2011/02/09

Дурсамж төдий үлдэх өдөр хэзээ бол...

Сайн байна уу? Би энэ сайтыг уншдаг болоод удаагүй байгаа ч надад их таалагддаг. Тэр дундаа сэтгэлээ нээе гэдэг булан нь.
Image hosting by IMGBoot.com
Би анхны хайртайгаа учирсан ч тэр хайраа алдчихсан. Бид 2 анх 10 жилдээ танилцсан юм. Тэр манай нөгөө ангид сурдаг байсан. Бид 2 эхлээд энгийн сайхан найзууд байсан. Гэр ч ойрхон зэргэлдээ орц байсан болохоор өдөр болгон л уулздаг байлаа. Бараг жил гаран сайхан найзууд явсан. Би түүнд бага багаар дассаар нэг л мэдэхэд сайн болчихсоноо мэдсэн юм. Сайн гэдгээ мэдээд удаагүй байхад бид 2 муудалцаж холбоогоо тасалсан. Гэвч би түүнд үнэхээр сайн болчихсоноо мэдээд уулзмаар байсан ч чадахгүй явсаар нэг сураг сонсоход тэр урагшаа сурахаар явчихсан байсан.

Бүтэн жил ч өнгөрч би түүнийг бараг л мартчихсан байлаа. Өөр хөвгүүнтэй үерхдэг болж манай гэр ч нүүчихсэн байсан юм. Тэгээд 1 өдөр найз охинтойгоо хуучин байрныхаа урдуур явж байгаад түүнтэй таарсан. Тэр үед хараад гайсандаа ч тэр юм уу юу ч дугараагүй. Дараа нь тэр надруу мессеж бичиж бид 2 буцаад холбоотой болсон. Тэр үед би үерхдэг байсан бандиасаа ч салсан юм. Буцаад холбоотой болохдоо 2уулаа өмнөх шигээ л сайхан найзууд байсан. Удахгүй тэр намайг найз гэдэг утгаар биш эмэгтэй хүн гэдгээр минь хардаг болсныг нь би мэдсэн юм. Удаа ч үгүй бид 2үерхэж хамт байх болсон. Гэхдээ би түүнд сайн шиг тэр надад сайн биш гэдгийг мэддэг байлаа. Би тэрэнд анхны үнсэлт анхны үерхэлээс бусад бүх зүйлээ зориулсан. Бид 4сар гаран л үерхсэн байх. Энэ бүхэн одооноос 3 жилийн өмнө болсон ч би түүнийг мартаж чадаагүй л байна. Энэ хооронд бид 2 хэд хэд уулзсан буцаад найзууд шиг ч байх гэж үзсэн гэхдээ үерхэж дотно харилцаатай байсан хүмүүс найзууд байна гэж худлаа л байдаг юм байна лээ. Бас тэр хүн намайг зөндөө гомдоож, үзэн ядмаар ч үйлдэл зөндөө гаргаж, надад олон ч удаа сэтгэлийн шарах өгсөн гэсэн ч би түүнийг уучилж хайрлахаа зогсоож, мартаж чадахгүй л юм.
Өөр хүнтэй уулзаж үерхэсэн ч гэсэн мартахгүй, цаг хугацаа бүгдийг ангаадаг, мартуулдаг гэдэг ч миний хувьд бол энэ үг худлаа юм шиг. Тэр хүнийг мартахыг хүсч байна. Гэхдээ бас нууцхан буцаад ирээсэй гэж бодох юм. Магадгүй холбоогүй 4,5 сар болоод л уулздаг тэгээд удахгүй холбоогүй болчихдог болоод тэр юм бол уу? Тийм болохоор дотроо бүтүүхэн горьдож хүүлээдэг байх л даа. Хэдий урт хугацаа өнгөрсөн ч тэр бүх дурсамж минь надад одоо ч тод санагддаг. Гэхдээ 1 өдөр би түүнийг мартаж өөр хэн нэгэн хүнтэй учирах байх. тэр үед дурсамжаа хайрлах биш, дурсаад л өнгөрдөг болно. Харин тэр өдөр хэзээ бол...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино