2010/10/21

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

Уншигчийн хүсэлтээр өнөөдрөөс эхлэн зохиолч Б.Шүүдэрцэцэгийн 6 жилийн өмнө рекорд тогтоож байсан "Хулан" хайрын туужийг цувралаар оруулахаар боллоо.
Май хvvхдээ аваарай! гэх дуунаар Хулан хvнд нойрноос сэрлээ.
Тvвшинтэй хєтлєлцєн мєсєн хотхонд тоглож байсан нь, нvд нvд рvvгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зvгээр л зvvд байжээ. Орон дээрээ арай ядан єндийж уа уа орилсон жижигхэн vрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бvтэлттэй тєрсєн болохоор хvчилтєрєгч залгаж байгаад авчирлаа. Хvvхдээ удаан орилуулж болохгvй шvv, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хvvхдээрээ амьтан шив дээ” хэмээн vглэх нь чих дэлсэв. Аргагvй ш дээ, Хулан одоо дєнгєж арван наймтай. Мики Маусын зурагтай хєшиг, дэртэй, єрєєгєєр нь дvvрэн Барби хvvхэлдэй, зєєлєн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Тєрєх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгvvрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дvрээрээ. Ингээд ангиасаа хамгийн тvрvvнд ээж болдог байжээ. Дєнгєж гарсан хvvхэд ямар царай муутай байдаг юм бэ? Vгvй ээ, гэхдээ хєєрхєн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. “Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бvсгvй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хєхєх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгvйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хvйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нvцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад.
-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шvv гэж хашгирахад амнаас нь бєєн уур дэгдэв. Хулан тvvнд хайртай эсэхээ мэдэхгvй. Наймдугаар ангиас нь хойш vргэлж халамжлах болсон энэ хvvг зvгээр л ангийн хvvхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хєвгvvд аль охинд бэлэг єгєхєє сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг єгч таарна. Бас даалгавар авах нэрээр дандаа утастдаг, шалгалт дээр сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож єгнє. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Тvвшинд хайртай. Бvр хар багаасаа шvv. Тэр Тvвшин нь байрандаа бvv хэл тэр хавьдаа нэртэй дvрсгvй амьтан. Бvр цэцэрлэгт байхын л євєлд нь цасаар нvvрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илvvтэй шоглоно. Гэтэл наймаа тєгсєєд есєд ордог жилээ есєн сарын нэгэнд єнєє дvрсгvй гайхал чинь Хулангийн ангид шилжээд ирчихсэн байв. Тааралдах бvртээ шоглуулдаг мєртєє Хулан бvр жаахан байхаасаа л гадаа гарах бvртээ Тvвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Тvвшинд л зориулж гоёдогсон. Хvссэн юм хvзvvгээр гэгчээр ингээд мєрєєдлийн хєвгvvнтэйгээ vргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нvдээрээ инээсэн, єтгєн хємсєгтэй хэзээ ч ам хуурай байдаггvй хєгжилтэй энэ хvvд ангийн охид их талтай. Харин Тvвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангvй. Ай хєєрхий задгай хvрэн vс намируулсан янзаган нvдтэй Хулан гэж хєвгvvдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн валинтены єдрєєр Тvвшингээс зvрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хєтлєлцєн алхахсан” гэж Хулан битvvхэн мєрєєдсєєр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс юм ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хvv нь vнэгчлэн vрчигнэнэ. Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хєлс нь асгарч, хvvгийнхээ хажууд хэвтэн зvvрмэглэв. Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч vгvй гэр ч vгvй. Тэр хоосон тал дундуур Хулан Тvвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мєртлєє яагаад ч юм, тэр хоёр нэг ч vг дуугарахгvй хаашаа ч юм яваад, яваад л байх юм.”
Хажуугийн орон дээр хэвтэж байсан хvvхний хvvхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хvv нь унтсаар. Тийнхvv тайван унтаж байгаад нь баярлан бяцхан улаан нvvр рvv нь харж хэвттэл гэнэт vгээр илэрхийлэмгvй их хайр гарч, нимгэн зєєлєн зулайд нь уруулаа аяархан наав. Аравдугаар ангид орсных нь євєл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад єгчээ. Ангийнхан нь Тvвшинг гаргаж єгєхєєр бєєнєєрєє нисэх рvv явахад Хулан “ханиадтай” гэж шалтаглаад очоогvй. Тэгээд нєгєє Микки хулганы зурагтай том дэрэндээ нvvрээ наагаад асгартал уйлж билээ. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан иржээ. Сарын дараа Хулан Гэгээн валентины єдєр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч хамт шоу vзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр vерхэж эхлэв. Гэтэл хаврын шалгалт эхлэх vеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Тvвшинг мартах л гэж Анандтай vерхсэн нь ямар том алдаа болсныг гэнэхэн охин дэндvv хожуу ухаарчээ.

((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр , нэгэн ангийнхаа хєвгvvн Тvвшинд унаган хайраа єгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хєєрхнєєрєє толгой цохидог тул хєвгvvд хошууран шохоорхдог. Гэвч Тvвшин л ганцаараа тvvнийг vргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. Анхны хайр нь бvтсэнгvйд гутарсан Хулан єєрт нь дурласан Анандтай vерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хvv тєрvvлээд амаржих газарт байхад Тvвшин Америкаас утасдан тvvнд хайртай гэдгээ хэлнэ

Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хvv тєрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгvй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах тєлєвлєгєє боловсруулна. Нэг удаа Хулан Тvвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрvvл болдог. Тvvнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг євєртєє оруулна))
-Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Тvвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртvvд Тvвшингээс хvvд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгvй болсон байлаа. Ядахдаа энэ хэрvvлийн хажуугаар хєгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хvv нь сэрэн чарлалаа. Хулан дуугvйхэн шиг хvvгээ очиж авлаа. Хардлага гэдэг хvнийг єєрийн ухаангvй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хєгжмєє тvлхэж унагаад галзуу юм шиг хашгичин: -Яршиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгvй гэснээ Хулангийн дэргэд vсрэн очиж мєрнєєс нь угз татаад : -Чи яагаад дуугарахгvй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ гэж амьсгаадан асуулаа.Тvрvvнээс хойш ганц ч vг амнаасаа унагаагvй Хулан хачин тайвнаар: -Ямар учиртайгий нь чи єєрєє мэдэж байгаа юм биш vv?гэх нь тэр. Анандад хэлэх vг олдсонгvй. Ам нь хэд хий ангалзсанаа дахин уурлаж: -Чи Тvвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгvй. Хэрвээ надад нэг хvvхэн хайрын захиа энэ тэр єгєєд л би нуугаад чамд хэлэхгvй бол чи уурлахгvй юу? Чи... гэтэл Хулан vгийг нь таслан: -Тоож уурлахгvй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагvй гээд нойтон vсээ сэгсэрлээ. Тэр Тvвшингээс захиа авсан єдрєє энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Тvvнээс хойш энэ халатыг ч ємссєнгvй. Захианы тухай бодох ч завдал гарсангvй єнєєдрийг хvрчээ. Захианы тухай Анандад хэлэх vv байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугvй єнгєрье гэж тэр шийдсэн. Учир нь єєрийнхєє сэтгэл зvрхний нууцыг ямар нэг байдлаар хєндєхийг хvссэнгvй. Гэтэл єнєєдєр тэр захиа нь гарч ирж бєєн хэрvvл тарьчихав. Гэхдээ бvсгvй Анандыг битvvхэн єрєвдєж л байлаа. Угийн дєлгєєн зантай, тэгээд ч єєртэй нь хэзээ ч ширvvн дориун харилцах нь битгий хэл муухай ч харж чаддаггvй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр. -Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Тvвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ? -Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний ємч биш. Толгой даасан хvн шvv. -Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггvй юм? Би бол чамаас юугаа ч нууж vзээгvй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хvн бэ. Чи ер нь... -За, за. Би чамтай хэрэлдмээргvй байна. Хvvхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай... Yхсэндээ хvн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгvй хэлчихээд єєр єрєє рvv гараад явчихлаа... Энэ бол тvvний шазруун зан хєдєлсний шинж. Хулан бол дэндvv шударга зантай. Єдий арван ес хvртлээ хvн хуурч ч vзсэнгvй.Эрх танхил єссєний хувьд дургvйгээ хvрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. Єєр хvн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгvй яав гэж харамсан Анандыг аргадах гэж элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз. Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хvн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндvv гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын єрєєнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нvд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дvv , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан vг хэлэх байх гэж хий горьдсондоо тvvн шиг хаалга саван гараад явчихаж чадсангvй. Гэтэл єрєєнд салхи татуулан орж ирсэн Хулан хvний урманд тvvнрvv ганц аятайхан харц ч шидэлгvй гоёлын ширээндээ суун vсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нvдээр тvvн рvv хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж vсрэн босоод "Би єнєє орой ирэх ч vгvй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггvй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрvv энэ vг хувин дvvрэн хvйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хvрмээ шvvрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгvй мєртєє ухасхийн хєдлєв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шvлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хvнд жаргалаас илvv зовлон авчирдаг ажээ. Сарын ємнє Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал тvvнд даанч утгагvй санагдаж байлаа. "Энэ охин надад vнэхээр сэтгэлгvй юм байна даа. Би л дандаа ємнє хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь єєртєє хайргvй хvнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын тєв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгvй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгvvрийн хажууханд дєчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан єрєєндєє бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хvн. Авгайтай хvн гэхэд гуравхан минутын дотор ингээд хvрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан єрєєнєєсєє гарч ирлээ. Ийнхvv монгол англиар хольж ярьдаг нь тvvний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны єрєє рvvгээ алхав. Ананд тvvнийг зvгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий єєртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай vерхэхэд хамгийн их дургvйцсэн хvний нэг бол Баагий. "Чам шиг номын хvнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дєлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хvнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас тvvнийг хvvтэй болоход нь хvн бvр баяр хvргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд єєрєє хvvхдээрээ байж хvvхэдтэй болоод ёстой дєнгєнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хєгжмийн улаан хорхойтон. Тvvнээсээ ч болдог юмуу. Хvмvvсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хvмvvс инээж байвал тэр хємсєг зангидаад зогсч байна. Амьтны дургvйцэн ярвайхаар юм тvvнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л єрєєнийхєє ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа vнэнч, хvч доройчуудад дээрэлхдэггvй зєєлєн сэтгэлтэй хvн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хvvхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бvрд нь Анандад хань болж тєрєх рvv шогшин, бас хvvг нь гэртээ гарахад хамгийн тvрvvнд эргэж очсон хvн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хvvд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон єгсєнийг Хулан шоолж, элгээ хєштєл инээжээ. Хєргєгчнєєс цэв хvйтэн пиво авч ирсэн Баагий: -За найз аа. Чиний нєгєє зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мєєгий гэдэг юм гэхэд тvvний найз гэхээргvй цэмцгэр хувцасласан туранхай залуу: -Мєнхжин гээд гар барив. -Ананд -Тэр машинаа хэд гэж байгаа юм? -Хэдхэн хоногийн ємнє зарчихлаа гэхэд нь. Баагий: -Єє за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхvv пиво ууж ам халан суух vеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ. -Анандтай ярья. -Ах байхгvй. -Єє, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол? -Та гар руу нь залгахгvй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгvй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагvй хєдєєний охин энэ vгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгvй. Хvсэн хvлээсэн мєч нь иржээ. "Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хєдєлдєг цаг. Урнаагийн єрєє олдох болов уу." гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцvvлээд Золтуяа утсаа шvvрч авлаа.
Үргэлжлэл бий...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино