Өнөөдөр арван хоёр сарын арван
Өнгөрсөн амьдралдаа хэзээ ч харамсаагүй
Өнгөт орчлонд мэндэлсэндээ хэзээ ч гутраагүй
Өөртөө ч гомдохгүй бас бусдыг ч гомдоохгүй
Бүтэлгүй хайрын түүхээс болоод өөрөө өөрийгөө боомилохгүй
Бүдэрлээ гэхэд цөхрөхгүй бас бусдаас тусламж гуйхгүй
Бурууг хийгээд алдлаа гэхэд дээвэр дээрээс үсрэхгүй
Бууж өгөхгүй гэхдээ бусадтай ердөө ч булаацалдахгүй
Баримталдаг уриа минь амьдрах сайхан
Бас хүн болж төрсөн минь үнэхээр азтай гайхам
Баяжихыг бус хангалуун амьдралыг л хүснэ
Бардамнахыг бус өөртөө итгэхийг л эрхэмлэнэ.
2007.12.10