2009/10/22

Нэг л биш

Буйдан дээр нэгэн халамцуухан эр
Бухимдсан байдал царайнд нь илхэн.
Нөгөө өрөөнд гараа эвхсэн эмэгтэй
Нөмөрсөн уур хилэн нь даанч тодхон.

Усны өрөөнд том охин нь
Урсах нулимсаа харанхуйд арчина.
Унтсан мэт дүр үзүүлэх хөвгүүн нь
Үнэндээ бол бүгдийг ойлгоно.
Гэрт зурагтнаас өөр чимээ үгүй
Гэрлийн чийдэнгээс өөр гэгээ үгүй
Хагарсан тавагнаас өөр чимэг үгүй
Түлэнхий хоолноос өөр үнэр үгүй
Товчхон хэлэхэд энд нэг л биш
Тодорхойлохын аргагүй хоосон байдал
Зүрх сэтгэлийг огтлон шархлуулсан
Зүгээр л хэрнээ ноцтой асуудал

2008 оны 11 сар
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино