2010/10/17

Амьдрал бол уралдаан, та харин тамирчин

Нэгэн бүсгүй найз дээрээ их л цухалдангуй хүрч ирээд
-Би ажлаасаа халагдчихлаа. Одоо хаашаа харна аа? гэхэд найз нь

-Юу хаашаа гэж? Урагшаа л харахгүй юу? гэж хариулсан юм гэдэг.
Нээрээ л ямар хойшоо, эсвэл доошоо харалтай нь биш. Урагшаа хар гэдэг нь тэр үед өгсөн шооч хэрнээ оновчтой хариулт байсан юм.
Зорилготой хүн амьдралынхаа туршид гүйсээр байдаг. Уйгагүй, шургуу байдлаасаа шалтгаалаад зарим нь хурдан, зарим нь удаан гүйнэ. Бүр хэсэг нь шантраад уралдааныг дундаас нь орхичихно.
Жирийн уралдаанаас ялгаатай нь оролцогчдын халаас нь үргэлж цоорхой байдаг аж. Халаасныхаа цоорхойгоор дандаа ямар нэг юм унагаж, алдаж байдаг. Гэвч алдсан юм бүхэндээ хоргодож, цагаа алдсан хүмүүс бусад тамирчдаас хоцорч эхэлдэг дүрэмтэй.
Ямар нэг зүйл дээр алдаа гаргавал "Надад дахин ийм сайхан боломж олдохгүй бол яана" гэж бодолгүй "Тун удахгүй үүнээс сайхан боломж гарч ирнэ" гэж амандаа шивнээд урагш үргэлжлүүлэн "гүйцгээе".
Алдаанаасаа сургамжийг нь тархиндаа үлдээгээд, бодлынхоо данснаас үлдсэн бүх айдас, урам хугаралт, цөхрөнгүй байдлаа арчиж хаяаарай. Өчигдрийн юм өнгөрсөндөө үлдсэн. Одоо таны өмнө ирээдүй байна.
Таныг унагасан юм бүрийнхээ төлөө буцаж гүйх хооронд, бусад чинь таниас хавьгүй түрүүлчих гээд байна.
Ухаалаг хүн жижиг сажиг алдагдалд анхаарлаа хандуулалгүй, аль болох хурдан, их зам туулахыг боддог. Харин нэн чухал зүйлээ гээсэн бол, өөрт хэрэгтэй хэсгийг нь л аваад үлдсэнийг нь хаяж чаддаг.
Өөрөөр хэлвэл "хүрэх газар" буюу ирээдүй нь чухал уу, хэдийнэ халааснаас уначихсан зүйл чухал уу гэдгийг ялгаж салгаж чаддаг гэсэн үг юм.
Бүсгүйчүүд бид амьдралын бүх л талбарт өөр өөрийн мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмцэж байгаа. Гэвч тэрхүү мөрөөдлөө хэрхэн хурдан биелүүлэхээ мэдэхгүй яваа бол "урагшаа л тэмүүлэх" зарчмыг баримтлахыг зөвлөж байна. Алдаагаа зам дээр нь "орхисон" ч мартаж чадахгүй бол түүндээ түүртээд таны хурд удааширна.
Ажлаасаа халагдсан брол даргадаа гомдоллож цаг, нэрээ алдалгүй энэ үйл явдлаас олж мэдсэн туршлагаа өвөртлөөд, шинэ ажлын эрэлд бушуухан гарагтун.
Таны дурлал нэгэнт бүтэллгүйтсэн бол эргэж нийлсэн ч дахин салах магадлал өндөр. Юун дээр буруудсанаа ойлгод, шинэ учралын эрэлд гараарай.
Халааснаас сугарч унахын даваан дээр гараараа бариад үлдээж болно. Харин нэгэнт уначихсан бол...
Одоо ухаалаг бүсгүй танд "Хаашаа харах вэ" гэсэн асуулт тулгарах бүрт "Урагшаа" гэсэн хариултыг өөртөө өгч байгаарай. Та бол Амьдрал хэмээх маш өндөр шагналтай тэмцээний гандан буурах ёсгүй тамирчин юм шүү.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино