
Эргүүлж олж авахад хэдэн өдөр шаардагдах үе ч бий. Цаанаасаа бухимдал төрсөн үед өөрийгөө аз жаргалтай болгох хэдэн хялбархан аргыг сонирхуулъя.
1.Гэр лүүгээ алхаж харь
Ганцаараа, тайван гэгч нь хотын гудамжаар алхаж харих нь тайвшрах сайн аргуудын нэг юм. Эргэн тойрноо ажиглаж, элдэв сайхан юмсын талаар бодоод, хотын бөглөрөл, автобусны чихцэлдээнд баригдалгүй аажуухан явсаар гэртээ очиход өөрийн эрхгүй амгалан болчихсон байдаг билээ.
2.Зүгээр л үгүй гээд хэлчих
Их ажлын тань хажуугаар хүмүүс хийх дургүй зүйлсийг чинь хийлгэхийг гуйгаад байна уу? Эгчдээ хүүхдийг нь цэцэрлгээс авч амжихгүй гээд л хэлчих. Ганц амралтын өдрөөр тань ажиллуулах гээд байвал даргадаа маргааш хөдөө явах ёстой гэж хэлээд өдөржин гэртээ амар. Хааяа ч гэсэн хүнд татгалзсан хариу хэлэх хэрэгтэй шүү дээ.
3.Гэртээ сайхан үнэртэй лаа асаа
Ямар ч шалтгаангүй байсан ч тэр. Гэртээ байгаа янз янзын үнэртэй лаануудаа онцгой тохиолдлоор асаах гэж хадгалалгүй яг одоо гэртээ, өөртөө зориулаад асаачих. Анхилам үнэр нь таны өрөөг дүүргэж, аятайхан сэтгэгдэл төрүүлэх болно.
4.Багадаа иддэг байсан амттанаа ав
Жаахан охин байхдаа ээжийгээ гуйж авахуулдаг байсан торхтой зайрмаг, шоколад, бялуугаа авч ид. Тэгвэл таны сэтгэл санаа заавал засарна. Бага насандаа эргээд оччихсон юм шиг амттай, өхөөрдөм мэдрэмж хэнийг уурлуулах билээ дээ?
5.Хойш тавь
Сагс дүүрэн угаах хувцаснуудаа амралтын өдөр хүртэл хойшлуул. Оронд нь зүгээр л дуртай номоо уншиж, зурагтаар инээдмийн хөтөлбөр үзэн жаал алжаалаа тайл. Ганц өдөр гаднаас бэлэн бүтээгдэхүүн аваад хооллочих. Гэрийнхэн тань ойлгож л таараа. Танд ч бас өөртөө зарцуулах цаг хэрэгтэй шүү дээ.