2010/10/15

Хайрт луугаа SMS бичихдээ юуг анхаарах вэ?

Дэлхий ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хайр дурлал хүртэл электронжчихсон гэхэд хилсдэхгүй.

Хосууд ихэвчлэн SMS, messenger, e-mail зэргээр харилцаж, бие биенээсээ хол байсан ч хоорондоо элдэв зүйлсийн талаар ярилцан, дотносч байгаа. Эрчүүд биднийг санасан үелдээ хэзээ ч хамаагүй утсаа шүүрч аваад бидэн лүү залгах боломжтой. Тэдэнд энэ тал дээр ямар нэг зааг хязгаар үгүй. Харин бүсгүйчүүдийн хувьд бол өөр хэрэг. Бид хэд хэдэн тохиолдолд эрчүүд лүү түрүүлж SMS илгээж болохгүй аж.

1. Уулзаж эхлээд удаагүй байхдаа
Таалагдсан залуу руугаа нэг хоромын ч өмнө болтугай мессеж илгээмээр санагдаж байна уу? Гэвч хэт их яарах хэрэггүй. Эмэгтэй хүнийг өөртөө талтай байгааг мэдсэн даруйдаа эрчүүдийн төрөлхийн "их зан" бага багаар илэрч эхэлдэг. Түүн лүү тэмүүлэх тусам тэр хичээл зүтгэлээ бууруулдаг гэсэн үг.

2. Согтуу үедээ
Ямар ч эмэгтэй хүнийг согтууруулах ундаа хамгаалалтгүй болгодог. Тэд согтсон үедээ сэтгэлийнхээ гүнд байгаа бүхнийг тэр чигт нь "асгачихмаар" санагддаг. Тиймээс архи уусан бүсгүй хайртай залуу руугаа хэт сул дорой мессеж илгээж мэднэ. Ялангуяа согтуудаа бичсэн "санаад байна", "яг одоо уулзъя" "чи намайг яагаад ойлгодоггүй юм бэ" гэх мэт гоморхол, тунирхлын өнгө аястай SMS-үүд таны үнэ цэнийг тодорхой хэмжээгээр бууруулдаг.

3. Ууртай үедээ
Хэлсэн үгийг буцааж болдоггүй. Мессежийг ч мөн адил. Харин ч утсандаа хадгалчихаад, байн байн унших боломжтой учир санаандгүй хэлсэн үгнээс илүү , илгээсэн SMS тань түүний зүрхэнд хар толбо суулгаж мэднэ. Түүнээс гадна үгийг "хэл хальтираад хэлчихлээ" хэмээн цайруулж болдог бол, мессежийг яаж ч болдоггүй. "Гар хальтирдаггүй" учраас л тэр.

4. Зарим нэг хошигнолыг битгий бич
Тухайн хүний хэл ярианы өнгө аясаас л бид түүнийг хошигнож байгаа эсэхийг ялгаж чадна. Тиймээс таны тоглоомоор бичсэн мессежийг жинхэнэ хэмээн буруугаар ойлгож мэдэх талтай.

5. Түүнээс SMS ирэнгүүт нь...
Түүнээс мессеж ирэх тоолонд, шууд хариуг нь илгээдэг зуршилтай бол үүнийгээ даруйхан засах хэрэгтэй. Хайр дурлалд бага ч гэсэн хүлээлт амт оруулдаг юм шүү.

6. Хэт урт SMS бүү бич
Товч, бөгөөд сонирхолтой SMS илгээж байгаарай. Жишээ нь: Юу хийж байна? гэж асуухад нь хийсэн зүйлсийнхээ талаар "далан булчирхайгаа тоочилгүй", санаагаа цөөн үгээр эвтэйхэн илэрхийлээрэй. Ер нь "бага ярьж, их сонсох" дүрэм сээтэгнэлд ч мөн адил үйлчилдэг юм шүү.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино