2010/10/16

Яруу найрагч Г.Номингийн шүлэгнүүдээс

Түүний шүлэгнүүдээс дурлалын баланд согтсон бүсгүйн сэтгэл тэр чигтээ үнэртэнэ.
Нүцгэн бүсгүй

Нүцгэн бүсгүйн гоо үзэсгэлэнг
Нөхөрөөс нь өөр хүн харж болохгүй гэж
Хэн ер нь хэлсийн бэ?
Задгай асгарсан үс нь ус шиг
Зальжин гэхдээ гэнэн инээд нь өхөөрдмөөр
Дэрэвгэр сормууст нүд нь тачаангуй
Дэгжин бүсгүй нүцгэн байна
Харцгаа ..............
Нүдэнд тэмтрэгдэх арьс нь торго мэт зөөлөн
Нүгэл хургаах бие нь өөлөх юмгүй сайхан
Улаанаас улаан уруулдаа имээмсэглэл тодруулсан
Улалзан буй хацар нь ичингүйрлээр гоёсон
Уран гоолиг бүсгүй нүцгэн байна
Харцгаа.................
Нүд баясгаж сэтгэл гэгэлзүүлэх үзэсгэлэнтэй
Нөхөртэй гэхээс өөр өөлөх зүйлгүй ялдамхан
Дагуулж яваад бусдад гайхуулмаар хээнцэр
Даруухан бас сайхан бүсгүй нүцгэн байна
Харцгаа..................

Хүсэл чинийх минийх

Хуялын сүрчигээр агаар амьсгалж
Хүслийн бороо зөөлөн асгархад
Даашинзны хормойд наалсан өвс
Чиний чимээнд чичэрч байсан ...
Үнэр бие хоёрт чинь
Мансуурсан цэцэгс ганхаж
Үрэлцсэн биесийн шаталтанд
Дэвссэн цамц чинь сэмэрхэд
Үхтэлээ тачаадсан цус
Миний судсаар урссан .........
Сэтгэл алдсан хайр минь
Буруу мөртөлөө зөв
Сэмэрч хайрласан хүсэл
Чинийх мөртөлөө минийх


Чи гайхалтай гэхдээ би чамаас илүү


Чи гайхалтай
Чихэнд хайр шивнэчихээд
Урвачихдаг чинь гайхалтай
Чимээгүй тэгсэнээ орж ирээд
Үнсдэг чинь гайхалтай
Өөрөөл бусдын үнэрийг хөнжил дотор минь сэлгүүцүүлж
Өөрөө тэгсэн хирнээ мэдэхгүй унтдаг чинь гайхалтай
Чи гайхалтай
Тас тэврэн тачаадаж
Тамираан бардаг хирнээ
Танихгүй бүсгүйн үнэртэй усанд
Тасарчихаад ирдэг чинь гайхалтай
Баригдсан хирнээ тас гүрийж ганцхан чамдаа гэж амлаад
Буруу хараад хэн нэгэнрүү утас цохиодог чинь гайхалтай
Гармааргүй бүх авир гараад байдаг чинь гайхалтай
Галзуурах дөхөн уурласан ч тэсээд байдаг би бүр их гайхалтай

Чи хэн бэ?

Би өнгө зүсээ өмнийн саранд өгөөд
Өчигдөр мэт чиний өмнө чичрэн суухуй
Би үг яриагаа чиний өмнө цэгнээд
Үүлс мэт сарниж сар мэт гэрэлтэхийг хүсэхүй
Би сансарт нисэж буй мэт жингүйдэж
Би саранд хайруулж буй мэт даарахуй
Би сарнай мэт үнэр анхилуун болоод
Би салхи мэт барьцгүй болохыг хүсэхүй
Чи хэн юм бэ ? ................................
Би өвлөөр навчсын нислэг хийж
Өндөрт гараад ганцаардлын зовлонг ойлгоно
Би үнэ цэнээ алдаж
Өвөр нэвт гуниг задгай асгархийг мэдэрнэ
Би дэлгэрч гандахын тойрогт сулдаж унах эгшиг мэт
Би дэндүү давчуу орчлонд ороогдож унах үг мэт
Би өөрөөсөө зугтана .................
Би гунигт зүрхнээ лянхуа ургуулж
Гоо үгсээр өдөр бүр тордоод
Зэрэглээ мэт чиний хөлд
Зулж өгөхийг үнэхээр хүсэх
Яагаад яагаад яагаад .......................
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино