2009/10/23

Намайг гуниглахад...


Намайг уйтгарлахад
Нар дагаж уйтгарладаг юм.
Нар уйтгарлахдаа бүүдийж цонхийгоод,
Нүүдэллэх үүлэн цаагуур орж нүүрээ нуудаг юм.


Намайг уйлахад,
Намираа бороо ч хүртэл асгардаг юм.
Надтай ханьтай уйлан, зовлонг минь нимгэлэх гэж
Надаас илүүгээр тэнгэр бас нулимсардаг юм.


Намайг ганцаардахад
Тэргэл саран тэнгэрт өнждөг юм.
Тэвчээр алдарсан зүрхийг минь аргадах гэж
Тийм ээ , сар шөнөжин хээр хонодог юм.

2009,03,13 ны өдөр.......Сэтгэл минь хөндүүрлэж байсан тэр нэг өдөр...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино