2010/10/17

Хайрын зурвас /Б.Долгион/

Ангийн залуу минь даанч яав даа. Араас минь дуудалгvй явуулчихгvй дээ, намайг. Сурагчийн дvрэмт хувцастай хvvхэд насны минь зургийн цомогт vлдсэн тэр жаахан шар хvv ямар их єєрчлєгдєє билээ.
Image hosting by IMGBoot.com

Таньсангvй ээ, чамайг. Танихгvй зєрчихсєн нь ч дээр байж уу. Байнгын инээмсэглэл нvдэндээ тодруулсан балчир насаар чинь чамайг дурсч явсан нь надад илvv дээр байлаа. Илvv гоё байлаа.
-Сайн уу хэмээн єрвийсєн тэр залуу єєдєєс минь мэндэлсэн.
Нэг л танил нvд нэг л танил царай. Тэр мєн vv, арай биш байлгvй дээ гэх харамсангуй бодлыг минь бататгах гэсэн юм шиг тийм ээ, би байна гэж чи надад єєрийнхєє нэрийг хэлсээн. Ангийн охин минь танихгvй байгаа юмуу хэмээн vг хаях чамайг vнэндээ би таниагvй. Танихыг ч хvсээгvй.

....Би чамд дурлачихжээ хэмээн дэвтрийнхээ хуудсан дээр бичээд дэггvйтдэг байсан тэр хvv мєн гэж vv. Арай ч дээ, амьдрал чамд ийм хатуу хандлаа гэж vv. Чамайг єєрчлєгдсєєн гэдгийг, єєрчлєгдєх єєрчлєгдєхдєє бvр єєр хvн болсоон гэдгийг ангийнхнаасаа сонсч байлаа. Гэхдээ итгээгvй ээ. Итгэхийг ч хvсээгvй юм. Ангийн маань хамгийн хєєрхєн залуу байсан болохоор чинь арван жилийн маань сурлагатай хvv байсан болохоор чинь арай ч тийм яваа гэдэгт итгээгvй. Охид чамд дурлаж, дурлалдаа шархддаг байсан тэр vе, огтоос єєр хvн урд минь зогсоод уйлж байсан єчигдєр миний сэтгэлийг євтгєж байна. Тоондоо гаргуу, толгойтой залуу шvv гэж охид магтаад л. Намайг шоглосон хєвгvvд болгонтой нударга зєрvvлж, миний ємнєєс багшид минь хичнээн ч удаа загнуулсан билээ дээ, анд минь. Хоёр салаа гэзэгтэй хонгорхон насанд минь дурласанаа хожим чи надад хэлж билээ. Оюутан байхдаа бид хоёр уулзаж байснаа санаж байна уу. Одоо болтол би чамд сайн шvv хэмээн тоглоом, шоглоомын завсраар чи vг шидлээд л. Too боддог залуу уйтгартай байдаг юм хэмээн тоглоом шоглоом дунд чамайг цаашлуулан минь єчигдєрхєєн мэт. Гэвч єчнєєн жил єнгєрчихєж. Єнєєдєр харин сэтгэл эзгvйрчихлээ.

Тас хар костюм, цав цагаан цамцаар гангарсан чи тэгэхэд ямар ганган, ямар гоё залуу байсан гээч. Шив шинэхэн диплом цvнхэлсэн чи бид хоёр шиг жаргалтай хvмvvс байгаагvй биз, тэр єдєр. Хоол хамт идчихээд хоёулаа зургаа даруулж байсан тэр он улиран одсон ч, тэр зураг шив шинэхэнээрээ зургийн минь цомогт хадгалагдан vлджээ. "Нєхєртэй болсон гэлvv, харж явсаар байгаад алдчихдаг юм байна". Хамгийн сvvлд чи 9911-тэй утсаараа бас л надруу тоглоом шоглоом хийж утасдаж байсан даа. Хавар байсан юм тэгэхэд. Анхны яргуй хэнзлэх тэр л цагаар ангийн маань залуу єдєр болгон утасддаг байлаа. Амьдралаа гэж.

-Нєхєр чинь надаас илvv байсан болохоор чи намайг тоогоогvй биз дээ.
-Магадгvй ээ
-Би удахгvй эхнэр авна аа
-Тэгээрэй, тэгээд хуримандаа уриарай, намайг. Би нєхєртэйгєє очно оо.
-Vгvй, урихгvй
-Яагаад
-Би чамтай уулзчихвал сэтгэлээ барьж дийлэхгvй ээ
-Дахиад л тоглож байна уу
-Vгvй ээ, vнэн
Чи бид хоёрын дунд ийм яриа єрнєснєєс хойш чиний тухай сураг алдарсаан. Банкинд ажиллаж байгаа, эхнэр авсан, хvvтэй болсон гээд л хам хум сураг дуулдаг байсан юм. Харин саяхан даа, чамайг хvмvvс муулж байхыг чинь сонсоод зvрх минь урагдсаан. Vгvй байлгvй дээ, єнєєх инээмсэглэл шингэсэн тэр нvдтэй залуу тэгтлээ єєрчлєгдєєгvй байлгvй дээ. Єчигдрийг хvртэл шvv. Тэр гоё нvдэнд гуниг шингэсэн байсаан. Над руу хараад гунигтайхан нvдээрээ инээвхийлэн аядах чиний нvднээс дусал нулимс урсч байсан. Тэр нулимс одоо миний зvрх зvсэн урсч байна. Ангийн анд минь, арван жилийн минь гэгээхэн дурсамж минь чи минь хэн болчихвоо.

Б.Долгион
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино