2010/10/21

11-р сарын Charming Girl-О.Пүрэвдулам

ЗАЯАЗ онлайн сэтгүүл та бүхэнд өнгөрсөн 9-р сараас эхлэн Charming Girl нэртэй буланг нээж, монголынхоо үзэсгэлэнт басхүү ухаалаг бүсгүйчүүдийг урин оролцуулж, тэдний дотоод ертөнц, үзэл бодлын нэгээхэн хэсгйиг уншигчидтай хуваалцаад байгаа билээ. Энэхүү булангийн маань 11-р сарын зочноор саяхан эх орноо төлөөлөөд Asian Super Model тэмцээнд оюун ухаан, гоо төрхөө сорьж, International Friendship Face Model-ын шагналтай ирсэн загвар өмсөгч О.Пүрэвдулам оролцлоо.


Нэр: О.Пүрэвдулам
Нас: 22
Орд: Хилэнц
Ажил/мэргэжил: Олон улсын харилцаагаар сурч байгаа
Авч байсан шагналууд: Мисс Sharp-Дэд Мисс, Гоёл 2009-Best Photo Model, Asian Super Model 2010- International Friendship Face Model


Хүнээс сонсч байсан хамгийн сайхан үг?
Олон хүнээс олон ч сайхан үгийг сонсч байлаа. Тэр дундаас миний хайртай, ойр дотны хүмүүсийн надад чин сэтгэлээсээ хэлсэн үгс хамгийн сайхан нь.

Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?/ Ямар эмэгтэй хамгийн үнэ цэнэтэй гэж боддог вэ?
Эмэгтэй хүний үнэ цэнэ олон зүйлээс хамааралтай. Биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харьцаа гэх мэт. Гэхдээ эмэгтэйчүүдийг харьцангуй тэвчээртэй хүмүүс гэж боддог. Түүнээс гадна бүсгүй хүн даруу байх тусмаа л илүү сайхан байдаг. Мөн хүнд чин сэтгэлээсээ сайхан хандаж, тусалдаг эмэгтэйчүүдийг тэр зан чанар нь үргэлж чимж байдаг.


Чин сэтгэлээсээ дурлаж байсан уу? Тухайн үеийн мэдрэмж?
Юутай ч зүйрлэхийн аргагүй хамгийн гайхалтай мэдрэмж.

Төгс эрэгтэйн талаарх таны ойлголт:
Төгс хүн гэж байдаггүй байх. Аль болох эмэгтэйчүүдийг хайрлаж хүндэлж тэдэнтэй зөв боловсон, зөөлөн харьцдаг байгаасай гэж хүсдэг. Учир нь бүсгүйчүүд маш эмзэг уяхан хүмүүс.

Таны хэзээ ч биелэхгүй нууцхан хүсэл/мөрөөдөл:
Бүх мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Хэзээ ч биелэхгүй юм бараг мөрөөддөггүй.


Дурласан эрийнхээ хувьд ямар эмэгтэй нь байхыг хүсдэг вэ?
Дурласан хүнийхээ хувьд хамгийн эрхэм нандин, зүрхийг нь дүүргэдэг эмэгтэй байхыг хүсдэг.

Нүдэнд харагдах Пүрэвдулам, таны дотор байдаг Пүрэвдулам хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
Миний хувьд бараг ялгаагүй. Би үргэлж өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө хүмүүстэй харьцдаг. Магадгүй хүмүүсийн нүдэнд гаднаа жаахан бардам хатуу харагддаг байж болох ч дотроо маш зөөлөн хүн.


Өөрийгөө ямар нэг киноны дүртэй адилтгавал?
Нэг тийм эерэг талын, зөөлөн талдаа дүртэй адилхан байх. /хэхэ/

Үлгэр жишээ авдаг эмэгтэй?
Би ээжээсээ, мөн эмээгээсээ их үлгэр жишээ авдаг байсан. Тэр хүний захисан үнэтэй сургамжийг хэзээ ч марталгүй, мөрдөж явахыг хичээдэг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино