2010/10/15

Ямар охид найз залуудаа үргэлж "хаягддаг" вэ?

There are 5 kinds of girls who always get dumped by their boyfriends.
Image hosting by IMGBoot.com

1. "Нойтон хамуу" шиг бүсгүй.
Тэр хэзээ ч хаана ч, үргэлж найз залуугаасаа зүүгдээстэй явдаг. Хайртынхаа өглөө босохоос нь авахуулаад, орой унтах хүртэл нь сүүдэр шиг дагадаг. Эрчүүд бол эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс. Хэдий тэр таньтай хамт байх сайхан гэж хэлж байгаа ч, хааяа ч болов түүнд танд биш өөртөө зарцуулах зав гарга.

2. Жүжигчин бүсгүй.
Тэр найз залуугийнхаа урд өөр эрчүүд лүү илт сээтэн хаяж, үүнийгээ хардуулах гэсэн оролдлого хэмээн тайлбарладаг. Мөн найзуудынх нь хажууд үерхлийнхээ талаар элдэв үнэн худал юм ярьж, инээхээргүй зүйл дээр ч хөхөрдөг эмэгтэй. Эрчүүд янз бүрийн хуурамч дүр төрхөнд үнэхээр дургүй улс. Таны ам хэдий их халж, зүрх чинь хэдий их шатаж байсан ч намбатай байж сураарай.

3. Хэт сул "амтай" бүсгүй.
Тэр найз залуудаа өөрийг нь хоргоогоод байгаа эрчүүдээс авахуулаад, анхны шөнөөсөө хойш нийт хэдэн хүнтэй унтсан, гэрийн тэжээвэр амьтдынхаа зуршлын талаар гээд ёстой л нэг далан булчирхайгаа тоочдог нэгэн. Найз залуудаа бүхнээ нуулгүй ярина гэдэг сайхан ч, жаахан ч гэсэн нууцлагдмал байдал хэрэгтэй. Эрчүүдэд хэзээ ч ярьж болдоггүй зүйлс ч бас байдаг юм.

4. "Хэт тоглоомтой" бүсгүй.
Энэ нь Жүжигчин бүсгүйн төрөлтэй ойролцоо. Гэвч илүү эрчүүдийн дургүцлийг хүргэдэг.
Тэр найз залуудаа "би чамаар дутахгүй", "надаас салвал салж л бай" гэсэн утга бүхий үг, үйлдлийг байнга гаргадаг. Тэгсэн хэрнээ хайртыгаа өөрөөс нь салъя гэж хэлэхийг сонсмогцоо түүнээс өөр эр хүн байхгүй юм шиг аашилж, гоншигононо. Эрчүүд ийм бүсгүйчүүдийг нэг төрлийн сэтгэцийн өвчтэй гэж үздэг.

5. Хардамтгай, хянуур бүсгүй.
Тэр үргэлж өөрт нь цаг зав гаргасангүй хэмээн найз залуудаа уурладаг. Хайртынхаа гар утасны дэлгэцэн дээр өөрийнх нь биш, ямар нэг киноны баатрын зураг байхыг хараад ч дүрэлзтэл уцаарлаж мэдэх хүн. Байнга анхаарал халамжаар дутаж байна хэмээн гомдоллохын сацуу, хайртынхаа үйлдэл бүрийг хянаж, бараг 30 минут тутамд нэг залгадаг бол та яахын аргагүй энэ төрөлд багтана. Жаахан ч гэсэн найз залуудаа итгээрэй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино