2010/09/17

Үл олдом гоо үзэсгэлэн

Т.Аззаяа
Image hosting by IMGBoot.com
Гоёлын даашинзны торгомсог энгэр дороос
Гоолиг бие нь тэвчээр алдрам үзэсгэлэнтэй
Цагаахан хүзүү цээжнээс нь цахирмаан сүрчиг анхилж
Цаашид гарынх нь аясаар орчлон ертөнц эвийлэгдэнэ
Сул асгарах хормой нь усан долгион мэт хөвөлзөж
Сувдан цагаан шилбэ нь түүнд наадах жараахай адил
Бүжин аальгүйтэх түүний яруухан мишээлд олзлогдон
Бүхнээ зориулахад бэлэн хэмээн эр болгон цуурайлна
Эхнэртэй эрийн ч сэтгэлийн жолоог унаган алдуулам
Эрхэмсэг хархүүгийн бардам харцыг уургалан номхруулам
Ийм хүчтэй гуй төрхийг би хаанаас ч үл олно
Иймээс зөвхөн төсөөлөл дотроо амилуулна...

2009,04,12
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино