2010/10/30

Ухаантай хүн л уучилж чаддаг

Сайн уу? Юуны өмнө та нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Би зугаалж байгаад энэ гайхалтай сайтруу ороод ирлээ. Та нарт хорвоо дээр сайн нь саараасаа олон байдаг шүү гэж хэлэх гэсэн юм.

Хүн болж төрнө гэдэг үнэхээр гайхалтай. Би жирийн л охин гэхдээ хот хөдөө гэж одоо үед их ялгадаг болжээ. Би хөдөө төрж өссөндөө их баярладаг. Тэглээ гээд ягаарсан хацартай гэж өөрийгөө голдоггүй юм. Хүн байгаагаараа л сайхан. Эрүүл ухаантай цовоо сэргэлэн ийм охин төрүүлсэн ээждээ баярладаг. Манай ээж аав хотод байдаг юм л даа. Удахгүй улирлын амралтаар очно. Сэтгэл догдлоод л...Бас тэнд манай найз хөвгүүн байдаг. Бүх хайртай хүмүүс минь байгаа хааяа санадаг л юм. Хүн бүгдийг тэвчиж давж чадвал цаана нь сайхан ирээдүй хүлээж байдаг гэж бодон өөрийгөө хурцалдаг юм.
Хааяа уйлмаар хэцүү үе гарна тэглээ ч ямар арвин нулимстай юм гээд өөрийгөө зэмлэдэг. Тэнгэрийг хар, тэгээд нэг инээ гэж хэлээд л урагш явна даа. Ер нь хүн өөртөө итгэлтэй байвал тэр түүртээ байгаа саад бэрхшээл нь замхраад л алга болдог гэж боддог. Хорвоо гэдэг чинь хүний урд саад нэмж ухааруулдаг гэсэн.
Уйлж уурлахаасаа өмнө юунаас болоод энэ биеэ зовоогоод байгаагаа бодоорой. Дараа нь тэр ямар өчүүхэн зүйл байснийг бодоод инээд чинь хүрнэ. Хүн чинь урмаар тэтгүүлэх дуртай амьтан. Би ч бас. Харин хүнд муу үгийг хэлж, хор өгснөөс дуугүй байсан нь дээр гэдэгтэй санал нийлдэг юм. Өөрөө ч хүнийг хорлох үгийг хэлэхиийг хүсдэггүй. Намайг жирийн л охин байхад хайрласан найз хөвгүүн Энхжаргалдаа би итгэдэг. Хүмүүс хотод өөр охин эргүүлж байвал яах вэ гээд л ярина. Харин би инээгээд, тийм байлаа ч уучилна гэдэг юм. Бурхан хос 2-г хол байлгаж шалгаж ч байгаа нь энэ ч юм билүү? Ер нь тэгээд ухаантай хүн л уучилж чаддаг. Хайр гэдэг хүнээс авч, эргүүлээд хүнд өгөх хамгийн том бэлэг юм шүү хүмүүсээ! Энэ жаахан үлдсэн амьдралдаа амьддаа бие биенээ хайрлацгаая!
/17 настай жирийн нэг охин/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино