2011/02/05

Би чиний хайрын гуйлгачин

Уншигчиддаа Гэгээн Валентиний баярын мэнд хүргэе!
Image hosting by IMGBoot.com

Эрх мэдэл, алдар нэр, эд хөрөнгийг бус

Ээж ааваасаа эрхлүүлж, энхрийлэхийг гуйж туниж өссөн

Би эр хүн

Халтар төгрөг горилж халаасаа тэмтэрч бусдын өмнө би гараа сарвайгаагүй ч

Хайртай чинийхээ өлмийд бол харуулдаж унаад ч хайр гуйх

Би чиний хайрын гуйлгачин

Эрх мэдэл, алдар нэр, эд хөрөнгө байлаа ч

Эвхэж базаад бүгдийг нь цацан шидчихээд

Эхнэр минь болж намайг хайрлаач гэж хайр гуйх

Би чиний хайрын гуйлгачин

Өчнөөн олон нүд чамайг минь ширтэж зовоохгүй байж

Өмнө чинь үүрд өвдөг сөгдөөд хайрыг чинь би гуйхсан

Өөрөө дурандаа би чамд хайраа бэлэглэчихээд

Өр нэхэх шиг цөхрөхгүйгээр хайр гуйх

Би чиний хайрын гуйлгачин

Надаас зугтах ганцхан чиний хайрын хойноос

Насаараа гуйгаад ч үл цөхрөх

Би чиний хайрын гуйлгачин

Надад хайраа өгчихөөд хайрыг минь гуйсан бусад охид бүгдээрээ

Надтай адил насны хайрын гуйлгачид болж таараа!

Зүрх сэтгэлээ би ганцхан хүнд зольчихсон болохоор

Зөрүүлээд бусдад өгчих хайр надад үлдсэнгүй ээ!

Өнгөн хорвоо, мөнгөн хорвоод

Өөлөөд байх зүйл олон хэдий ч

Хайр гээч энэ бурхад ч атаархам гайхамшигт бэлгийг

Хаанаас ч хараад надад өөлөх өө олдсонгүй ээ!

Мөнгө төгрөг, алт эрдэнэс амласан ч

Авахгүй ээ би! нулимж орхино

Мөнхийн рашаан аманд минь балгуулсан ч

Уухгүй ээ би! тургиж орхино

Зовлон жаргал гэж юу болохыг мэдэхгүй

Золгүй мөнхийн амьдрал биш надад хайр л хэрэгтэй!

Хайрыг зарна, худалдана гэж

Хаа нэгтээ хашгирахыг би сонсоогүй юм болохоор

Мөнгөөр би яах юм бэ! Хайранд үнэ цэнэ болохгүй юм чинь

Мөнхийн амьдрал бүр ч хэрэггүй!

Надад чиний ганцхан хормын ч болов хайр л хэрэгтэй!

Эр хүний нулимсыг үзсэн бүсгүй хүн жаргадаггүй гэж

Эвгүйцчих вий дээ гэсэндээ чамаасаа нулимсаа нуусаар яваа

Би чиний хайрын гуйлгачин

Азтай азтай гэхэд арай л дэндүү азтай

Аавын тэр нэгэн хүүтэй үнсэлцээд

Өлмий дээрээ өндийхөд чинь

Өсгийн доор чинь би зүрхээн дэвсэж байсан юм

Дэндүү сайхан чиний минь жаргалыг

Дэлхийн татах хүч хоромхон ч бүү хумслаг гэхдээ л тэр

Аз жаргалыг чинь би, анхны хайраараа би

Амьдрах итгэлээ хийж явна Хайрт минь

/Энэ шүлгийг уншигчийн хүсэлтээр нийтэллээ. Зохиогч нь тодорхойгүй байгаа тул хэрэв та зохиогчийн нэрийг мэдэх бол сэтгэгдлээр үлдээхийг хүсье. Хайрын бурхан Амур таныг ивээг/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино