2011/02/27

Би чамд хайртай

Сайн байцгаана уу? Намайг Анар гэдэг...
Image hosting by IMGBoot.com
Би одоо 18 настай оюутан. Би маш олон төрлийн зүйл сонирхдог болохоор олон танилтай найзтай олон ч охидтой уулзаж учирч байсан. Гэхдээ миний сэтгэлд хүрсэн хөгжилтэй, сайхан, сэтгэлтэй, өхөөрдөм охин тааралгүй 18 жил өнгөрсөн юм. Саяхан 2010 оны 11 сард үнэхээр сайхан тохиолоор би чамтайгаа учирсан. Чи бол миний хамгийн багын найзын дүүгийнх нь сайн найз, 10 жилийн маань доод анги, миний эмэгтэй цөөхөн хэдэн найзын маань сайн найз, яг л надтай учрах гээд хүлээгээд байсан мэт. "Дэргэд минь байж хайр минь" гэдэг дууг яг л надад зориулсан юм шиг тийм л ойрхноос надад ирсэн миний хайртай найз охин. Чамдаа би дэндүү ихээр баярлаж явдаг. Миний мөрөөдлүүдийг чи минь гүйцээж миний сонирхлыг дэмжиж намайг үргэлж ойлгохыг хүсдэгийг хайр нь мэднээ! Чамтайгаа цуг автобусаар зугаалснаа, орцонд ярилцаж уйлснаа, их дэлгүүрт ярьж сууснаа, хамт pc тоглосноо, анхны валентин гээд л хэзээ ч мартаж боломгүй дурсамжууд олон үлджээ. Хамгийн гол нь чи минь энэ бүх дурсамжийн минь эзэн гэж бодохоор хичнээн сайхан гээч чамдаа ганцхан өвлийн дотор ингэж их дурлаж хайрласнаа огтхон ч гайхдаггүй ээ! Угаасаа чи минь яг л миний төсөөлж мөрөөдөж явсан охин шүү дээ! Яг л миний ээж шиг минь санагдах болсон. Уурлуулж гомдоож санааг чинь зовоож байснаа мэднээ уучлаарай хайр нь алдаанаасаа суралцаж чамайгаа улам хайрлаж явах болноо амлая хайрт минь!!! би чамд хайртай! Чамтайгаа гэрлэж олон хүүхэд гаргаад өнөр өтгөн айл болоод аз жаргалтай урт удаан сайхан амьдарнаа! Жаргал зовлон хатуу зөөлөнг хамтдаа туулж эцсийн амьсгаагаа хураатал чамтайгаа баймаар байна... /хамгаас хайртай Анударь чамдаа хязгааргүй их хайртай шүү! Анар-аас... 2011он 02-р сар 26ны өдөр/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино