Хамгийн инээдтэй нь би чамтай гэрлэхэд бэлэн байсан
Үргэлж хамтдаа гэсэн бодол минь
Эндүүрэл байсан нь харамсалтай
Бүсгүй минь, тэр чиний хүссэн эр хүн мөн үү?
Би чамд өөрийн ертөнцийг бүгдийг бэлэглэсэн
Харин чи намайг өөрийнхөө гарт атгадаг байсан
Гэтэл яагаад чиний хайр холдог одсоныг
Гэнэн би нэг л ойлгож өгөхгүй юм
Үхэн үхтлээ, амьдралын төгсгөл хүртэл
Үргэлж хамтдаа байна гэж бодсон минь эндүүрэл байжээ
Дахилт:
Энэ талаар бодмооргүй байна
Энэ талаар яримааргүй байна
Энэ бүхнээс залхаж байна
Эцэслэж байгаад нь итгэхгүй байна
Бүр төөрөлдөж гүйцээд байна
Бүх зүйл сааралтаж байна
Би чамгүйгээр яаж ч чадахгүй
Энэ шударга явдал мөн үү, надад хэлээч
Бидний хайр үнэхээр ингээд л нурчихаж байгаа юм уу?
Бие биендээ ийм байдлаар баяртай гээд хэлчих юм гэж үү?
Чамайг миний амьдралд анх орж ирэхэд чинь л
Намайг уйлуулах эмэгтэй гэдгийг мэдэх минь яав даа
Эрс үгүйсгэж байгаа чинь зүрхийг минь зүсэх юм
Ингэсэн ингээгүй би худлаа хэлснийг чинь мэднэ
Гэвч цаг нь ирэхээр чи бүхнийг ухаарна...
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буудаг юм
Би чиний хэлсэн үг бүрийг санаж байна
Чи өөрийгөө өөрчлөгдөж байна гэсэн болохоор
Би ч бас өөрчлөгдөх ёстой байх, магадгүй
Хамгийн инээдтэй нь би чамтай гэрлэхэд бэлэн байсан
Үргэлж хамтдаа гэсэн бодол минь
Эндүүрэл байсан нь харамсалтай
Дахилт:
Энэ талаар бодмооргүй байна
Энэ талаар яримааргүй байна
Энэ бүхнээс залхаж байна
Эцэслэж байгаад нь итгэхгүй байна
Бүр төөрөлдөж гүйцээд байна
Бүх зүйл сааралтаж байна
Би чамгүйгээр яаж ч чадахгүй
Энэ шударга явдал мөн үү, надад хэлээч
Бидний хайр үнэхээр ингээд л нурчихаж байгаа юм уу?
Бие биендээ ийм байдлаар баяртай гээд хэлчих юм гэж үү?
Чамайг миний амьдралд анх орж ирэхэд чинь л
Намайг уйлуулах эмэгтэй гэдгийг мэдэх минь яав даа
Эрс үгүйсгэж байгаа чинь зүрхийг минь зүсэх юм
Ингэсэн ингээгүй би худлаа хэлснийг чинь мэднэ
Гэвч цаг нь ирэхээр чи бүхнийг ухаарна...
Хийсэн юм бүхний чинь хариу нь заавал ирдэг юм
Би чиний ирээдүйн төрхийг зураглах уу?
Чи олон шөнүүдийг ганцаараа өнгөрөөх болно
Тэр харин хэзээ ч гэртээ ирэхгүй
Чамайг залгах болгонд
Өөдөөс чинь завгүй гэсэн дохио өгнө
Чиний надад хийсэн нүглийг
Тэр залуу чамд амсуулах болно
Намайг хуурах үед
Миний зүрх шархалдаг байсан
Энэ бол сонгодог түүх
Байдаг л нэг жүжиг
Бас л нэг хуучны үлгэр гэвч,
Бүсгүй минь чи хүртэх ёстойгоо хүртсэн