2010/10/29

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

4-р хэсэг

Анандыг євєртєє оруулсан тэр єдрийг Золтуяа тэмдэглэлийн дэвтэр, орныхоо ард хадсан хуанлид улаанаар тэмдэглэж авчээ. 4 дvгээр сарын 10. Энэ бол тvvний хувьд баярын єдєр гэсэн vг. Тvvнээс хойшхи долоон хоногийг Золоо аз жаргалаар бялхаж єнгєрvvлэв. Ананд руу утасдмаар, дуугий нь сонсмоор байсан ч тvvнд нойтон хамуу шиг санагдахаас болгоомжлон тэссээр байжээ. Эр хvнийг хvсээгvй байхад нь утасдвал залхаачихна гэдгийг тvvнд урьдын туршлага нь бэлхнээ хэлээд байлаа.
Тэр хоёрын хоносны маргааш Анандын ээжийн тухай сонссон тул бvсгvй бvр ч их болгоомжилж байлаа. Золоотой л хоносноос болоод ээжийгээ эмнэлэгт хэвтсэн шєнє гэртээ байсангvй гэж Ананд зайлшгvй гэмшиж байгаа нь мэдээж. Тэгэхээр хvлээсэн нь дээр гэж тэр бодсон нь оножээ. Хэрэв тэр шєнийн явдал таалагдсан л бол залуу эргээд утасдаж л таараа. Гэвч єдєр хоног єнгєрсєєр Ананд чимээгvй л байлаа. Хайртай хvнээ хvлээнэ гэдэг яасан тэвчээр шалгасан хэцvv бєгєєд шаналгаатай аз жаргал байдаг юм бэ? Одоо тэр Хуланг тэврээд хэвтэж байгаа шvv дээ гэхээр л тэсэхийн аргагvй хардах сэтгэл тєрєвч Анандыг харамлаад харамлаад очоод дагуулаад ирэх эрх байхгvйгээ санахаар тэвчихээс аргагvй. Сvvлдээ сэтгэлийн энэ хямрал дунд шvлгийн мєрvvд ч санаанд нь бууж байх шиг. Уг нь Золоо хэзээ ч шvлэг зохиол сонирхдоггvй билээ. Тvvний сонирхож цуглуулдаг, хэрэг болгон уншдаг юм нь яавал эрчvvдийг єєртєє татах вэ, хаврын улиралд нvvрээ хэрхэн арчлах вэ, та жинхэнэ хатагтай болохын тулд юу мэдэх ёстой вэ гэсэн элдэв зєвлєгєє, эсвэл эдийн засгийн мэргэжлийн хэдэн номууд л байдаг билээ. Ядаж хайртай залуугаа бодооод хэвтэх гэхээр ээж, аав хоёр нь талхны мєнгє, мах дууссан ч гэх шиг ядуу хvмvvсийн дунд л болдог явган хэрvvл хийх нь яршигтай. Шєнє орондоо ороод бодолд автан мєрєєдєж хэвтэх шиг жаргал ховорхон. Даанч Золтуяа єєрийн гэсэн єрєє битгий булантай ч байж vзсэнгvй нэг мэдэхэд хорь хvрч байгаадаа ихэд гомддог билээ. Найзуудаа авчран уулзаж, дуртай хєгжмєє сонсон, хvнээс нуугдалгvйгээр хувцсаа сольж болдог, бас хаашаа ч харан хєлбєрч болох єргєн ор, хєєрхєн том том зєєлєн тоглоомуудаар дvvрэн єрєєтэй байх мєрєєдєл нь биелсэнгvй ингээд том хvн болдог байжээ. Анандын тухай сайхан бодолд нь саад болохгvй юм гэж vгvй. Хоёр дvvгийнх нь шуугиан, аав нь согтуу ирчихээд ээжтэй нь хийдэг хэрvvл .
-Алив Цээгий, наад муу солонгос киногоо боль. Би сумо vзэх гэж байна.
-Би тэгвэл кино vзмээр байна.
-Чи эр хvн бєх vзэх гэж байхад битгий олон юм яриад бай. Миний хоёр хvv сумо vзэх vv? -Ганц кино vзvvлчихгvй . Чи хэзээ бєх мєх vздэг байлаа.
-Битгий хуцаад бай. Мэдэв vv. Энэ муу ямбий зурагтыг хэн авсан юм. Би мэдэв vv. Алив тэр удирдлага аваад ир. Орон дээрээ цаашаа харан хэвтсэн Золтуяа ухасхийн босч аавынхаа гараас удирдлагыг нь булаан авч “Та нар одоо болиоч. Хvмvvс яаж амьдарч байгааг харахгvй байна уу? Би та нарын ємнєєс ичиж байна. Мэдэв vv? Ганц єрєє умгар оромжиндоо хэрvvлгvй байхад яадаг юм бэ? Энд ч хэрvvл, тэнд ч хэрvvл. Єєрсдєє дvvрсэн улс юм бол энэ хvvхдvvдээ бодооч хэмээн хашгираад зурагтыг нь унтраачихав. Удирдлага булаалдан хэрэлдэж байсан ээж, аав хоёр нь таг болов. Гал тогооны єрєєнд боорцогны хэрvvл хийж байсан хоёр дvv нь ч бас энэ чимээнээр нам болж, нэг нь аяга угаан, нєгєє нь хичээлээ хийхээр нусаа татан суув. Энэ даржин амьдрал, энэ давчуу орон гэр, энэ ухамсар дорой, ядуу эцэг эх хоёр. Дэндvv бухимдмаар. Тэгэхэд Хулан ямар нєхцєлд амьдардаг билээ. Тэдний таван єрєє цэлийсэн байр, єнгє зохицуулан тохижуулсан цэлгэр єрєєнvvдийг санахаар боож vхмээр санагдана. Ялангуяа Хуланг тєрєхєєс гарч ирэхэд нь тэднийд очсоноо саналаа. Хулангийн єрєє ямар билээ? Микки Маустай хєшиг, єєрийнх нь мєрєєддєг том том чихмэл тоглоомууд. Хананаас шал хvрсэн Бритни Спирсийн аварга том хулдаасан зураг. Интернетэд залгаатай компьютер, дэндvv хорхой хvргэм шив шинэ систем “Sony” хєгжим. Дэлхийн болон Монголын хит цомгууд, англи, монгол ном зайгvй єрсєн аварга том ханын шvvгээ. Дvvгийнх нь єрєєнєєс эгшиглэх тєгєлдєр хуурын намуухан аялгуу. Ай хєєрхий, тэр хоёрын ахуй амьдралын хооронд ямар харьцуулшгvй том ялгаа байнаа. Дандаа айлын хvvхдийн компьютер тоглоом, DVD тоглуулагч, унадаг дугуй, “орги” пvvз зэргийг нь шохоорхон нvд нь уначих шахаж явдаг хоёр дvvгээ тэр єрєвдєвч энэ бvх хэрэгцээг ганцаараа яахин хангаж дийлэх билээ. Бvсгvй Анандын зургийг гарган харснаа санаа алдаад ухасхийн бослоо. ”Одоо ээжийнх нь биеийг асуудаг хэрэг ээ. Золоо ямар ч байсан сэтгэлээр унахгvй шvv. Ингэж нэг ярьчихаад дараагийн уулзалтаа зохион байгуулна даа. Цаашдаа Анандтай чєлєєтэй уулзаж байхын тулд халаасны ч хамаагvй єрєє хєлслєе байз.“ гэж тэр бодлоо.Удаан гиеvрэх нь тvvний зан биш. Аз болоход ховор тарчиг амьдрал, бусдаас дутахгvй сэн гэсэн хор шар нь эмэгтэйчvvдэд ховорхон байдаг шийдэмгий занд тvvнийг сургажээ. 9191… гээд гэрийнхээ утсаар залгах гэснээ болив. Ананд тэдний гэрийн утас клипэнд нь гараад ирвэл авахгvй ч юм бил vv. Танихгvй дугаартай яриад байдаг хvн биш гэдгийг гэнэт санав. Тэр ямар ч vед нэгжтэй явдаг болохоор Ананд руу “дохих”-оор шийдлээ. Хэрэв тэр гайхамшигт шєнє таалагдсан л бол єєрийнх нь дугаарыг хараад эргvvлж залгах л учиртай. Ананд руу залгаад дийд... дийд … гэсэн дуудлага сонсонгуутаа тэр утсаа салгалаа. Хэдэн мєчийн дараа гар утасных нь сулхан жингэнэх дуу тvvнийг ухаангvй баярлуулав. Гэвч тэр утасныхаа дэлгэцнээс клипээ харахаас зvрхшээн зvрхнийхээ догдлолыг хоромхон зуур намжаагаад харвал Анандын дугаар гараад иржээ. -Байна уу? Сайн уу, Золоо чи залгасан уу? -Байна. Бvсгvй хоолойнхоо чичирхийлэхийг намдаах гэж тvр азнаад шvлсээ залгин уруулаа хазлаад: -Ээжийн чинь биеийг асуух гээд л залгасан юм . Чи жолоо барьж яваа юм биш биз дээ. Тэгвэл дараа нь залгахгvй юу гэж хачин энхрий бас санаа зовнисон янзтай хэллээ. Цаана нь гудамжны шуугиан гарахыг сонсоод тvvнийг лав л гэрээсээ єєр газар байгаа юм байна гэж дотроо их л уужирчээ. Харин Анандын хувьд тvvний энэ яриа сэтгэлийг нь нэлээд хєндєєд авав. Золтуяа ямагт цагаа олж утасддаг нь мань хvнд vнэхээрийн их таалагджээ. Одоо л гэхэд ээжийгээ эргэчихээд яг єєрийнх нь тухай бодож явтал ийнхvv залгасан нь юутай тааламжтай хэрэг вэ. Ангийнх нь энэ охиныг єєрт нь хайртайг ам султай охид шивэр авир хийхийг сонсч байсан ч єєрєє Хуланг гэж гvйгээд сохор юм шиг явсан билээ. Гэтэл єєртєє тэмvvлсэн Золоогийн тэр их хайрыг одоо тvлхмээргvй санагдах нь юу билээ. -Єє, баярлалаа. Манай ээж овоо гайгvй ээ. Би яг одоо машинаа тавьж байна. Чамаар сонин юутай вэ? -Надаар уу? Юу байхав дээ. Хичээл , гэр гээд л єдєр єнгєрєх юм. Хvv чинь сайн уу? Урьд нь Золоо худлаа ч гэсэн “Танай хоёр сайн уу” гэж асуудаг байсан бол энэ удаа ганцхан хvvг нь асуусан учиртай билээ. Анандаас тэр дургvй хvргэм Хулангийн тухай сонсох гэдэг ямар муухай зэвvvн санагддаг байлаа даа. Ананд утасны цаана инээд алдаад: -Миний хvv дажгvй ээ. Чи тєрснєєс нь хойш хараагvй бил vv ? Одоо vс нь ургаад том залуу болсон. Миний хvv ээж , аав, гэрийнхнээ таниад инээдэг болсон ш дээ. Тvvний санаандгvй хэлсэн “ээж” гэдэг vг Хуланг хэлж байгаа болохоор Золтуяагийн зvрх рvv нь хатгаад авах шиг санагдсан ч тэсээд анзаараагvй мэт єнгєрєєлєє. -Єє, мартах шахлаа. Би бас чамаас Фридманы “Хувь заяагаа сонгосон нь “ гэдэг ном байна уу гэж асуух гэж бодож байснаа мартчих шахлаа. Чамтай ярихаараа ингээд ертєнцийг тэр чигээр нь мартчихсан байдаг юм аа гэхдээ тэр сvvлчийнх нь єгvvлбэрийг vнэн сэтгэлээсээ хэлчихлээ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино