2009/10/17

Үхэл


Би үхэж байна
Нойр минь аймшигтай их хүрч унтмаар байна
Нойтон бие минь хөхөрч хүйт оргин даараад байна
Нүд минь баларч харанхуйлан өөрийн эрхгүй анилдаад байна
Нүгэлт орчлонгоос БИ гэдэг хүн ийнхүү арилж байна



Би үхэж байна
Төрснөөсөө одоог хүртэлх бүх үеийг дурсан
Төөрөлдөж явсан он жилүүдийг эргэн нэг харж байна
Тоотойхон баярлуулсан ээж минь дэргэд суухыг хараад
Дотроо өршөөл эрэн сэтгэлдээ би шивнэж байна

Би үхэж байна
Та нарыгаа дахиж харахгүй гэхээр хэцүү байна андууд минь
Тандаа эргэж төрнө өө намайгаа үнэхээр уучил ээж минь
Тасралтгүй урсах мөрөн мэт амьдралын энэ үргэлжлэлийн
Талд нь ч хүрч амжилгүй ингээд би үхэж байна

2008.07 сар
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино