2011/02/05

Орой бас л нэг үлгэр зохиох байх даа

Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Сэнд
Image hosting by IMGBoot.com
Энэ үг надад маш их таалагдлаа. Би урьд нь ийм зүйл бичиж байгаагүй, бичих ч шаардлага гардаггүй байлаа. Тэгтэл одоо л бичиж өөрийгөө жаахан чөлөөлөхгүй бол бачимдаад яагаад байгаагаа ч мэдэх юм алга. Би найз залуутайгаа үерхээд 1 жил 1 сар 4 хонож байгаа юм байна. Гэхдээ энэ бол бохир нэг жил байсан. Яагаад гэвэл бид хоёр нэг жил үерхэхдээ 3 4 л уулзсан гээд бод доо. Харин сүүлийн 1 сар 4 хоногт нь цуг амьдарч байгаа. Бид хоёр нэг байрны, бүр нэг орцны хөршүүд байлаа. Багадаа нэг их тоглоод ч байдаггүй харьцдаггүй байсан хэрнээ томроод ирэхээр найзлаад л, тоглоод л найзууд гэдэг нэрийн дор явдаг боллоо. Тэр минь 5 жилийн өмнө намайг оюутан болоод 3 сар болж байхад эр цэргийн албаа хаахаар явсан даа. Жилийн дараа цэргээс анх ирээд тосож уулзаж билээ. Тэр үеэс л надад сайн гээд гуйдаг байсан ч, би зөвшөөрөөгүй яагаад гэдгээ ч мэдэхгүй юм. Тэрнээс хойш надад сайн гэсэн үгийг нь би тоглоом шоглоом болгосоор нэг мэдэхэд 3 жил өнгөрсөн байлаа. Тэр Дарханд, би хотод болохоор байнга мессеж бичнэ. Сүүлдээ би мессеж бичих, залгахыг нь хүлээдэг, заримдаа өөрөө түрүүлж бичээд л залгадаг болчихсон байсан. Гэвч би тэрийгээ нэг их хэлэлгүй тоглоом болгоод л явдаг байлаа. Дундуур нь ганц хоёр хэлсэн ч тэр намайг тоглож байна л гэж ойлгодог байсан.

Дөрөв төгсөх жилийн шинэ жилийг би өрөөнийхөнтэйгөө тэмдэглэхээр боллоо. Төгсөх курсын эгч баярласандаа жаахан уугаад нэг мэдэхэд л түүн лүү яриад хайртай гэдгээ хэлчихсэн байсан. Маргааш нь тэр над руу яриад надад ямар их хайртайг чинь одоо л мэдэрч байна би ч гэсэн чамдаа хайртай гэж хэлээд бид хоёр үерхсэн нэр авсан. Би амралтаараа очоод хэд хоносон ч гэсэн 2,3 удаа л хальт уулзана. Яагаад гэвэл манай гэрийнхэн, тэднийхэн ч бид хоёрыг мэдэхгүй. Манайхан их хатуу хүмүүс л дээ. Одоо ч тэд мэдэхгүй. Миний охин ажлаа хийгээд л сайн явж байгаа гэж бодож байгаа. Бид хоёр сая нэг сарын нэгэнд 1 жилийнхээ ойг цуг өнгөрөөгөөд цуг амьдрах болсон. Гэтэл одоо надад ямар байгаа гэж бодно. Би улам л дасаж хайртай болоод жирэмсэн болсон ч хүүхдээ гаргахгүй гэж шийдсэн. Түүндээ хэлэхэд эхэндээ ойлгохгүй байснаа одоо овоо гайгүй болж байгаа. Бид хоёр хааяа нэг хэрэлдэнэ. Тэр уурлахаараа аймар авиртай, янз бүрийн үгээр хүртэл хэлж байсан. Гэтэл би салж чадахгүй уур нь гараад гуйхаар нь л уяраад зүгээр болчихно. Аягүй тэнэг, сүүлдээ өөрөө ч ойлгохоо больсон. Бас бид хоёр үерхэж байх хооронд нэг хэсэг хэрэлдээд, тэр хооронд өөр охинтой үерхэж байсныг нь мэдсэн ч би уучилсан. Тэр бас дээр нь архинд дуртай. Тэгээд би юунд нь болж хайртай болсноо мэдэхгүй байна. Надтай цуг амьдраад арай л дээр болж байгаа. Надаас салж чадахгүй энэ тэр л гэх юм. Би бүүр үнэн яриад байгаа үгүйг нь мэдэхээ байлаа. Өчигдөр гэртээ ирж хоноогүй. Одоо хүртэл мессеж ч бичихгүй ямар ч байсан ажил дээрээ байгаа нь л үнэн. Би унтаж ч чадсангүй. Орой бас л нэг үлгэр зохиох байх даа. Би ч бас л уярах байх даа. Би ааштай бол ааштай хийх дургүй юмаа хийдэггүй тийм л охин байсан. Гэтэл одоо эсрэгээрээ энэнд яаж ч чадахгүй бараг л амиа тавих шахах юм би яах ёстой юм бол доо надад хайртай үгүйг нь яаж мэдэх вэ? Аль эсвэл салах ёстой юу? Тэр миний анхны хайр.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино