2009/10/17

Охин насаа хайрлаж яваарай


Охин насаа хайрлаж яваарай
Оройтсон хойно нь харамсаж мэднэ шүү
Алдсан л бол хэзээ ч олдохгүй болохоор
Ариухан биеэ нандигнаж яваарай!

Хэтэрхий уярам хайлам үгст автаж
Хэн нэгний өвөрт бүү яарч ороорой
Хэрэглээд л хаях алчуур шиг чамайг бодож
Хэнзхэн биеийг чинь ашиглаад л орхих нь олон бий!

Дураараа эрх чөлөөтэй амьдарна гэдэг
Дуртай нэгэнтэйгээ дотносч явахын нэр биш
Дуулим орчлонд ийм бие ийм нас ганцхан
Дундуур биш дүүрэн заяаг чи амсах хувьтай!

Бүсгүй хүн болох гэж тэгтлээ яарах хэрэггүй ээ
Бүрэн гүйцэж бэлэн болох цаг нь иртэл хүлээ
Тэр хүртэл өөрийн ертөнцийг хэнд ч бүү дэлгэ
Тэвчээртэйгээр итгэл даасан түүндээ л үүнийг зориул!

2007.11.15
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино