1. Тэр бол тэнэг амьтан
Таны найзууд танд "Тэр ёстой хөгийн новш. Олигтой сайхан ч залуу биш ш дээ" гэж хэлэх байх л даа. Гэхдээ танд тэгж бодох хэцүү шүү дээ. Учир нь тэр таны хувьд үнэхээр л сайхан залуу байсан. Харин түүний оронд "Тэр бол тэнэг амьтан" гэж бодвол хамаагүй дээрдэнэ. Амандаа орсон тань шиг "шар тос"-ыг хэлээрээ түлхсэн хүн мулгуу байлгйү яахав. "Тэр ч том алдаа хийлээ дээ" гэж ч бодсон болно. Тэр алдсан нь үнэн л юм чинь.
2. Тэр хэрэгтэй үед миний дэргэд байж чадаагүй
Түүний муу талуудын талаар бодох хэрэгтэй. Гадаад төрхийн тухайд хэлээгүй юм шүү. Өнгөрсөн хугацаанд тэр таны сэтгэлийг хэрхэн шаналгаж, таныг хэрхэн гомдоож байсан бэ? Эсвэл тэр таны төлөө юуг хийж чадаагүй вэ? Энэ бүхнийг бодсоны эцэст та түүнтэй удаан зууралдаагүйдээ баярлах болно.
3. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байх юм даа
Энэ үг таныг бодит байдалтайгаа эвлэрэхэд туслах болно. Мөн тасарч унатлаа согтмоор, эсвэл нуур далай шиг их нулимас урсгамаар байгаа сэтгэлийг тань бага ч гэсэн намжаах болно. Үнэндээ амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн нь үнэн. Өнөөдрийн нөхцөл байдал маргааш гэхэд орвонноороо эргэж болдог нь энэ хорвоогийн жам. Тиймээс өнөөдөр танд хэцүү байгаа ч маргааш гэхэд та инээнэ гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.