2010/10/15

Миний дурлал нүгэл болсон

Сайн байна уу? Заяаз сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 19 настай жирийн л нэг оюутан бүсгүй. Гэвч эгэл жирийн би эгэл биш дурлалтай учирсан юм. Дурлал гэгч өөрөө ариун нандин зүйл мөртлөө миний хувьд л нүгэл, бузар булай үйл болон хувирах шиг санагддаг.

Би жилийн өмнө хөдөөнөөс хот руу шилжиж ирээд хамаатныхаа эгчийнд суухаар болсон юм. Хөдөөний улаан туяатай хацартай охин энд ирээд таньж мэдэх хүн бараг байхгүй болохоор эхэндээ хичээлээ л хийж цагийн өнгөрөөж байлаа. Ангийхан ч гэж наанаа эелдэг мөртлөө цаанаа л нэг их зантай охид хөвгүүд. Ганцаардаад л, ганцаардсан үедээ хааяа шүлэг бичээд л.
Гэвч манай эгч, түүний нөхөр хорёр надад маш сайн ханддагт нь би туйлаас их баярладаг байсан юм. Эгч маань өөрөө их дэгжин, ганган эмэгтэй болохоор зарим нэг хувцаснаасаа надад өмсөхийг зөвшөөрч, сард нэг удаа дагуулж дэлгүүрээр яван, үсчинд оруулдаг байлаа. Дээрээс нь миний сургалтын төлбөрийн талыг нь хүртэл төлж өгсөн. Бурхан шиг л эмэгтэй гэх үү дээ. Гэтэл би бурхнаас нүүр буруулсан нүгэлтэн.
Тэр өдрийг би жаргалтай, эсвэл зовлонтой өдрийн аль нь гэхээ сайн мэдэхгүй байна. Манай эгч томилолтоор хэд хоног явчихсан байсан. Тэр хоёр угаасаа хүүхэдгүй болохоор гэрт нь би хүргэн ахтай хоёулахнаа үлдсэн. Би нилээн орой тарсан учраас гэртээ ирж хоолоо хийж идчихээд, өрөөндөө ороод л унтаад өгсөн. Хүргэн ахтай юм ч яриагүй.
Гэтэл шөнө унтаж байтал хүргэн ах намайг сэрээгээд, ахын дүү босод ир, ахтайгаа цуг юм ярьж суу л даа гэсэн дээ. Би нэг нойрмог амьтан унталгынхаа хувцастай, юу ч бодолгүй том өрөө рүү дагаж орлоо. Хүргэн ах надад нэг шил пиво өгөөд ах нь ганцаардаад байсан юм гэж хэлсэн. Ах өөрөө ч жаахан уучихсан байсан. Тэгээд надад бүх амьдралаа хүүрнэн өгүүлсэн. Ойрдоо эгчтэй таарамж муутай байгаа талаараа, бас хүүхэд хүсээд ч олохгүй байгаа тухайгаа гээд надад ёстой л нэг сэтгэлээ онгойлгосон доо. Би ч сайн сонсогчийн үүргийг гүйцэтгэж байлаа. Тэгээл хүргэн ах намайг нэг тэвэрснээ, аажим аажмаар над руу ойртоод уруул дээр минь үнссэн. Би яагаад ч юм эсэргүүцэж чадаагүй. Миний бие зүгээр л тэр чигтээ сул тавигдсан байсан. Гар ч хөдлөхгүй, юу ч бодож чадахгүй, толгой хоосон ч оргих шиг, намайг өөр ертөнцөд аваачих шиг сонин санагдаж билээ. Тэр үед зүгээр үнсүүлээд л зогсох ёстой байсан юм. Гэсэн ч би чадаагүй. Яг үнэнийг хэлэхэд зогсоохыг хүсээгүй юм аа. Тэр шөнө би хүргэн ахтайгаа унтсан юм. Аймшигтай, бас гайхалтай үнэн гэж энэ л байх.
Энэ явдал дахиад хэдэн ч удаа давтагдсан юм бүү мэд. Эгч маань ажил ихтэй болохоор сардаа хоёр гурван удаа томилолтоор явдаг юм л даа. Тэгэх бүрт нь би ахтай цуг нэг оронд хонодог болчихсон. Энэ байдал бараг 6 шар шахуу үргэлжиллээ. Хүргэн ах маань надад дурлаж байна гээд байсан. Би ч гэсэн түүнд дурлаад байх шиг байна. Нэг минут ч болтугай царайг нь харахгүй бол галзуурчих гээд. Эгчийнхээ царайг харахад хэдий хэцүү байгаа ч, үүнийгээ ямар буруу зүйл болохыг мэдэж байгаа ч түүнгүйгээр амьдарна гэдэг надад тэрнээс ч хэцүү санагдаж банйа. Би яах ёстой вэ? Надад зөвлөөч.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино