2010/09/10

Бэрцэцэг /шүлэг/

Т.Аззаяа

Бэтгэртлээ харуулдсан дурлал нь ирэхгүй гэдгийг дуулаад
Бэрцэцэг навчсаараа энгэрээ тэврэн мэгшжээ
Бэлэвсэрч хоцорсон түүний гоо үзэсгэлэн гундахад
Бээрүүлэхээс эмээсэндээ салхи ч дэлбээг нь хөндөж зүрхэлсэнгүй

Хагацал ойртон ирэхийг мэдэх сөхөөгүй тэвчиж
Хатах цагт ч шүүдрээрээ өөрийгөө тэжээсэн юмсанж
Хорвоод хайрлуулсан ч хонгортоо эрхлэх тавилангүй
Хөөрхий бүсгүй заяаг саран өрөвдсөндөө хиртжээ

Дуулим орчлонг уйлтал шөнөжин оддод гомдоллоод
Дутуу хайрлуулсан Бэрцэцэг төд удалгүй хагдарчээ
Ижийдээ хоргодсон тоосонцрыг нь салхи дагуулан хийсгээд
Ижилхэн хөрсөнд аваачиж, зүлэгний сүүгээр амлуулжээ...
2010.09.11
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино