2010/10/20

Хэрхэн хүчирхэг эмэгтэй болох вэ?

Эмэгтэй хүнийг өнөөгийн нийгэмд дан ганц гэрийн эзэгтэй, сайн ээжийн үүрэг гүйцэтгэгчийн "роль"-оор хүлээн авахаа больжээ.
Image hosting by IMGBoot.com
Бүсгүйчүүд эрчүүдээс дутуугүй хүчирхэг байж гэмээнэ амьдралын бүх талбарт байр сууриа хурдан олж, сэтгэл амар хангалуун амьдрах болсон. Таны дотор байгаа бага ч атугай сул дорой байдлыг засах 15 зөвлөмжийг хүргэе.


1. Эмэгтэй хүнд нөхрөөсөө санхүүгийн хувьд хараат бус байх нь их чухал. Тиймээс хаана ч өндөр цалинтай ажилд гологдохооргүй боловсролтой болоорой.

2. Санхүүгийн талаар мэдлэгийг эзэмш. Энэ нь сар бүр байрныхаа төлбөрийг төлөхөөс өөр зүйл юм. Танд валютийн өсөлт бууралт, банк, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хэрэгтэй.

3. Эмэгтэй хүн сайхан харагдаж байгаа үедээ өөртөө хамгийн итгэлтэй байдаг. Олны дундаас өөрт тохирсон эрийг сонгох чадвар, бүтэлгүй дурлалаас ангижрах чадвар хоёрыг бүрдүүлэхэд өөртөө итгэлтэй байдал чухал. Амжилт өөд авирч, бүдэрсэн ч босоод дахин эхлүүлэхэд мөн л өөртөө итгэлтэй байдал хэрэгтэй. Гэвч хамгийн гол нь хэзээ ч, хэний ч өмнө "Миний зөв" гэж бардам хариулахын тулд энэ итгэл таныг зоригжуулах бамбар болдог.

4. Та өөрийгөө "шулуухан зан чанартай" бүсгүй хэмээн бодоорой. "Боловсон хэрнээ түс тас зан" нь ямар ч эмэгтэйг илүү хүчирхэг, олонд нөлөөлөх чадьартай болгодог.

5. Юманд өөрийн үнэлэлт дүгнэлт, шүүмжийг тусга. Баталгаагүй зүйлд бүрэн итгэж болохгүй. Энэ нь таны нэр төрд халтай.

6. Эрдэмтэн адил сэтгэ. Хариултыг өөрөө ол.

7. Тоочин адил сэтгэ. Логик дарааллыг тунгаа.

8. Та л өөрийгөө хамгийн сайн мэднэ. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг тунгааж, өөртөө үнэлэлт өг. Бусад хүмүүсийн таны талаархи өрөөсгөл дүгнэлтийг бүү ойшоо.

9. Өөрийнхөө чадвар, ухааны цар хүрээг мэдэр. Өөртөө эргэлзэх бүртээ түүнийгээ бод.

10. Өөртөө таалагддаг эмэгтэй болохын төлөө мэрий. Ялангуяа таны дотоод сэтгэлийн аль нэг тал танд таалагддаггүй бол аль болох хурдан засаарай.

11. Эрүүл харилцаа бол нөгөө хүнээрээ дутагдах биш, түүнтэй хамт байхыг хүсэхийг хэлдэг аж. Үүнийг сана.

12. Амьдралд дурла. Энэ ертөнцийн талаархи уужим бодолтой хүн илүү алсын хараатай байдаг. Илүү алсын хараатай байх нь хүчирхэг болохын шинж.

13. Бусдын сул дорой байдлаар биш, өөрийн хүч чадлаар нөлөөллөө томосгохыг зорилтоо болго. Дутагдал дээр дөрөөлсөн хүч чадал хэврэг байдаг.

14. Бусдын төлөө санаа тавьж, хариу нэхэлгүй өгч чадах юмаа тэдэнд харамсахгүйгээр өгч сураарай.

15. Хүчирхэг эрчүүдийг даган дуурайхыг бүү оролд. Тэдний хийсэн юм бүр зөв биш. Мөн эмэгтэй хүний нийгмийн харилцаа ч тэднийхээс өөр учир арга барил нь танд яв цав таарах нь харьцангуй ойлголт.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино