхисон тул тэр илтгэлээ бичсээр нэг л мэдэхэд цаг гаруй толгой єєд таталгvй суучихсан байв..Цаг шєнийн 11 єнгєрчихжээ.Ананд ирэхгvй л байв. Харин Ганхуяг ирээд хоолоо хийчихсэн бололтой гал тогооны єрєєнєєс “Хоолоо идээрэй ” гэж хэд дуудаад чимээгvй боллоо. Тvvнд хоол идэх єчvvхэн ч дур байсангvй .Бодвол Цэндээ л очиж хоол хамт идсэн биз.. Хулан ганц аяга хар кофе уугаад хvvгээ хєхvvлчихээд тэврээд хэвтлээ.Хvv нь сэрж гангар гунгар хийнэ.Хvvгийнхээ хvvхэолдойнх шиг бяцхан яг л эрхийн чинээхэн мантгар гарт нь долоовор хуруугаа бариулахад тас атгачихаад л хэвтээд байх нь дэндvv хєєрхєн. “Миний хvv даанч жаахан байна даа.Хэрэв ярьж чаддаг сан бол хvvтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцахгvй юу. Ингэхэд чиний аав чинь одоо хаачдаг байнаа?” хэмээн ярьж хэвтсэнээ Хулан Анандыг хэн нэгнээс харамлах сэтгэл тєрєєд байгаагаа мэдэрч их л гайхав. Хардаад байгаа юм уу гэхээр биш. Хайргvй юм чинь юундаа ч хардах билээ. Тэгсэн мєртєє Ананд єдийд хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэж єєрийн эрхгvй бодогдох аж. Энэ нь хvн шvvгээндээ хадгалчихаад барагтай бол ємсдєггvй хувцаснуудаа хэн нэгэнд єгчихье гэхээр хармын сэтгэл тєрєєд байлгаад л байдагтай тєстэй юм уу даа.Гэтэл Ананд тvvний хувьд ердєє л хуучин хувцас юм гэж vv? Гадаа хаалганы хонх жингэнэн хадам эх нь ирэв бололтой. Удалгvй Цэрэнханд шагайн: -Миний хvv сэрvvн байна уу? Охин минь хоолоо идэхгvй яагаа вэ? Бие нь зvгээр vv? Алив миний хvv эмээдээ ир гэсээр орж ирэв.Цаана нь Ганхуяг зогсоно. Бодвол мань эр Хуланг хоолоо идээгvй энэ тэр гэж эхнэртээ илтгэсэн биз. Хулан хvvгээ тэврэн єндийж : -Зvгээр ээ. Єдєр юм идчихсэн гээд хvvгээ эмээд нь єгєв.Энэ vеэр аав нь утасдаж ” С.Нарангэрэл докторын шинэ номыг авчихсан шvv .Илтгэлд чинь хэрэгтэй бол маргааш аваачаад єгье”гээд зээ хvvгийнхээ тухай баахан асуусан нь бvсгvй сэтгэлийг нэлээд сэргээжээ. Аав нь ингээд л дандаа хэрэгтэй vед утасддаг юм шvv. Удалгvй нярай хvv уйлж, Цэндээ “Та мээмээ єгєх vv?”гэсээр Очирыг авчрав. Орой болсон хойно кофе ууснаас Хулангийн нойр хvрэхгvй л байлаа. Хvvгээ унтуулчихаад гэнэт єлсєж буйгаа мэдэж єндєг шарж идэхээр гал тогооны єрєє рvv явж байтал зочны єрєєнд байх утас дуугарчээ. Хадмууд нь утасныхаа салдаг трубкийг унтлагын єрєєндєє аваачихаа мартсан бололтой. Хулан ханын том цагийг харвал шєнийн 00 цаг єнгєрчихжээ. ”Єдийд хэн ярьдаг байнаа?Ананд юм болов уу” гэж хоромхон зуур таамаглаад утас автал “Алло, алло? Можно говорить с Цэрэнханд?” гэж нэгэн хvн оросоор бага зэрэг гадаад аялгатай асуух нь тэр. Хулан нэгэнт Анандтай хуримаа хийгээгvй болохоор аав , ээжийг нь хэн гэж дуудахаа мэдэхгvй их л хэцvv байдаг байв. Учиргvй л хvний эцэг , эхийг аав аа , ээж ээ гээд байлтай нь биш дээ. Унтлагын єрєєнийх нь хаалгыг зєєлєн тогшиж ”Цэрэнхандтай ярья гэнээ” хэмээн хадмыгаа дуудлаа. ”Єє, утсаа єрєєндєє оруулахаа мартчихаж. Миний хvv , хэн гэдэг хvн юм бол ?” гэсээр Цэрэнханд утас руу очлоо. ”Мэдэхгvй ээ, гадаадын хvн л байсан...” гээд Хулан гал тогооны єрєєнд орж хаалгыг нь хаав.Тэр цай ууж, єндєг идэн тэнд хэсэг ганцаар бодлогошрон суугаад босч гэрлийг нь унтраагаад нойрны эм барьсаар єрєє рvvгээ алхтал Цэрэнханд утсаар ярьж байсан газраа ухаангvй хэвтэж байх ажээ. Хулан ч барьж явсан эмээ шидчихээд гvйн очлоо. -Та яав аа? гээд толгойг нь євєр дээрээ авч, духыг нь дарж vзвэл бvлээхэн , сормуус нь vлмэдэг чичирхийлж байх ажээ. -Яанаа, ээж ухаан алдчихжээ гэх дуунаар Ганхуяг, Цэндээ хоёр ч гарч ирэв. Цэрэнхандын амьсгаа нь тасалдан, царай нь шохой шиг цав цагаан болжээ.Саяхан л инээмсэглэн утас авч байсан хvн одоо хэдхэн хормын дотор ингээд ухаангvй хэвтэж байна гэдэг Хуланд vнэхээр санаанд багтамгvй байлаа. -Хандаа хєгшєєн , яачихав аа гэсээр нєхєр нь барьж явсан сонингоороо нэг сэвснээ , сандчин єндєлзєж Тvргэн дууддаг юм уу?За байз , цээжийг нь хvйтэн усаар шавшаарай охин минь.“гээд утас шvvрэн авч: -Байна уу? Хотын тvргэн vv ?46 настай эмэгтэй ухаан алдаж уначихаад байна.Гэнэт .За , та нар тvргэлээрэй гэж хашгичин яриад “Эх нь vхэх гэж байхад энэ Ананд гэж нэг юм хаачдаг байнаа ” хэмээн vглэв. Хулан : -Эмч иртэл хєдєлгєєнгvй байлгах нь дээр байх даа гэж єчvvхэн ч сандарсан шинжгvй хачин тайван асуусан нь Ганхуягийн тэр их бачимдлыг овоо намсгаад авав.Хэрэв Хулан бас л сандчаад унасан бол тvvн шиг угийн бухимдуу хvн єєрєє бас ухаан алдаад уначих ч байсан юм бил vv. Гэтэл Цэрэнханд нvдээ арай ядан нээж: -Миний хvv шvvгээнээс бамбайн ханд аваад ирээч гэж дуулдах тєдий шивнээд нvдээ дахин анилаа. Тvрvvнээс хойш тvvнийг яагаад ухаан алдсан юм бол гэж гайхсаар суусан Хулан “Бамбайн ханд гэхээр зvрх нь євджээ” гэж ойлгоод : -Цэндээ, миний дvv шvvгээнээс бамбайн ханд гэсэн бичигтэй шил аваад ир гэхэд Ганхуяг ухасхийн гал тогооноос халбага авчраад эхнэрийнхээ vсийг илснээ: -Бамбайн хандыг юунд уудаг билээ?эж Хулангаас шивнэн асуув . -Зvрхэнд уудаг гэж сонссон юм байна .Урьд нь зvрх нь євддєг байсан юм уу?гэж єєдєєс нь шивнэн асуулаа. -Би л санахгvй юм. Нэг их євчин яриад байдаггvй л хvн дээ. Нєгєє тvргэн нь хаачив аа гээд утсаа шvvрэв. Хойноос нь хэд хэд утасдан нэхэл дагал болж байж тvргэний эмч нойрмог нvдтэй эр орж ирлээ. Тэр коридорынхоо хивсэн дээр уначихсан эмэгтэйг гайхан харснаа vзлэгээ эхлэв.Онош тодорхой байсан бололтой. Эмч чагнуураа мултлаад “Зvрхний шигдээс байна. Аль эмнэлэгт хэвтэх юм бэ?” гэлээ. Ганхуяг эхнэрийнхээ нэгэн эмч найзыг утсаар дуудаад, хувийн “Ачлал” эмнэлэгт хэвтvvлэхээр боллоо. Хулан, Цэндээ хоёр гэртээ vлдээд Ананд руу минут тутамд залгаж байсан ч утсаа салгачихсан байв.Тэр мєчид мань эр Золтуяагийн євєрт vхэр бууны дуунд ч сэрэхээргvй нам унтаж байсныг Хулан мэдсэн бол яах байсныг бvv мэд. Эмнэлгийн дамнуурган дээр нvд нь хагас аниатай ухаангvй шахам байгаа Цэрэнхандыг хоёр хvн аваад гарахад Хулан хvvгээ тэврэн сэтгэл нь шимширсээр vлджээ. Надад анхнаасаа тєрсєн охин шигээ хандаад байхад ээж гээд дуудчихгvй яав даа гэж бvсгvй єрєвдєх , харамсах зэрэгцэн бодож байлаа. *** *** Маргааш єглєє нь Анандыг сэрэхэд толгойг нь бахиар хавчих мэт хорлолтой нь аргагvй янгинаж байгааг л мэдэрлээ. Тэр урьд шєнє юу болсныг санах гэж оролдох зуур нvдээ залхуутайяа нээлээ. Огт танихгvй єрєєнд , нэг хvvхэн гарыг нь дэрлэн цээжинд нь наалдчихсан унтаж байх юм. -За , энэ чинь хэн билээ гэж гайхсаар хvvхнийг ялимгvй тvлхвэл ангийнх нь Золтуяа байлаа. Шал мэдэхгvй хурц vнэртэй духи ханхлуулан vс нь аймаар сэгсийчихсэн энэ хvvхэнтэй унтсандаа гэнэт єєртєє дургvй нь хvрч ухасхийн босоод хувцаслах хооронд нь Золтуяа сэрчихлээ.Хайртыгаа євєртєє оруулаад авсан хvн юу гэж буцаагаад алдахыг хvсэх билээ. Хайрын зєн совин нь тvнийг сэрээгээ биз. Тэр хоромхон зуур vсээ илээд нvцгэн цээжээ хєнжлєєр халхлан єндийж: -Єглєєний мэнд гээд хачин ялдам инээмсэглэв. Мишээж байгаа хvvхний єєдєєс хємсєг зангиддаг эр гэж ховор биз. Ананд єєдєєс нь єєрийн эрхгvй муухан инээвхийлээд: -За би явахгvй бол болохгvй нь, пока гээд гарч одов. Гадаа хоносон машинаа онгойлгох гэтэл амьсгаадсандаа гар нь чичрээд тvлхvvрээ арай ядан шургуулсандаа єєрєє их л гайхав. Хотын аль гудамжаар яаж явснаа ч анзааралгvй давхисаар хаалган дээрээ ирээд амьсгаагаа дарах зуур “Хуланд юу гэж хэлэх вэ? За, за одоо ч єнгєрсєн” гэж дотроо бодоод хонхоо дарлаа. ГэтэлХулан биш Цэндээ хаалга тайлжээ. -Та єчигдєр хаачив аа?Хандаа эгч зvрхний шигдээс болоод эмнэлэгт хэвтсэн. Хулан эгч, Ганхуяг ах хоёр “Ачлал” эмнэлэг дээр байгаа гэхийг нь сонсоод Ананд буцаад л харайв.Єглєє босоод утсаа залгаагvйгээ сая л санав.Машиндаа суугаад утсаа асаавал Хулангийн мессеж байж байлаа. *** *** Хувийн тохилог эмнэлэг бараадаж , найзынхаа гар дээр эмчлvvлснийх Цэрэнханд єглєєний зургаан цаг гэхэд овоо vг ярихтайгаа болжээ.Хажууд нь шєнєжин удган мод шиг торойтол суусан нєхрийнхєєє улайсан_ нvд рvv харан: -Чи минь харьж хувцсаа солиод цайгаа уу даа. Харин Хуланг над руу ирвэл тахианы шєл явуулчихаарай гэж захив. Хулан ч хэдхэн минутын дараа хоолны халуун сав барьчихсан таксидан ирэв. Цэрэнханд бэрээ хараад баярлан дэрэн дээрээ єндийж: -Миний охин ороод ир гэж сулхан дуугарлаа. Тахианы тунгалаг шєл оочин жаахан тэнхээ орсон Цэрэнханд: -Хулаан, ээж нь хэд хоног босч чадахгvй нь. Москва руу яаралтай 1500 доллар шилжvvлэх хэрэгтэй байна. Миний данс руу гарын vсэггvйгээр чамайг нэвтрvvлэхгvй. Тэгэхээр миний “Виза” картнаас мєнгє аваад “Money gram”-ээр шилжvvлчих. Би чамд картынхаа нууц дугаарыг єгье. Учрыг нь чамд дараа яринаа гээд ядарсандаа дэрээ налав. Хуланд нэг л нууц хуйвалдаанд оролцох гээд байгаа юм шиг санагдсанаас гадна хvний картаар бэлэн мєнгє авна гэдэгт жаахан эвгvйцэж: -Юу гэнээ? Та надад картынхаа нууц дугаарыг єгч болж байга юм уу? Одоо Ананд хvрээд ирнэ биз. Заавал таны картнаас мєнгє авах хэрэг байгаа юм уу? гэж євчтэй хvнээс далан долоон юм асуучихсан хойноо амаа барьжээ. Энэ хvн хэзээ ч бодлогогvй юм хийхгvй гэдэг нь ойлгомжтой. Тэр анх уулзсан цагаасаа л Хулангийн хvндлэлийг хvлээх бодсон билээ. -Зvгээр ээ.Би чамд тєрсєн шигээ л итгэдэг. Миний хэлснээр л хий. Энэ мєнгє хvлээж авах газрын хаяг нь. Доор нь тэр дугаарыг биччихсэн байгаа. Миний карт цvнхэнд бий гээд нэг жижигхэн цаас єгчээ. Хулан ийм хачирхалтай гуйлт биелvvлэхээр эмнэлгээс гарч явахдаа єчигдєр шєнє утасдсан гадаад хvн, гэнэтийн зvрхний шигдээс євчин, Москва руу мєнгє гуйвуулах энэ бvхэн бvгд хоорондоо холбоотой ямар нэгэн нууц байх нь гэдгийг ойлгожээ. Энэ бол vнэхээр Цэрэнхандын залуу насны нууц байлаа. Тэр Москвад оюутан байхдаа Хосе Игнасио гэдэг куба залуутай метроны буудал дээр танилцан vерхсэн юм. Давирхай шиг гялтганасан хар vстэй, жоготой ширтсэн тунгалаг нvдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины єргєн чєлєєгєєр хєтлєлцєн алхдаг асан олон гэрэлт єдрvvдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. Ийнхvv гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа тєгсєхийн ємнє бvсгvй хvv тєрvvлэв. Оюутны байрны нэгэн жижиг єрєєнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндvv жаргалтай байж билээ. Даанч хvv их л євчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нvдтэй тэр хvv ямар хєєрхєн амьтан байваа. Гэтэл хvvг дєнгєж ой хvрч байх vеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай , далайтай дулаан газар бяцхан ач хvvгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бvсгvй хvvдээ Оргил гэж монголд нэр єгсєн байлаа. Харин эцэг нь хvvдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. Даанч сургуулиа тєгсєєд алаг vрдээ очих мэдэл бvсгvйд байсангvй. Улсын зардлаар суралцсан тул эх орондоо гурван жил ажиллаж байж дараа нь баахан бичиг сачиг цуглуулан хvнд сурталтнуудыг царайчлан гvйж байж гадаадад амьдрах зєвшєєрєл авдаг цаг байсан юм чинь. Гучин жилээс ч урт санагдсан гурван жилийг хоног тоолсоор арай гэж дуусгаад нєхєр хvv хоёртоо очих гэтэл ээжийнх нь бие муудав. Хєєрхий ээжийгээ бие нь муу байхад газар дээрх ганц охин нь байж орхиод явчихаж чадсангvй. Ээжийгээ асарсаар бас нэг жилийг vдэв. Гэтэл Хосегоос захиа иржээ. Харь нутгийн бvсгvйг дєрвєн жил хvлээсэн эр Эстер гэдэг куба хvvхэнтэй гэрлэснээ бичсэн байв. Бурхан тvvнийг хайртай хvн, анхны vр хоёртой нь учруулахыг таалаагvй юм байлгvй дээ. Цэрэнханд тэр жилээ Ганхуягтай танилцсан юм . Гэвч єдий хvртэл зvрхний энэ нууцаа нєхєртєє хэлсэнгvй. Анхны хайрын эзэн Хосе нь хааяа захиа бичиж, утсаар хvvтэй нь жилд нэг яриулж зургийг нь илгээдэг байв. Одоогоос арван хэдэн жилийн ємнє ардчилал эхлэхийн ємнє бvсгvй Гаванад мэргэжил дээшлvvлэхдээ хvvтэйгээ уулзан элгээ дэвтээж билээ. Тvvнээс хойш Монгол ардчилсан улс болж, Куба коммунизмын сvvлчийн цайз болон vлдсэнээр тэр гурав ч холбоо тасарчээ. Гэтэл єчигдєр шєнє гэнэт Хосе Москвагаас утасддаг байгаа.
Үргэлжлэл бий...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино