2010/09/16

Үдэшлэгт гарахын өмнө...

Үс янзлалт, oo энгэсэг будалтгүйгээр бүсгүй хүнийг төсөөлөх хэцүү. Өдөр тутмын ус арчилгаа, будалт арай даруу байдаг бол үдшийн хүлээн авалт уулзалтанд зориулагдсан ус янзлалт, оо энгэсэг тавих нь чухал онцлогтойг тэмдэглэе.
Image hosting by IMGBoot.com

Нэг. Та урт үстэй бол янзлахад бэрхшээл гарахгүй. Үзүүрийг нь боож буржийлгах эсвэл сул тавьж болох юм. Гол нь үс тань цэвэрхэн, үзүүр нь салаалаагүй байвал зүгээр.

Хоёр. Богино үстэй хүүхнүүд үсээ сайтар угаагаад нүүрний хэлбэртээ тохируулан хуваах юмуу, эсвэл урдуураа хэсэг үс гаргаж бусдыг нь хойш нь самнана. Хамгийн гол нь богино үсийг гелиэр тослох нь маш чухал. Тословоос таны үс гялалзаж эмх замбараатай харагдах болно.

Гурав. Одоо нүүр, хүзүүндээ бага зэрэг тос түрх. Тосон дээрээ арьсны өнгөний дагуу шингэн пудрыг хурууныхаа үзүүрээр хөнгөн нимгэн түрхэнэ. Ер нь оройн цагаар хиймэл гэрэлтүүлгэнд таны арьс гялалзаж байвал гоё харагдана. Иймээс тос, шингэн пудрын илүүдлийг хуурай пудрын тусламжтайгаар арилгахгүй байвал зохино.

Дөрөв. Нүд будах учиртай. Дээд доод сормуусны ирмэгээр эхлээд хар дараа нь бор өнгөөр давхарлаж будна. Зовхиндоо саарал боронзтой тенийг тавибал ядарсан харц, нүдний доогуурх хөх өнгө дарагдаж өгнө. Хөмсөгний доогуур үл мэдэгдэм саарал өнгө, дараа нь алтлаг, эсвэл бор боронзтой тенийг арай тодоор нүдний ирмэгээр тавина.

Тав. Үдшийн гоёлд уруулыг хэт тодоор буддаггүй. Уруулын өнгөтэй дүйцэхүйц буйлсан ягаан эсвэл гялтганасан бордуу өнгө нэн зохимжтой.

Зургаа. Хамгийн сүүлд өө таалагддаг /бага зэрэг хурц ба болно/ үнэртэй усаа түрхээрэй.

/Хань/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино