2009/10/17

Гэгээн дурсгалд тань


Хааяахан нэг тог тог хийх өсгийтэй гуталны чимээ
Хаа сайгүй гуниглан санаа алдах нулимсан дундаас
Хайртай эмээгийнхээ дахин сонстохгүй хоолойг сонсохыг би эрмэлзэнэ



Хамаатны эгчийн надад аягалж ирсэн
Халуун бас ямар ч амтгүй буцалсан уснаас
Хайртай эмээгийнхээ сүүтэй цайг амтлахыг би эрмэлзэнэ

Таныг минь өнгөрөхөд юу хийхээ ч мэдэхгүй үрс нь
Тарни уншин дэмий л уйлах сүсэглэлээс
Танан цагаан эхийн бас эмээгийн тань совинг санагалзана

Баруун өлмий доороос тань адис авахдаа үрс нь
Бадайран хөхөрсөн ч ивэлсэн хэвээр таныхаа царайнаас
Бараг л арилдаггүй байсан инээмсэглэлийг тань хайна

Бүрэн хариулж чадаагүй эмээ таныхаа ачийг
Бүгдийг нь үлдсэн насандаа хариулсан хэвээр
Бүлээн сүү асгарсан бурхны орноос эмээ минь
Бүтэлгүй ач охиныхоо замыг дардан байлгаж хайрлаач!

2009.02.15
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино