
Хамгийн хөгтэй, инээдтэй, тэгсэн хэрнээ романтик үйл явдлууд анхны болзоог нандиг болгодог ч юм билүү? Эрчүүд анхны болзоон дээрээ юун тухай боддог бол? Ээлжит судалгааныхаа хамгийн сонирхолтой хариултуудыг нийтэллээ.
1. Тэр надад гоёдсон эмэгтэй юм аа. Би ч азтай эр шүү. /22 настай Х/
2. Юу ярих уу? Онигоо яривал инээх болов уу? Ядаж байхад хэл ам орооцолдоод байх юм. /21 настай Т/
3. Яаж гарнаас нь барих вэ? Шууд барихаар эвгүй ч юм шиг. "Ямар гараа өгч бай даа?" гэлтэй нь биш. /23 настай Э/
4. Тэр өнөө шөнө надтай хонох болов уу? /23 настай С/
5. Хаалга онгойлгож өгвөл хэтэрхий хичээсэн харагдах болов уу? Эсвэл жинхэнэ жентельмэн шиг санагдах юм болов уу? /17 настай Б/
6. Халаас хоосон байдаг. Гадаа гоё байна гэж хэлээд цэцэрлэгт сууя гэж хэлвэл яадаг бол? /25 настай Г/
7. Аймшгийн кино үзэхээр л охидууд их наалддаг гэсэн. "Үхлийн хонх"-ыг сонгоно оо. /15 настай Г/
8. Сая би ямар эвгүй инээчихэв ээ? Анзаарч сонсоогүй л байгаасай. /27 настай А/
9. Ямар хөөрхөн юм бэ? Нүдийг нь ээ? Уруулыг нь ээ?...Өө хэлсэн үгийг нь сонсч чадсангүй. Зүгээр л толгой дохихоос.
10. Үнсчихмээр л байна. Даанч хэтэрхий түргэдчих гээд байх юм. /19 настай Ө/




 
 













