Хашгираад ч орилоод ч босч ирэхгүй, чив чимээгүй хэвтээд л...
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла
Б. Батзаяа
/Уншигчийн хүсэлтээр нийтэллээ/