2010/10/14

Цусны бүлгээр зан араншинг тодорхойлохуй

Бидний цусны бүлэг, ордуудаас илүүтэй зан ааш, сэтгэл хөдлөл, мэдрэмж, алхаа гишгээг минь хүртэл тодорхойлж өгдөг гэнэ.
Image hosting by IMGBoot.com
Хүн төрөлхтөн ч эх орон, эцэг эхийн хайр, хайр дурлалыг цустай холбон үзэж ирсэн бол яруу найрагчид уран сонсголонт шүлэг найрагтаа магтан дуулсаар өдий хүрсэн.
Ер нь хүмүүс дөрвөн төрлийн цусны бүлэгт хуваагддаг. Тэд бүгд өөр өөрийн өвөрмөц шинжийг агуулсан байдаг юм. Тухайлбал,

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс

Нэгдүгээр бүлгийн цусай хүмүүсийг “анчид” буюу анхдагч хүмүүс гэдэг. Учир нь, энэ бүлгийн цустай хүмүүс дэлхий дээр хамгийн түрүүнд үүссэн гэх бөгөөд бүр хүй нэгдлийн үеэс ан агнаж, араатан амьтадтай тулалдан, гал олж, хүнсээ болгон, эмсийг булаан, үр удмаа үлдээхийн төлөө тэмцэлдсээр иржээ. Тиймдээ ч нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг “удирдагч“ гэж үздэг юм.

Эрэгтэй
Тэд өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэдэг. Тиймдээ ч дээгүүр санаатай, ихэмсэг, онгироо зантай, Тэд бас шүүмжлэлд дургүй, шүүмжилсэн нэгнийг тэр дор нь “залгиж” орхидог.
Хэрэв энэ бүлгийн цустай хоёр гэр бүл болбол зөрчил,тэмцлээр дүүрэн байдаг.
Нэгдүгээр бүлгийн цустай эр хүн гэрлэхийг санал болгоод, хариуд нь “ Үгүй” гэсэн хариулт авбал улам бүр асдаг. Тиймээс үг дуугүй зөвшөөрснөөс “муур, хулгана “болж тоглох нь дээр бөгөөд энэ нь ч тэднийг улам ихээр өдөөдөг. “Би үүрд чинийх “ гэсэн хариултад тэд баярладаггүй бүр огт тоодоггүй гэнэ. Тиймээс нэгдүгээр бүлгийн цустай эрчүүд гэр бүлтэй байсан ч өөр “шувуухайн” анд гардаг юм. Ийм эрчүүдийн толгойд минутад зургаан удаа сексийн тухай бодол орж ирдэг гэх. Ийм бүлгийн цустай залууд энэ тухай хэлэхэд, “Би өчигдөр бүтэн цаг буудлагын тэмцээн үзсэн. Нэг ч удаа сексийн тухай бодоогүй шүү” гэж хариулжээ. Үүнд, гайхах зүйл огт байхгүй. Яагаад гэвэл буудлага бол нэг талаараа тэмцээн ч нөгөө талаараа ан хийхтэй адил зүйл. Тиймээс анд дуртай тэд ангийн тухай л бодож байсан хэрэг.

Эмэгтэй
Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйчүүд хардамтгай, мэдрэмж сайтай, мэдрэмтгий, сексийн өндөр чадавхитай байдаг. Өөрийн сонгосон олзыг сарвуундаа чанга атгаж чаддаг. Номхон томоотой эр хүн тэдэнд огт таалагддаггүй.
Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйчүүд их том “анд” гардаг. Тэд бол бизнес хатагтай нар. Тэднийг заримдаа “хүйтэн цустай, хүрэл чулуун зүрхтэй” гэж ч нэрлэдэг юм.


Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс
Энэ бүлгийн цустай хүмүүсийг хөдөлмөрч “тариачид” хэмээн нэрлэдэг. Одоогоос арван таван мянган жилийн тэртээ ан ав хийж чаддаггүй хэсэг нь үр, жимсээр хооллож, яваандаа газар тариалан эрхэлсэн гэдэг. Ингэж хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс бий болсон түүхтэй.
Тэд маш тэвчээртэй, тайван зантай хүмүүс. Тэдний “тарьсан үр заавал ургадаг” гэх. Найрсаг,сахилга баттай, хэнтэй ч таарч тохирдог, хамт олны дунд захирагдах, багаар ажиллах дуртай. Аливаа захирамж тушаалыг сайн биелүүлдэг.
Харин хайр дурлал, сексийн хувьд биеэ барьсан, ичимтгий. Тэд их сонин хүмүүс. Сэтгэл хөдлөл нь огцом ямар ч шалтгаангүйгээр гэнэт дэлбэрдэг. Тэд ямар ч утгагүй, бослого тэмцэлд оролцож байж ч магад.

Эрэгтэй
Хоёрдугаар бүлгийн цустай эрчүүд таалагдсан бүсгүйгээ “панаалдах” нь маш удаан үргэлжилдэг. Гараас нь хөтлөн, кино үзэхээс эхлээд хайртынхаа хүссэн бүхнийг биелүүлэхийг хичээж, дуртай зүйлийг нь цүнх халаасанд нь шургуулах дуртай. Тэд ийм аргаар удаан эргүүлж, өөртөө дасгадаг.
Мэдээж “тариачин” хүн хэзээ үрээ суулгаж, хэзээ услаж, хэзээ хурааж авахаа сайн мэддэгтэй адил эмэгтэй хүнийг ч ийм аргаар эргүүлдэг. Найз бүсгүйн ээж, аав, эмээ, өвөөд нь тэд их таалагддаг гэнэ. Харин охидууд тэднийг тоодоггүй бол ахимаг насны эмэгтэйд хоёрдугаар бүлгийн цустай эр хүн илүүтэй таалагддаг.

Эмэгтэй
Тэд ичимтгий биеэ барьсан зантай. Тод өнгийн будгаар нүүрээ буддаггүй. Мини, бариу банзал хэзээ ч өмсөхгүй. Бас хүнтэй түрүүлж мэндлэхгүй. “Юу ч бодох юм билээ” гээд төвөгшөөдөг. Хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэй хүнтэй сууж гэр бүл болбол маш сайн эзэгтэй байх болно. Тэд нөхөртэй насныхаа эцсийг хүртэл үнэнч байдаг.


Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс

Эрт үеэс малыг гаршуулж, гол ус, далай тэнгисээс загас ангуучилж, алс холын газар нүүдэллэн явдаг болсноос гуравдугаар бүлгийн цустай хүмүүс бий болсон гэх. Тэд хамт олны дунд удаан байх сонирхолгүй. Шинэ орчин, нөхцөл байдалд амархан дасамтгай. Харь газар оронд дасан зохицож амьдрах чадвартай. Шинэ санаа гаргах, бусдын давуу талыг амархан өөрийн болгодог, зальтай. Уламжлал, ёс заншилд баригдаад байдаггүй. Ганцаардлыг тоодоггүй. Танихгүй хүмүүсийн дунд амархан дасан зохицдог. Тэд эрх мэдэл, засгийн эрхийн төлөө тэмцээд байдаггүй. Бас захирагдах ч дургүй. Эрх чөлөөгөө алдалгүйгээр ямар ч нөхцөлд, өөрт ашигтай байдлыг бий болгож чадна. Үүний баталгаа нь, Америкийн саятан баячуудын дунд судалгаа явуулахад тэдний тал хувь нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.

Эрэгтэй
Ийм бүлгийн цустай Nomad буюу "нүүдэлчин" эрэгтэй англи зангаар, чимээгүй хаалга хаагаад гараад явчихаж чадна. Бусад хүмүүст таалагдах дуртай. Хүнтэй болзоод, чалчих дуртай. Тэр нь тун энгийн. Үүнд хэт утга өгөөд ч байдаггүй.

Эмэгтэй
Гуравдугаар бүлгийн цустай бүсгүйчүүд аальгүй зантай. Энэ нь тэдний гол зугаацал нь ч болдог. Хэрвээ тэр, хэн нэгнийг нүдээрээ ирмээд дараа нь утасныхаа дугаарыг өгвөл энэ үйлдэл нь ямар ч гүн гүнзгий утга агуулаагүй гэж ойлгох хэрэгтэй.

Тэд бүх л амьдралын туршид нөхөртөө үнэнч хань нь байдагтай адил өөр олон эрчүүдтэй яг энэ байдлаараа олон жил нөхөрлөж чадна. Амьдралын ийм хэв маяг нь түүнийг хөршүүдийн хэл амнаас хамгаалж чаддаггүй.

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс

Хүн төрөлхтөн бий болсноос хойш хоорондоо цус холилдон өсч үржээд, шинээр дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс үүсчээ. Тиймээс ч тэднийг "шинэ хүмүүс" ч гэж нэрлэж болно. Эсрэг тэсрэг, ойлгоход бэрх зан ааштай. Бусдыг ойлгохдоо маш авьяаслаг, бусдыг сонсож чаддаг, зөвлөгөө өгөхдөө сайн, зөв шийдвэр гаргадаг, өндөр мэдрэмжтэй. Ийм бүлгийн цустай хүмүүсийг эргэн тойрных нь хайрладаг болов ч тэднийг гүйцэд ойлгож чаддаггүй. Тэд хэрүүл маргаан, ямар нэг мэтгэлцээн хийх дургүй. Асуудлыг олон талаас нь тайлбарлах дуртай. Дөрөвдүгээр бүлгийнхэн ном унших хорхойтой, мэдлэг хуримтлуулах сонирхолтой тул хурц ухаалаг онолыг дэвшүүлж чаддаг. Ийм хүмүүсийн хамгийн том дутагдал нь бүгдийг мэдэх, чадах гэж зүтгэдэг. Тиймээс жижиг зүйл дээр барагтай л бол хөдлөхгүй, залхуу хойрго ханддаг. Албан тушаалын шат ахих, мөнгө төгрөг хөөцөлдөх, зэрэгт ер хөдлөхгүй. Харин орчных нь хүмүүс түүнд энэ бүгдийг нь авч өгдөг нь тун хачирхалтай.

Эрэгтэй
Дөрөвдүгээр бүлгийн цустай эрчүүд нэг их хүч гаргалгүйгээр бусдыг алмайруулж чадах авьяастай. Тэрээр маш нарийн тоглоомтой. “Ирлээ, үзлээ, яллаа” гэдэг бүдүүлэг зарчим түүнд тохирохгүй. Түүний соронзон орон зайд хүмүүс өөрсдөө мэдэлгүй татагдах болно

Эмэгтэй
Энэ бүлгийн цустай эмэгтэй өөрийгөө хайртаа хүндээ бэлэглэж чаддаг бөгөөд түүнээсээ бүрэн гүйцэд таашаал авдаг. Гэвч ийм эмэгтэй цөөхөн. Маш олон эрчүүд түүний араас “үхэж" байхад тэр өөр жирийн нэгний төлөө ухаанаа алдан хөөцөлдөж явдаг.

News
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино