2010/10/16

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй
Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг

Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл
Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал
Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй

Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ
Илүү урт зам туулж чадна гэдэгтээ итгэ
Дотроо хоёр дахь хамгийн сайн нь би гэсэн хандлагыг хэвээр хадгалагчид хэзээ ямагт хамгийн сайн хоёр дахь нь болж үлддэг

Хүн өөрийн бодол санааны бүтээгдэхүүн байдаг.
Сэтгэх цар хүрээгээ тэл. Амжилтдаа итгэх үнэнч, хүндэтгэлтэй итгэлээр, тэмүүлэлтэй, идэвхтэйгээр амжилтын замаар урагшил
Сэтгэх цар хүрээгээ тэл, өөрийгөө хөгжүүл

Өөртөө итгэвэл сайн сайхан зүйл биеллээ олдог.
Таны оюун ухаан бүхэл өдрийн туршид тоо томшгүй олон бодлыг бий болгодог машин л гэсэн үг

Амжилтад хүрэх хамгийн эхний, маш энгийн нэг алхам
Өөртөө итгэ
амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ
Өөрийхөө бодсноос илүү гэдгээ өөртөө байнга сануул

нэг гар, зөв хандлага, хэзээ ямагт хоёр гар, буруу хандлагыг ялдаг.
Амжилтад хүрэхийн тулд ухаантай байх хэрэгтэй

Оюун ухааныг чиглүүлж байгаа бодол санаа нь оюуны хүч чадлын хэмжээнээс илүү чухал байдаг.

Цөхрөхгүй байх нь хийж чадахын 95% нь юм.

Битгий мартаарай, таны оюун ухаанд зам заагч бодлууд таны оюуны хүч чадлаас илүү чухал. Тийм болохоор бодол санаагаа эерэг тэнхлэг дээр төвлөрүүл

Мэдлэг бол боломжит хүч чадал Мэдлэг гэдэг бол бүтээлчээр ашиглагдсан үедээ л хүч чадал болж хувирдаг

Үйл хөдлөл айдсыг арилгадаг.
Харин шийдэмгий биш байдал, хойшлуулалт нь айдсыг улам ихэсгэдэг.

Эргэлзээ айдсыг улам ихэсгэдэг гэдгийг битгий мартаарай
Шууд эхэл. Шийдмэг бай
өөртөө итгэхгүй байх тусам энэ нь биднийг санах ойгоо шууд буруу ашиглахад хүргэдэг.

Дурсамжийнхаа банкaнд зөвхөн эерэг дурсамжуудаа хадгал
Сөрөг бодлыг оюуны дайсан болохоос нь өмнө устга

"Хамгийн сайн нь" байх нь өөртөө итгэх итгэлд тэрсэлж байвал туршаад үзэхийн ч хэрэггүй

Зөв үйлдэл хийж өөртөө итгэх итгэлээ хадгал. Үүний тулд амжилтынхаа тухай бодох нь танд тус болно

Бодол санаандаа итгэлтэй байхын тулд зөв үйлдэл хий

Итгэлтэй ааш зан, итгэлтэй бодол санааг үйлдвэрлэдэг

Эхний эгнээнд суух нь итгэлтэй байдлыг авчирдаг

Таны нүд таны төлөө ажиллаг
Бусад хүмүүсийн нүдрүү эгцэлж хардаг байг
Энэ нь танд итгэл өгөөд зогсохгүй, хүмүүс танд итгэдэг болоход тусална.

Эх сурвалж: www.biirbeh.мн
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино