Асгар даа нулимс минь, эрх дураараа асгар
Аятайхан харагдах гэж би та нарыгаа хорихгүй ээ
Сэтгэл дор минь нуугдаж, зөндөө л тэвчээ байлгүй
Сэтэрсэн зүрхний минь алжаал, цусан дуслууд мину
Урсацгаа нулимс минь, эрх дураараа урс
Угтах өрөвдлийн харцуудаас та нар минь бүү эмээ
Гарах гээд гарч чадахгүй, өчнөөн л бөнжигнөө байлгүй
Галзуурам бэрхээас талсжисан, болор ширхгүүд мину
Буу даа нулимс минь, тохиролдсон газартаа бууцгаа
Бодол тахь атгасан гарын зангилааг та нараараа би султгъя
Худал инээсэн дүрийн цаана удаан хоргодоо байлгүй
Хороосон цагийн минь мөн чанар, амьд ус мину
2009.08.04