Хоёр аньсганд минь хааяа гуниг торолздог ч
Хорвоогийн сайхныг бишрэх бодол минь цөхрөхгүй!
Хацрыг минь даган хааяа нулимсны ор тодордог ч
Хамаг сэтгэлийн минь илрэл инээмсэглэл минь цөөрөхгүй!
Хувь тавилан чи намайг яаж л зовоовоол зовоо!
Хүний биш миний л амьдрал болохоор би голохгүй
Хуурмаг ертөнц чи надаар яаж л тогловол тогло!
Хүссэнээр болдоггүй ч гэсэн амьдралаас би залхахгүй...
2008.04.02